8/30/2011

Монголын Facebook хэрэглэгчдийн хамгийн их очдог газар

facebook_check_in_Aug_2011.pdf Download this file

Facebook-н шинэ онцлогуудын нэг "Check in" буюу ирсэн тухайгаа хуваалцах хэсэг. Энэ хэсгийг ихэвчлэн хөдөлгөөнт хэрэгсэлээсээ ашигладаг ба энд, тэнд өөрийн явж байгаа, үзэж сонирхож байгаа, хооллож байгаа зэрэг хаана л явж байна тэр газрыгаа бусдад мэдэгдэх боломжтой юм. 

Монголчуудын хувьд үзвэр үйлчилгээний газруудад илүү ихээр ирсэн тухайгаа бусдад мэдэгддэг авч тэдгээр газруудад нь facebook цахим хуудас дээрх албан ёсны place үүсгээгүйгээс маш олон төрлөөр, олон хуудсууд автоматаар үүссэн байдаг. Энд байгаа PDF формат бүхий файлд манай Монголчуудын хамгийн их "Check in" буюу "Ирсэн тухайгаа мэдэгдсэн" газруудын жагсаалт байгаа юм. 

Та өөрийн байгууллагын тухай мэдээ, мэдээллийг өөрийн үйлчлүүлэгчдээр дамжуулан тэдний танил, найз нөхдөд хүргэх энгийн, үр дүн өндөр байж болох боломжийг заавал ашиглах хэрэгтэй.

 

8/08/2011

БОНД БОЛ МӨНГӨ ӨСГӨХ АРГА

39352_1415553546888_1174068171_31046651_1465641_n
Сэтгүүлч: Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийгөө бидэнд танилцуулна уу

Цог: Сайн байна уу, би “БиДиСЕК” ХК-ийн хөрөнгө оруулалтын албаны менежер Ц.Цог байна. 

Сэтгүүлч: Тэгэхээр сүүлийн үед хөрөнгийн зах зээлийн талаар хүн бүр ярих боллоо. Энэ зах зээлийн онцлог, зах зээл дээрх бүтээгдэхүүний талаар хэлж өгнө үү.

Цог: Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн гол онцлог нь урт хугацааны хөрөнгө оруулалт хийж түүнээс өгөөж хүртэх, мөн хүссэн компанийнхаа хувийг үнэт цаасны арилжаагаар дамжуулан худалдан авч, тодорхой эрх үүрэгтэйгээр компанийн үйл ажиллагаанд оролцох боломжийг олгодог юм. Манай хөрөнгийн зах зээл дээр одоогоор арилжаалагдаж буй хувьцаа болон бонд гэсэн үндсэн бүтээгдэхүүнүүд байна. Хувьцааны хувьд иргэд хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэддэг болсон байх харин бондын талаар бол ихэнхи иргэд төдийлөн сайн мэддэггүй. Учир нь компанийн болон засгийн газрын бонд нь хөрөнгийн зах зээл дээр байнга арилжаалагдаад байдаггүй бүтээгдэхүүн юм.