10/10/2010

Маркетингийн судалгааг хямд зардлаар хийх

Зах зээлийн судалгааг хямд зардлаар хийх

Бизнесээ амжилттай явуулахын тулд та зах зээлээ нэг нэгэнгүй мэддэг байх ёстой. Маш сайн хийгдсэн зах зээлийн судалгаа хэрэглэгчид,салбар, өрсөлдөгчдийн тань талаар олон талын мэдлэг,мэдээлэл өгдөг. Бизнесийн эхний үед бизнесийн санаа хэр бодитой болохыг тодорхойлоход танд тусална. Бизнес тань өргөжихийн хэрээр та маркетингийн төлөвлөгөөгөө зорилгод нь нийцүүлэн боловсронгуй болгох, бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх,чиглүүлэх, өсөлтийг хангах өөр боломжийг хайхдаа судлагааг ашиглаж болно.

Жижиг бизнес эрхлэгчдийн хувьд судалгааг маш бага төсөвт багтааж хийх сорилт тулгардаг. Зардлын хувьд үр ашигтай байх хэд хэдэн арга байдгийг авч хэрэглэж болно:

Хэрэглэгч болон хэрэглэгч болох боломжтой харилцагчтай нүүр тулж ярилцах

Хэрэглэгчдэд шууд хандсан асуумж,өргөн хүрээний телемаркетингийн кампанит ажил, сонирхол, судалгаанд оролцох бүлгүүд болон бусад аргууд нь хэрэглэгчид ба хэрэглэгч болох боломжтой бүлгүүдийн дунд судлагааг явуулах оновчтой, сайн аргууд бөгөөд түүнийхээ хэрээр бас зардал их гарч болох юм. Тэгвэл үүний оронд, эдгээр аргын зарим нэг албан бус хувилбарыг ашиглаж үзэхийг хүсч болох юм.

Жишээлбэл, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид хэрхэн хүлээж авах вэ гэдэгт үнэлгээ өгөхд албан ёсны бүлэг бүрдүүлж, хэлэлцүүлэг явуулахын оронд мэдээлэл цуглуулахын тулд албан бус байдлаар уулзаж ярилцаж болно. 5-10 хэрэглэгчийг үдийн хоолонд уриад ярилцлагын протоколыг хөтлөхгүйгээр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар албан бус үнэлгээ хийлгэх хүсэлтэй байгаагаа хэл. Мөн та офисоосоо хэн нэгнийг 15 эсвэл 20 хэрэглэгчид рүү утасдаж, асуумжид орсонтой адил асуултуудыг асуу гэж болох юм. Шинжлэх ухааны үндэстэй судлагааны дүнг гаргаж чадахгүй ч ерөнхий хандлагын талаар зарим нэг санал,бодлыг сонсох бөгөөд зарим нэг хэрэглэгчдээс гарсан шинэ санааг олж авч болох юм.

Оюутнуудыг ашигла

Тухайн нутаг дэвсгэр, орон нутга дахь коллеж, их сургуулийн маркетингийн тэнхимтэй холбоо барьж, зах зээлийн судлагааны төсөлт ажил хийх сонирхолтой маркетингийн анги курс буюу хувь оюутан байгаа эсэхийг асуу. Иймрэхүү төсөлт ажлыг туршлага суух эсвэл мэргэших курсийн кредит цуглуулах арга зам гэж оюутнууд дуртайяа хүлээж авдаг. Мөнгө хэмнэхийн сацуу, оюутнуудтай ажилласнаар зах зээлийн судлагаагаа боловсруулах, явуулах шинэ сэргэг санааг төрүүлж болох юм. Коллеж, их сургуульд хандахдаа өөрийн санал хзсэлтээ их сургуулийн удирдлага эсвэл маркетинг,менежмент судлалын тэнхимд явуул.

Номын санг ашигла

Жижиг бизнес эрхлэгчдийн хувьд хэвлэл, мэдээллийн номын санч бол ашиглагдаагүй байгаа асар их нөөцийн нэг юм. Нийтийн номын сангаас янз бүрийн салбарын мэдээллийн лавлах материалууд,засгийн газрын баримт бичгүүдийн хэсэглэл болон бусад лавлах материалуудаас баялаг их баримт, тоон мэдээллийг авч болно. Яг юу хайж байгаагаа аль болох тодорхой хэлж тайлбарла, тэгвэл номын санч танд хэрэгтэй тэр эх материалыг олоход чинь чиглүүлж өгнө.

Зарим нэг номын сангуудад таны эрж хайж байгаа тийм нарийн, өргөн хүрээтэй бизнесийн мэдээлэл байхгүй байдаг. Таны оршин суугаа газар тань байдал ийм байгаа бол иймэрхүү мэдээлэлтэй байх коллеж, их сургуулийн номын санд очиж үз.

Эцэст нь, Жижиг бизнесийг дэмжих төвүүдэд жижиг бизнесийн хэрэгцээг жичид нь харгалзсан судлагааны номын сангууд тай байх нь элбэг байдаг.

Салбарын холбоондоо ханд

Салбарын холбоод өөр өөрсдийхөө хамаарах салбарын тухай мэдээллийг тогтмол цуглуулдаг бөгөөд тэр мэдээллийг холбооны гишүүдэд хүргэдэг. Тэднээс явуулсан судлагаа нь ихэнхдээ компаний хэвийн үйл ажиллагааны зардал,салбарын өсөлтийн хандлага, зах зээлийн шинэ боломж гэх мэт асуудлыг хамарсан байдаг.

Тэдгээр судалгааны дүнг ихэвчлэн зөвхөн холбооны гишүүдэд олдох боломжтой бөгөөд мэдээлэл олж авахын тулд уг холбоонд улсэх хэрэг гарч болох юм. Танай салбарт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбооны талаар мэдээлэл олж авахын танай лномын сангийн лавлагааны хэсгээс "Gale Encyclopedia of Business and Professional Associations" ( Гейл Судлагаа) гэсэн Лавлахаас хараарай.

Холбооноос эрхлэн гаргадаг хэвлэлүүдийг унш

Холбооноос эрхлэн гаргадаг арилжааны болон мэргэжлийн сэтгүүлүүд,сонингууд болон салбарын мэдээллийн товчоон зэрэг нь салбарынхаа хандлагын талаар мэдээлэл авах, тэргүүн эгнээнд алхах хамгийн шилдэг арга зам юм. Эдгээр хэвлэлүүдэд салбарын хандлагын талаар болон бусад гол асуудлыг нийтийн хэвлэлд гаргахаас өмнө ихэвчлэн мэдээлэл хүргэдэг. Та мөн өрсөлдөгчийнхөө талаар төрөл бүрийн мэдээллийг эндээс олох болно. Мөн түүнчлэн, холбоодын хэвлэлүүдэд ерөнхийдөө саяхан хийгдсэн судалгааны (хандлагыг харуулах үзүүлэлтүүд)талаар өгүүлэл бичих эсвэл хувийн хэвшлийнхний зах зээлийн судлагааг ч явуулж болох юм.

Таны хэрэгцээнд нийцсэн арилжааны болон бизнесийн хэвлэлийн нэрүүдийг "Bacon's Guide to Periodicals"( Бейконы Өдөр тутмын хэвлэлийн Лавлах )эсвэл "Standard Rate ба Data"( Стандарт жишиг ба мэдээлэл);( ихэнх номын сангуудад байдаг) олж болно. Хэвлэлийн газар луу утасдаж захиалгын маягт явуулахыг хүс. Тухайн салбарт багтаж буй олон компаниудад тэдгээр сэтгүүлийг үнэгүй өгдөг. Та захиалгын хуудас, саяхан хэвлэгдсэн өгүүллүүдийг эдгээр хэвлэлүүд болон Вэб хуудаснаас олж үзэж болно.

Бусад судалгаатай холбоотой мэдээлэл

No comments:

Post a Comment