11/23/2011

Start up battle Mongolia "Peepp"

385446_296981383657322_263228823699245_1004515_593725370_n

Startup Weekend Mongolia олон улсын үйл ажиллагааны 3 дахь үйл ажиллагаа болох Startup Weekend  Mongolia 3 нь 2011 оны 11 сарын 18-20 өдрүүдэд болж өндөрлөв. Энэ удаагийн үйл ажиллагаа нь дэлхий дахинаа жил болгон тэмдэглэн өнгөрүүлдэг Global Entrepreneurship Week (GEW) ийн нэгэн үйл ажиллагаа болон зохион байгууллагдсан бөгөөд цааш Global Startup Battle (GSB) –д  оролцох эрхээ аван өрсөлдөж буй The New Media Marketing Agency-н “PEEPP” баг дэлхий дахинаа зохион байгуулагдаж буй Startup Weekend–ийн ялагч багуудтай гранпри шагналын төлөө өрсөлдөж байна. Монгол үндэстнээс олон улсад өрсөлдөж буй “PEEPP” байгийг дэмжиж саналаа өгцгөе.

 

САНАЛ ӨГӨХ 

 

Та энэ хуудсаар орон заавал санаалаа өгөөрэй.

10/26/2011

Миний хүсэл, чиний хүсэлтэй нийлнэ

Та бид бүгд л хүний ёсоор өөрөөсөө илүү яваа нэгнийг харж, түүний амьдралыг хүсдэг. Гэвч бидэн шиг амьдрахыг хүсдэг олон хүн байдаг гэдгийг бид хэзээ ч мартаж болохгүй. 

__

"ЗАРЛИГ" хүмүүнлэгийн хөдөлгөөнийг бид анх бизнес эрхлэгчдийн зарын сүлжээ гэж нэрлэн бизнес эрхлэгчид - блогчид - бид гэсэн 3 талт харилцааг нэгтгэх зорилгоор гаргасан юм. Эхний хувилбар дээр Бизнес эрхлэгчид нь өөрсдийн зар сурталчилгааг нэг хүнд харагдахад 5₮, төлнө, үүнээс блогчид нь тухайн зар сурталчилгааг хүргэсэн хэмжээгээрээ мөнгө авах үндсэн ойлголттой байсан юм. 

Блогрууд орлоготой болж, бид бас ашигтай ажиллах боломж байсан хэдий ч тэгээгүй бөгөөд одоогийн  "Зарлиг" хүмүүнлэгийн хөдөлгөөнийг би болгосон юм. 

"Зарлиг" гэдэг нэрнээс бид олон хүмүүст мэдээлэл хүргэх гэсэн ойлголтыг авч болно. Хүмүүнлэгийн хөдөлгөөн болох болсон шалтгаан. 

  1. Блогчид нь өөрсдийн үзэл бодлыг олон нийттэй хуваалцах, бусдад үнэ төлбөргүй мэдээлэл хүргэх гэж блог бичдэг. Тэд хэнээс ч мөнгө гуйгаагүй.
  2. Блогчид нь үргэлж сайн, сайхан зүйлийг эрэлхийлж, түүнийхээ төлөө тэмүүлдэг. 
  3. Блогчид нь цахим орчинд хэдийнээ танил болцгоон, нэгдэн нийлж нийгэмд сайн, сайхан үйл ажиллагааг зохион байгуулж чаддаг. 
  4. Блогчидод нийгмийг өөрчлөх, хувьсгал хийх ч хүч байгаа гэж бодсоны үндсэн дээр "Зарлиг" хүмүүнлэгийн хөдөлгөөн гараагаа эхэлсэн юм. 

Одоогоор "Зарлиг" хүмүүнлэгийн хөдөлгөөнд 127 блогчид сайн дурын үндсэн дээр нэгдэж. Өөрсдийн блогууд дээр баннер байршуулсан байна. Мөн түүнчлэн http://zarlig.biz/#!/ цахим хуудсаараа дамжуулан олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулж, түүнээс хамгийн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө оруулах юм. 

"Зарлиг" хүмүүнлэгийн хөдөлгөөнийг дэмжсэн хамгийн эхний байгууллага нь ҮСАХ буюу Шинэ парк байсанд бид маш их билэгтэй үйл болсон гэж ойлгож байгаа. Шинэ парк маань ч гэсэн Хүмүүнлэгийн хөдөлгөөн маань ч гэсэн олон хүнд инээмсэглэлийг билэглэх болтугай. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

10/19/2011

Уриа үгээ зөв сонго

Tuguldur_4
Чихэнд хоногшисон УРИА үгнүүд бидэнд нилээн олон бий.

Ямар нэгэн үгийг, эсвэл уриаг олон хүний чихэнд хоногшуулж түүнийгээ бизнестээ ашиглах нь бидэнд илүү ашигтай юм байна. 

Жишээ нь Cocacola компани өөрийн 3 төрлийн савалгаа бүхий ундаануудаа Түмний, Бидний, Хүслийн гэж нэрэлсэн бол түүний дараа үйл ажиллагаа эхлүүлсэн Pepsi нь 2 төрлийн савалгаатай хэдий ч ямар нэгэн нэр өгөөгүй. Хүмүүст дэлгүүрт орж ирээд Түмний Pepsi авая гэж ярьж байна. 

Үүнтэй нэгэн адилаар бид байгууллагын уриа, хэрэглэгчид чиглэсэн үгнүүдээ янз бүрээр сонгодог үүний тод жишээ нь Mobicom тэд өөрсдийн уриа үг болох "Таны гарт ертөнцийг атгуулна" үгийг шинэчилж "Таны тэмүүлэл биднийг хөтлөнө" болгосон. Магадгүй хэрэглэгчид муугаар бол тухайн компанийг өмнөх уриа үгийг гүйцэлдүүлж чадахгүй болсон, харин сайнаар бол илүү амьдралд ойрхон уриа сонгосон байна гэж үзэж болох. Аль ч хувилбарт эрэсдэлд орж байгаа хэрэг. Үүний адидлаар Pepsi international компани нь өөрийн уриа үг, маркетингийн стратегийг маш олон удаа өөрчилдөг. 

10/12/2011

Social Media Club ULAANBAATAR

314325_243921918993801_181690031883657_707599_483239489_n
Social media club Ulaanbaatar арга хэмжээний анхдугаар уулзалт Монголын Нууц товчоо ресторанд болж 2011 оны 10-р сарын 10 ны өдөр болж өнгөрлөө. Уг арга хэмжээ нь дэлхийн  300 гаруй хотод зохиогддог, Social media-г хэрхэн ашиглаж амжилтанд хүрэх талаар туршлагаа хуваалцах зорилготой сайн дурынханы арга хэмжээ юм. 

Улаанбаатар хотод болсон анхны арга хэмжээнд ирсэн зочид ирсэн зорилгоо ярьж өөрсдийгөө танилцуулсанаар эхэлсэн юм. Анхны арга хэмжээнд The New Media Group-г үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч А.Мэнд-Орших, Сангийн дэд сайдын туслах Лхагваа, Сэтгэл судлаач Индраа, Боловсролын яамны мэргэжилтэн Батсайхан, Залуу програмистуудын холбооны үүсгэн байгуулагч, likeit.mn цахим хуудсын редактор Баярсайхан, The New Media Marketing Agency-н бүтээгдэхүүний мэргэжилтэн, тус арга хэмжээний модератор Болдбаатар нар өөрсдийн туршлагаас хуваалцаж, ирсэн зочидтой санал бодлоо хуваалцсан юм. 

Залуучууд өөрсдийн хийж бүтээж буй зүйлсийн талаараа ярилцаж, хамтран ажиллах боломжоо хуваалцаж, танилцаж, хөгжилдөж нэг үдшийг зугаатай өнгөрөөсөн юм. 

Ирсэн зочдын дунд зохиогдсон хөгжилтэй тэмцээнд нийт 12 залуу баг болон хуваагдаж тэмцэлдсээр ХасБанк, Нацагдоржийн номын сан, Монголын оюутны холбооны төлөөллөөс бүрдсэн баг түрүүлж, шагнал болох зургийг 3 байгууллагадаа ээлжлэн тавихаар шийдвэрлэн цаашид ууламжлал болгон шилжин явуулахаар болов. Шилжин явах зургийг дагалдуулан клубээс Social media-тай холбоотой сургалт болон нэвтрүүлгийг тогтмол хийж байхаар ирсэн зочдын саналын дагуу шийдвэрлэв. 

Анхны уулзалт надад Social media-н туршлагын дагуу олон мэдэхгүй зүйлсийг мэдэж авсандаа баяртай байна. 

Дараагийн уулзалтанд таныг ч бас урьж байна. 

9/27/2011

ЗӨВ ХЭРЭГСЛИЙГ АШИГЛА

Tuguldur_4
Зорилтот хэрэглэгчиддээ тохирсон маркетингийн хэрэгслийг сонгохыг эрэлхийлэх нь мэдээж.

Зах зээл хөгжихийн хэрээр улс орон бүр өөр өөрийн гэсэн маркетингийн шинэ арга техникийг гаргаж ирдэг. Өдөр бүр маркетингийн шинэ хандлага, арга техникийн талаар мэдээллийг хүлээн авч байгаа байх. Дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчид өөр өөрсдийн зорилтот хэрэглэгчдээ зориулан шинэ маркетинг, шинэ технологи бүтээсээр байна. Та ч өөрийн зорилтот хэрэглэгчиддээ зориулж шинэ маркетингийг туршиж үзсэн, эсвэл үзэх гэж байж магадгүй, тийм бол амжилт юм. Гэхдээ маркетер хүн болгон заавал шинэ маркетингийн арга техинкийг зохиох албагүй.

Тиймээс та энэ олон маркетингийн хөгжлийн чиг хандлага дотроос өөрийн зорилтот хэрэглэгчиддээ тохирсон ашигтай арга хэрэгслийг ашиглах хэрэгтэй. Энэ нь хэдийгээр өөр байгууллагад туршигдаж танигдсан зүйл учраас эрсдэлтэй боловч магадгүй та түүнийг зөв хэрэгслээр ашиглаж чадвал энэ нь амжилттай болох болно.