3/21/2011

Төгөлдөр ярьж байна

The New Media Marketing Agency -н "Бид юу хийдэг, юу бүтээхийг зорьж байгаа" тухай танилцуулга видеог бүтээхэд оролцсон бичлэгийг хуваалцаж байна. 

1. Дэвшилтэт медиа маркетинг ба Маркетингийн агентлаг

2. Уламжлалт маркетинг ба Дэвшитэт медиа маркетинг

3. Social media marketing буюу Олон нийттэй харилцах мэдээ, мэдээллийн сүлжээ цахим хуудсууд дахь маркетинг 

4. Байгууллагын соёл буюу дотоод маркетинг

3/19/2011

Монгол Брэнд

Milk1

Надад нэг санаа байна түүнийгээ хэрэгжүүлнэ, бас бусадтай хуваалцая гэж бодлоо. Би 2 жилийн өмнө нэг шинэ сүүний үйлдвэрийн судалгаан дээр ажиллаж байлаа. Энэ судалгаанаас би юу ойлгосон бэ гэхээр бид ямар нэгэн бүтээгдэхүүн дээр төвлөрч судалгаа хийж үнэхээр төгс Брэнд бүтээгдэхүүнийг бий болгох боломж хэн бүхэнд байгаа юм. Тухай үед сүүний нэр ба сав баглаа боодлын дизайн дээр анхаарал хандуулж байсан бөгөөд Сансар супер маркетийн сүлжээ 4 дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдэд 10 төрлийн савны дизайн, нэрийг санал болгож анкетаар асуулга авсан. Хэрэглэгчид яг өөрийн сонгож болох загварыг барьж авч байсан нь судалгааны үр дүн бодит байдалтай ойр очсон гэж үзэж байна. Эндээс бид бүтээгдэхүүний нэр, сав баглаа боодлын дизайныг сонгоход төвөггүй болж байгаа юм. Мөн дээрээс нь бүтээгдэхүүний /сүүний/ чанар, тослогийн хэмжээг хэрэглээнээс нь шалтгаалан сонгож жинхэнэ хэрэглэгчдийн хүсэлд нийцэх Брэндийн бүтээж болох юм гэсэн санаа. 

Хэн нэгэн өөрийн санаачлагаар брэнд бүтээж патентийн эрхийг авах боломж байгаа. Та өөрийн брэндийг амьдрал дээр буулгахад санхүүжүүлэх байгууллага хэрэгтэй. Хэрэв та өөрийн брэнд бүтээгдэхүүнд хөрөнгө босгохдоо санхүүжилт хийх боломжтой ямар нэгэн байгууллагуудын удирдлагуудад санал болгож болох юм. Үнэхээр таны Брэнд амьдрал дээр амжилттай байж чадах эсэхийг хөрөнгө оруулагчид дахин нягталж үзэх нь ойлгомжтой байх. Таны Брэнд таны л нэр дээр патентийн эрх үүссэн л бол ямар ч байгууллага түүнийг таны зөвшөөрөлгүй үйлдвэрлэх боломжгүй гэсэн үг юм. За танд амжилт хүсэе. 

3/18/2011

NAME CARD Day #3 өдөрлөг | Мэдээ | Мэдлэг | BizNetwork - Танил чухал

NAME CARD Day #3 өдөрлөг Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Мэдээ , Н. Жавхлан 32 минутын өмнө нэмсэн. 1 хариулттай

WWW.BIZNETWORK.MN сайтын удирдлагуудын зүгээс жилд ганцхан удаа зохион байгуулдаг цорын ганц албан ёсны арга хэмжээ бол NAME CARD DAY өдөрлөг билээ. 2011 оны албан ёсны арга хэмжээний бэлтгэл ажил бэлэн болон гишүүд та бүхэндээ танилцуулж байна.
fbloi
Хэзээ: 2011.04.02 18.30 – 24.00
Хаана: Улаанбаатар хот SS клуб, ресторан
Такс: 11,000 төгрөг (Cocktail included)

Зорилго:
- Өөрийн эрхэлж буй бизнесээ бусдад таниулах шинэ харилцагч хамтрагч олж авах
- Ажил олгогчид болон шилдэг мэргэжилтэнтэй холбоо тогтоох
- BizNetwork танилуудтайгаа уулзаж хамтын ажиллагааны эхлэлийг тавих
- Нэрийн хуудсаа солилцох

Хэн оролцох:
BizNetwork бүх гишүүд болон дэмжигчид

Хөтөлбөр:

Хүрэлцэн ирсэн зочдыг угтана.
Хүндэтгэлийн байдалтайгаар угтаж авч мэргэжлийн “Тусгал” клубын зурагчид ирсэн гийчдийн зургийг тусгайлан зассан самбарын өмнө аван том дэлгэцээр шууд нэвтрүүлнэ.

Дэлгэцнээ www.biznetwork.mn -ийн кино, зураг ээлжлэн гарч байна.
Ирсэн зочдыг хооронд танилцуулах арга хэмжээнүүд явагдаж салбар болон бүлэгээр нь ширээнүүдэд хуваан суулгана.

NAME CARD DAY #3 өдөрлөгийг Синглтон ХХК-ийн В.Баярсайхан нээнэ.
Сайтын 3-р хувилбарын талаархи боломж өөрчлөлтийн талаар мэдээлэл өгнө.

Урлагын тоглолт
Өнөөгийн залуусыг байлдан дагуулж буй хит дуугээр нээлт чөлөөт арга эхлэнэ.

Идэвхижүүлэлтийн хөгжөөнт цэнгүүн
Хамтран зохион байгуулагч компаниудын нэрэмжит цаг

Урлагын тоглолт
Хөнгөн хэмнэлийн шилдэг аяалгуу

Сугалааны цаг
Сайтын удирдлагууд сугалааны тохиролыг явуулж тэр өдрийн азтангуудыг шалгаруулна. Супер шагнал Iphone 4 гар утас. (Сугалааг энд дарж хэвлэн авна уу)

Урлагийн тоглолт
Амьд хөгжим чөлөөт уур амьсгал

Чөлөөт цаг
Бүжгийн талбай ирсэн зочдод нээлттэй болно.

Хамтран зохион байгуулагч:

NAME CARD #2-д оролцож байсан. Маш олон залуучууд цуглаж байсан одоо 3-рх арга хэмжээ болох гэж байгаан байна.