10/26/2011

Миний хүсэл, чиний хүсэлтэй нийлнэ

Та бид бүгд л хүний ёсоор өөрөөсөө илүү яваа нэгнийг харж, түүний амьдралыг хүсдэг. Гэвч бидэн шиг амьдрахыг хүсдэг олон хүн байдаг гэдгийг бид хэзээ ч мартаж болохгүй. 

__

"ЗАРЛИГ" хүмүүнлэгийн хөдөлгөөнийг бид анх бизнес эрхлэгчдийн зарын сүлжээ гэж нэрлэн бизнес эрхлэгчид - блогчид - бид гэсэн 3 талт харилцааг нэгтгэх зорилгоор гаргасан юм. Эхний хувилбар дээр Бизнес эрхлэгчид нь өөрсдийн зар сурталчилгааг нэг хүнд харагдахад 5₮, төлнө, үүнээс блогчид нь тухайн зар сурталчилгааг хүргэсэн хэмжээгээрээ мөнгө авах үндсэн ойлголттой байсан юм. 

Блогрууд орлоготой болж, бид бас ашигтай ажиллах боломж байсан хэдий ч тэгээгүй бөгөөд одоогийн  "Зарлиг" хүмүүнлэгийн хөдөлгөөнийг би болгосон юм. 

"Зарлиг" гэдэг нэрнээс бид олон хүмүүст мэдээлэл хүргэх гэсэн ойлголтыг авч болно. Хүмүүнлэгийн хөдөлгөөн болох болсон шалтгаан. 

  1. Блогчид нь өөрсдийн үзэл бодлыг олон нийттэй хуваалцах, бусдад үнэ төлбөргүй мэдээлэл хүргэх гэж блог бичдэг. Тэд хэнээс ч мөнгө гуйгаагүй.
  2. Блогчид нь үргэлж сайн, сайхан зүйлийг эрэлхийлж, түүнийхээ төлөө тэмүүлдэг. 
  3. Блогчид нь цахим орчинд хэдийнээ танил болцгоон, нэгдэн нийлж нийгэмд сайн, сайхан үйл ажиллагааг зохион байгуулж чаддаг. 
  4. Блогчидод нийгмийг өөрчлөх, хувьсгал хийх ч хүч байгаа гэж бодсоны үндсэн дээр "Зарлиг" хүмүүнлэгийн хөдөлгөөн гараагаа эхэлсэн юм. 

Одоогоор "Зарлиг" хүмүүнлэгийн хөдөлгөөнд 127 блогчид сайн дурын үндсэн дээр нэгдэж. Өөрсдийн блогууд дээр баннер байршуулсан байна. Мөн түүнчлэн http://zarlig.biz/#!/ цахим хуудсаараа дамжуулан олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулж, түүнээс хамгийн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө оруулах юм. 

"Зарлиг" хүмүүнлэгийн хөдөлгөөнийг дэмжсэн хамгийн эхний байгууллага нь ҮСАХ буюу Шинэ парк байсанд бид маш их билэгтэй үйл болсон гэж ойлгож байгаа. Шинэ парк маань ч гэсэн Хүмүүнлэгийн хөдөлгөөн маань ч гэсэн олон хүнд инээмсэглэлийг билэглэх болтугай. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

No comments:

Post a Comment