12/21/2010

ХХБанкны автобусны буудал дахь зар сурталчилгаа ба хууль илт зөрчсөн байдал

Манайд хийгдэж буй зарим нэг маркетингийн үйл ажиллагаанууд нь нэг талыг барьж байгааг өмнөх нийтлэлүүдэд дурьдаж байсан. Энэ удаад банкны салбарт 20 жил үйл ажиллагаагаа явуулж буй банкны автобусны зогсоол дээрх сурталчилгааг баримтжуулж авлаа. Энд "Монголын хамгийн шилдэг үйлчилгээтэй банк" гэсэн бичиг байгааг харж байгаа байх. Магадгүй төрийн болоод төрийн бус, бизнесийн ч юм уу ямар нэгэн байгууллага банкны үйлчилгээг судалж үзээд ХХБ-ыг хамгийн шилдэг гэж тодорхойлсон юм байхгүй. Үйлчлүүлэгч, харилцагчид тодорхойлоод байгаа юм байхгүй байхад бид тэргүүлэгч гэдэг нь бусад өрсөлдөгч банкуудын нэр хүндэд халдаж байгаа хэрэг.

Зар сурталчилгааны тухай хууль

Нэг талаас Зах зээл дээр амжилттай ажиллаж байгаа байгууллага хууль зөрчихгүй байх. Нөгөө талаас нийтийн эзэмшлийн зам талбай дээр сурталчилгаа байршуулах эрх олгож буй эрх бүхий байгууллагууд хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж байх нь зөв нийгэм, зөв орчин, үнэн бодит мэдээлэл, хэрэглэгчийг үл хохироох, үл хүндэтгэх зэрэг олон зүйлсийн зөв хөгжилд нэмэр болох юм. Энэ байдлаар үргэлжилсээр байвал бид худал мэдээлэл дундаа, хуурмаг нийгэмдээ байсаар байх болно. 

Бусад холбоотой мэдээллийг унших бол ЭНД

No comments:

Post a Comment