10/29/2010

ЗАХИРАЛ МААНЬ МИНИЙ ЖОЛООЧ (My Boss is My driver)

 
Click to view large
- Ажилтанаа хэрхэн сайн ажиллуулах вэ?
- Ажилтанаа яаж сэтгэл хангалуун бүтээмжтэй ажиллуулах вэ?
- Ажилтан, компани 2 хэрхэн хоёулаа “Хож, хож” зарчмаар ажиллах вэ?
Бид хэрхэн ажиллаж байна?
- Захирал тушаагч би гүйтэтгэгч биш. Харин би санаачлагч.  
- Би зөвхөн урдахаа хийх үүрэгтэй ажилтан биш. Харин захирал шигээ сэтгэж, бизнес санаачилж болно.
- Хувийн бизнесээ хийлээ гэж ад шоо үзэгдэж ажлаасаа халагдах биш. Харин ч бүүр хувийнхаа бизнесийг захиралаараа дэмжүүлж болно.
- Чи юу сэтгэж хийвэл хамгийн сэтгэл хангалуун байх вэ. Түүнийгээ л хий. Чи сэтгэл хагалуун бүтээмжтэй бол захирал сэтгэл хангалуун. 
- Чиний амжилт бол компанийн амжилт.
- Чамайг дургүй зүйлийг чинь хийлгэж ширээний ард цагдахгүй. Харин чи хүссэн газраасаа ажилла.
- Захирал ба ажилтан тэгш эрхтэй санаачлагч, манлайлагч байснаар компани хөгждөг гэдгийг захирал мэддэг.
Надад ямар байна?
- Захиралдаа тал засах эсвэл айх шаардлагагүй яагаад гэвэл тэр миний хамтран зүтгэгч.
- Би түүнд захирагдаж, түүний доор ажиллаж байгаа биш. Харин бид хамтраад илүү том амжилтыг бүтээхээр зорьж байна.
- Хэн нэгний доор ажиллаж байна гэсэн мэдрэмж төрөхгүй. Хэн нэгэнтэй мөр зэрэгцэн ур чадвараа нэгтгэж ажиллаж байна гэсэн мэдрэмж төрнө.
- Хэн нэгнийг баяжуулж байна гэсэн санаа төрөхгүй. Компаний ашиг бол бидний амьдрал гэсэн санаа төрнө.
- Би энэ компаний хөлсний ажилтан гэж өөрийгөө боддоггүй. Харин энэ бол миний компани гэж боддог.
- Гэртээ харихдаа захиралтай зам нийлдэг болохоор үргэлж гэртээ хүргүүлдэг. ЗАХИРАЛ МААНЬ МИНИЙ ЖОЛООЧ.
Надад сайхан байна. Би илүү ихийг хийж бүтээмээр байна. Сэтгэмээр байна.
ХҮН ТӨВТЭЙ БИЗНЕС- Энэ бол БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ. 
Амжилтын ертөнцөд уулзацгаая. Эцэст нь хэлэхэд Та амжилтын төлөө тэмцэж байгаа бол таны хамгийн чухал зүйл бол түм буман компьютер, тоног төхөөрөмж, байшин барилга, техник технологи биш. Харин ХҮН гэдгийг бүү мартаарай.
ХҮН ХҮН ХҮН

 

HR Specialist Ж.Лувсандорж


Би нэг л амьдарна. Байгаль дэлхийдээ хор хөнөөлгүй, шудрага, авилгал, хээл хахуульгүй, нийгмийн эрх тэгш байдлыг эрхэмлэн ажиллаж, амьдрах болно.

10/28/2010

Блог хөтлөх шалтгаан

Блог-уудаас маш олон зүйлийн тухай мэдэж болдог. Монгол МАСС медиа-нууд ихэнхдээ ямар нэгэн байгууллага, улс төрийн намын эрхшээлд орсон, нэг талыг барисан мэдээлэл хүргэдэг. Би блогоос ихэнх мэдээллээ авдаг, их зүйлийг сурдаг, боддог, .....

10/26/2010

Пепси Монгол хэрэглэгчийн үүднээс ...

Маркетиг гэсэн ойлголтыг зөвхөн зар сурталчилгаа төдийхнөөр ойлгодог хүмүүс нилээдгүй мэт санагддаг. Хийж буй зар сурталчилгаагаа ядаж хуулбарлахгүй өөрсдөө сэтгээд хийж ч чадахгүй болсон мэт ....

10/23/2010

Хэрэглэгчидтэй харилцах албаны гаргадаг алдаа

Манай улсад худалдаалагдах брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Гэвч эдгээр үйлчилгээнүүд үнэхээр дэлхийн аль ч улстай харицуулахад ижил төвшинд байж чадаж байна уу?  Үнэхээр чадаж байгаа бол бусад дотоодод үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд тэдгээрээс суралцах зүйл их бий гэдэгтэй хэн ч санал зөрөлдөхгүй байх. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагууд бусдаасаа илүү байх, шилдэг нь байх хүсэл эрмэлзэл ихтэй боловч, хаана алдаа гаргаад байна гэдгийг тэр болгон анзаардаггүй мэт. Миний хувьд өмнөх сэдвүүдэд ч мөн адил, эцсийн хэрэглэгчидтэй хэн, хэрхэн харилцаж байна, тэнд л алдаагаа гаргаад байна гэсэн дүгнэлт хүрээд байна. Тиймээс энэхүү нийтлэлийг орууллаа. Хэн, хэрхэн алдаа гаргаж байна, түүнийг засаж залруулахад анхаарлаа хандуулцгая.

10/19/2010

VOLVO компанийн маркетингийн кампанит ажил

Цахим шуудангийн маркетингийн зохист хэрэглээ ямар үр ашиг авчирч болох, бид маркетингийн зардлын өгөөжийг тооцох ямар боломжтой болохыг доорх жишээгээр тайлбарлахыг эрмэлзлээ. Өмнөх Цахим шуудангийн маркетингийн зохист хэрэглээ -ний талаарх нийтлэлээс та цахим шууданг өөрийн маркетингийн төлөвлөгөөнд оруулах нь чухал гэдгийг ойлгосон бол энэ удаагийн сэдэвт та хэрхэн төлөвлөж, кампанит ажлыг зохион байгуулж болохыг дэлхийн авто машин худалдааны зах зээл дээр өрсөлдөгч VOLVO компанийн амжилттай хэрэгжүүлсэн жишээг хүргэж байна.

10/13/2010

Цахим шуудангийн маркетингийн зохист хэрэглээ

Хэрэв та МАРКЕТИНГ гэсэн ойлголтыг харилцагч нартайгаа илүү ойр байхыг хэлнэ гэж ойлгодог бол таны заавал ашиглах ёстой зүйлсийн нэг нь Цахим шуудангийн маркетинг юм. Цахим шуудангийн маркетинг нь байгууллага хэрэглэгч хоёрыг харилцааг ойр байлгах шалгарсан арга юм. Бид бага зардлаар хэрэглэгч үйлчлүүэгч нартаа хүрэх гол хэрэгсүүл болно гэсэн үг.

10/10/2010

Маркетингийн судалгааг хямд зардлаар хийх

Зах зээлийн судалгааг хямд зардлаар хийх

Бизнесээ амжилттай явуулахын тулд та зах зээлээ нэг нэгэнгүй мэддэг байх ёстой. Маш сайн хийгдсэн зах зээлийн судалгаа хэрэглэгчид,салбар, өрсөлдөгчдийн тань талаар олон талын мэдлэг,мэдээлэл өгдөг. Бизнесийн эхний үед бизнесийн санаа хэр бодитой болохыг тодорхойлоход танд тусална. Бизнес тань өргөжихийн хэрээр та маркетингийн төлөвлөгөөгөө зорилгод нь нийцүүлэн боловсронгуй болгох, бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх,чиглүүлэх, өсөлтийг хангах өөр боломжийг хайхдаа судлагааг ашиглаж болно.

Жижиг бизнес эрхлэгчдийн хувьд судалгааг маш бага төсөвт багтааж хийх сорилт тулгардаг. Зардлын хувьд үр ашигтай байх хэд хэдэн арга байдгийг авч хэрэглэж болно:

Үнэ тогтооход гаргадаг 6 том алдаа

Бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ тогтоохдоо бизнес эрхлэгчид янз янзын хувилбаруудыг сонгодог. Өөртөө итгэлтэйгээр өндөр үнэ тогтоож худалдан авагчдыг үргээж байхад, зарим нь олон хүнд хүргэхийн тулд бага үнэ тогтоон бүүр үнэгүйдүүлдэг ч тал бий. Тиймээс үнэ тогтоох нь бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалт шууд нөлөө үзүүлэгч хүчин зүйлүүдийн нэг болох юм. Үнээр бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, эрэлт хэрэгцээг тодорхойлохоос гадна брэнд бүтээгдэхүүнийг бий болгоход ч чухал нөлөөтэй. Та өөрийн шинэ бүтээгдэхүүндээ үнээ тогтоох гэж байгаа бол доорх зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

10/02/2010

Marketing

Сайн байцгаана уу? Ойрд хэрэглэгчийг бухимдуулсан асуудлууд нийгэмд эсвэл надад их тааралдсан болохоор ч тэр юм уу? Манайд үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хэрэглэгчид хэрхэн үйчилж, тэд чухам аль хэсэгт алдаж байгааг өөрийн зүгээс дүгнэхэд хүргэв. Энэхүү нийтлэлд Номин Хайпер Маркет, Next electronics, Говь хангай мебель, Urgoo кино театр зэрэг байггууллагуудын үйлчилгээ болно.