1/26/2011

"Y" үеийнхэнд зориулж байгаа бол New media-г ашигла

Жил ирэх тусам манай улсад хийгдэж буй маркетингийн кампанит ажлууд илүү хэрэглэгчрүү чиглэсээр байна. Хэрэглэгчтэй илүү бодит харилцаа үүсгэж, санал гомдлыг илүү түргэн шуурхай хүргэж байгаа нь үнэхээр сайхан хэрэг. Эдгээр байгууллагууд нь олон нийттэй харилцах мэдээ, мэдээллийн сүлжээ цахим хуудсуудаар дамжуулан ямар ч зардал гаргалгүй хэрэглэгчидтэйгээ бодит харилцааг үүсгэж, илүү ойртож ажиллаж чадаж байгаа нь нөгөө талаас хэрэглэгч тухайн байгууллагатай харилцахад хялбар болж байгаа бөгөөд дараа, дараагийн худалдан авалтандаа дахин сонгох магадлал нь 80 хувиас давж гарах байх. Харин уламжлалт арга барилаар идэвхижүүлэлтээ хийж байгаа байгууллагуудад энэ хэмжээний дахин худалдан авалт гарахгүй болов гэж таамаглаж байна.

Миний мэдэж байгаагаар залуучуудад чиглэсэн, нийтэд зориулагдсан бүтээгдэхүүнүүд эдгээр Дэвшилтэд Медиа /Social Media/ маркетингийг ашиглаж байгаа нь харагдаж байна. 

1/04/2011

Маркетерүүдийн нэгдэл, үйл ажиллагаа

Монголчууд багийн спортод амжилт олохгүй гэж ярина. Яагаад? Тэр багт байгаа хүмүүс нь бүгд тэгж боддог учраас.

Ийм нэг яриа сонсоод гайхаж байлаа. Үүнийг манай бизнесийн байгууллагуудад буулгаж харахад багаар ажиллах тал дээр тийм ч хангалттай биш мэт санагдав. Ямар нэгэн салбарт ажиллаж буй бизнесийн байгууллагууд маань багаар хамтран ажиллах зайлшгүй шаардлагууд гардаг. Жишээ нь: Зах зээлийнхээ нийт багтаамжийг зөв тодорхойлох, бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх, улсаас мэдээлэлж буй тоон, статистикийн мэдээнд аудит хийх, шудрагаар өрсөлдөх, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих гэх мэт олон асуудлуудыг хамтран хийж болох юм.

Монголчууд бид эрт дээр үеээсээ л багаар ажиллаад л амжилт олж байсан юм чинь одоо ч мөн адил амжилт олж л таараа.