9/29/2010

Conjoint analys / Конжойнт анализ


Бараа бvтээгдэхvvнийг  хэрэглэгчийн таашаал, хэрэгцээнд  нийцvvлэн vйлдвэрлэх зорилготой  судалгааны аргачлал юм. 1971 онд Green, Rao нар энэ аргийг сэдсэн байна. Анх зах зээл судлалын хvрээнд боловсрогджээ. Гэвч улам сайжран  хөгжсөөр, эдvгээ   Маркетинг-Менежмент-ийн хамгийн гол хэрэгслvvдийн нэг болжээ. Зах зээлд борлуулагдах гэж буй бараа бvтээгдэхvvнийг олон шинжийн нийлмэл цогц гэж vзнэ.

9/28/2010

9/24/2010

State of The Blogosphere in 2010

Эх сурвалж: blogherald.com

Тайлбаргүй

9/20/2010

The importance of social media marketing

Social media marketing is the concept of promoting sites, businesses and causes through social media channels.

There are two strong reasons for the success of this marketing revolution, namely, a large number of links and an increased volume of traffic. It’s quite intuitive to understand that a large number of links to a website makes it more popular and increases its search engine rankings. When people visit these links through referrals, the website becomes more trusted through peer recommendations and bookmarks.

The advantages are manifold, including: low costs, promising returns, wide publicity and better advertising.

A few months back, Facebook and AOL established a partnership that enables AOL users to integrate Facebook with chat and import Facebook friends to their chat list. This can be seen as yet another step to make Facebook a “universal login.”

Other websites like Scribd and Docstoc, which support document sharing, have also introduced the option of using their services by signing in through one’s Facebook account.

These are clear examples of the large scale integration that has been possible through social media marketing.

Эх сурвалж alligator.org

9/17/2010

Олон нийттэй харилцах мэдээ, мэдээллийн сүлжээ: Хүмүүжлийн 22 диаграмм

Хүн болгон юмыг өөрөөр сурдаг. Олон нийттэй харилцах мэдээ, мэдээллийн сүлжээний зарим хэсэгүүд нь бүрэн гүйцэд ашиглахад хүндрэлтэй байдаг. Энэ нь өдөр тутамд шинэ хэрэглээ болон боломжууд нь өсч байдаг зах зээлийн мөн чанараас үүдэлтэй.

Мянга мянган блог нийтлэлүүдийг унших нь чухал хэдий ч бидэнд бүгдийг нь уншиж судлах цаг байхгүй. Заримдаа гүйлгэж хараад ерөнхий ойлголт авсаны дараа өөрт хэрэгтэй гэсэн сэдвүүдийг цааш судлах нь дээр байдаг. 

22 Amazing Social Media Graphics

1. Social Media Participation Chart by Oversocialized
social participation

9/16/2010

Үүрэн телефоны оперраторууд хаана явна вэ?

Б. Оюу Ямар интернэтийн модем нь хамгийн сайн дажгүй аятайхан байна вэ? :)
3 цагийн өмнө
  • Сэтгэгдлүүд (10)
  • D. Javkhlan: Аль нь ч биш. Бүгд муу :)
    3 цагийн өмнө
  • U. Bayarbat: Gmobile sain shtee
    hyamdhan avah uu? :)
    3 цагийн өмнө
  • Ж. Амарбаясгалан (penguin): yag unen, bi ch dajguig n oloogui l yavna:(
    3 цагийн өмнө
  • B. otgonbileg: G gaigui. gehdee suuld garsan unitel gaigui gej duuldsan. hereglej uzeegui
    3 цагийн өмнө
  • Ж. Амарбаясгалан (penguin): Baerlalaa, gehdee G.iin hun n uuruu nadad demii l gesiin shd yahav he he
    3 цагийн өмнө
  • Б. Оюу: G hereglej uzseen. Udaan tegeed zarimdaa tasaldaad uur hurgeed bdag yum bilee. Skyteliih yamar bol?
    2 цагийн өмнө
  • D. Javkhlan: Хамгийн муу нь Skytel шүү хүүхдээ.
    2 цагийн өмнө
  • Б. Оюу: өө тиймүү
    2 цагийн өмнө
  • D. Javkhlan: Арай гайгүй нь Unitel-ийн хамгийн сүүлд гарсан нь. Ядаж л зуслан дээр барих боломжтой юм даа.
    2 цагийн өмнө
  • Г. Цолмонгэрэл: bi G heregledeg Oyuta adilkhan asuudal ikh gardag . harin live sain geed bgaa
    1 цагийн өмнө

За энд G-mobile-ийн ажилтны хийсэн алдаа, Unitel-ийн Live бүтээгдэхүүний чанарын талаар олон нийтийн харилцах сувгуудад ямар байдлаар тархаж байгааг эндээс хичнээн хүн мэдээлэл авч байгааг харж болохоор байна.

9/15/2010

Untitled

http://amplify.com/u/ajd4 Юнитель компаниас гаргаж буй сонгодог үйлчилгээ 3 дах удаагаа шинчлэгдэн эцсийн хувилбараа зах зээл дээр гаргаж байна. Бүтээгдэхүүний хувьд манайд шинэлэг бөгөөд хэрэглэгч нарт ашигтай ч байж магадгүй, үгүй ч байж магадгүй. Гэсэн хэдий ч уг бүтээгдэхүүний сурталчилгаа хийгдсэн байдал нь надад таалагдсан. Харин түгээлтийн сувгийг /СПАМ/ тийм ч оновчтой гэж бодохгүй байна. Сонгодог багцыг дараа төлбөрт хэрэглэгч нар буюу байгууллагын CORPRATE хэрэглэгч нарт хүрдэг. Би тус үйлчилгээний хэрэглэгч, миний гэлтгүй бүх дараа төлбөрт х

9/11/2010

Маркетингийн ухааныг өөрийнхөө зүгээс тодорхойлон хэлвэл?

МCS-APB ХХК-ИЙ БОРЛУУЛАЛТ, МАРКЕТИНГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ  Б.СОЛОНГО

Брэнд бүтээж түүндээ хэрэглэгчийг дурлуулах үйл ажиллагаа л гэж ойлгодог. Брэндийг би хүншүүлж бодох дуртай. Бүгдэд зэрэг таалагддаг хүн гэж байдаггүй, гэхдээ аливаа зүйлээрээ нийтлэг хэсэг бүлэг хүмүүст бүгдэд нь зэрэг таалагдах тийм хүн бол байж болно. Тэгэхээр маркетинг гэдэг ойлголтонд, юугаараа нийтлэг, ямар бүлэг хүмүүст, юуг, ямар үнээр, хаана хүргэж үйлчлэх вэ гэдгийг судладаг учирзүйн шинжтэй судалгааны бүрэлдэхүүн хэсэг байхад нөгөө талдаа тэр зорилтот хэсэгт таалагдахын тулд хэрхэх вэ гэдгийг шийддэг сэтгэлзүйн шинжтэй сурталчилгаа, идэвхижүүлэлт гэх мэт бүрэлдэхүүн хэсэг байдаг. Учирзүй, сэтгэлзүй, мэдрэмж, туршлага гээд үхрийн бөөр шиг эд юм байна гэж ойлгоод байгаа. Дурлал шиг асна гэдэг дуу шиг үргэлж л асаж, дүрэлзэж шинэ байхгүй бол хэрэглэгч уйдаад, дурлахаа больчихно. Асаж байгаа нь энэ гээд өдөр бүр өөр өөр хүн шиг аашлаад янз бүрийн зан авир гаргаад байвал мэдрэл муутай юм болов уу гэж бас бодно. Тэгэхээр маркетинг бол хэрэглэгчийн амьдралын хэв маяг, сэтгэл санаа хэрхэн өөрчлөгдөж байгааг байнга судалж, түүнд нь зохицсон, цаг үеээ олсон оновчтой идэвхижүүлэлт, сурталчилгааг хийж байх тасралтгүй цикл үйл ажиллагаа. 

ГОЛОМТ БАНКНЫ МАРКЕТИНГИЙН ЗАХИРÀЛ Б.ЭНХТУЯА

Харилцагч үйлчлүүлэгч нартайгаа хамгийн үр ашигтай харилцаа үүсгэж, тэднээс ирэх, тэдэнд өгөх өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг заадаг ухаан юм болов уу. Хүмүүс маркетингийг янз бүрээр л тодорхойлдог.

9/08/2010

Өөрийн олон нийтийн сувгийн нөлөөлөгч нарыг олох нь

Зургийнхаа альбомноос дунд сургуулийнхаа хуучин зургийг гаргаад үз. Зураг нь хэдэн ч оных байж болох бөгөөд хуучин байх тусмаа л зүгээр. Тэгээд үзэг аваад өөрийнхөө дажгүй гэж бодсон хүмүүсээ дугуйл. Чамд юу анзаарагдаж байна? Тэд онцгойрч гарч ирж байгаа биз?  Тэгнэ гэдэгт мөрийцсөн ч яахав  Хичнээн гоц гойд хувийн зан чанарын ямар нэгэн зааг хязгаар тавьдаггүй сургуулийн жирийн охид хөвгүүд дээр очоод үзсэн ч эдгээр хүүхдүүд яг л шархалсан эрхий хуруу шиг цойлоод гараад ирнэ гэдэгт  мөрийцсөн ч яахав. Тэд хамгийн гоё үс засалттай /ядаж л тухайн үеийнхээ шилдэг нь/, хамгийн тасархай гуталтай, хамгийн секси нь, ихэвчлэн юунд ч анхаарал хандуулдаггүй, юуг ч тоодоггүй хүмүүс байдаг.  Сургууль даяараа тэдний тухай ярьдаг биздэ. 

Одоо өөр хэн нэгний сургуулийн зургийг олж ав. Зурган доторх хүмүүсийн нэгийг нь ч чи таньдаггүй байх хэрэгтэй /чадвал эцэг, эхийнхээ зургийг ч ашиглаж болно ш дээ/. Тэндээс ямар нэгэн манлайлагч, дажгүй хүнийг сонгож чадах эсэхээ үз дээ. Магадгүй чи энэ тестэнд 100 оноо авахгүй ч байж магад, гэхдээ чамайг энэ оноонд нэлээд дөхөж очино гэдэгд би итгэлтэй байна.  Дажгүй хүмүүс бүгд ялгарч байгааг чи харж байгаа байх. Энэ бол удирдагч байхын нэг хэсэг юм. Тийм ч учраас генералууд мөрөн дээрх мөрдөс бусдаас илүү сүртэй байдаг бөгөөд үүнийг нь хараад нөлөө бүхий хүн гэдгийг нь мэддэг учраас хүмүүс түүнийг сонсож байх ёстой. 

Интернэт бол ангийн зурагтай бага зэрэг төстэй юм. Чи мэдээж хэрэг хүн болгоны зургийг олж болно, гэхдээ чиний хэрхэн харж байгаагаас илүү дажгүй байхын тулд илүү зөндөө зүйл байгаа нь тодорхой. Дунд сургуульд бол хичээлийн дараа хаана цагийг зугаатай өнгөрүүлдэг чинь тооцогдоно. Хэнтэй болзож, хэчнээн хүн чиний төрсөн өдрийн үдэшлэгт ирж байгаа нь, чиний ямар спортоор хичээллэдэг, чи сагсан бөмбөгийн багийн ахлагч мөн үү биш үү, эсвэл шатрын клубын ахлагч уу гэдэг бүгд тооцогдоно. Хөгжилтэй нь эдгээр нь бүгд хүмүүсийн профайлууддаа хадгалдаг мэдээллүүд юм. Тэдгээр нь дунд сургуулиудынх байж болох ч тэдний зурагны хажууд байх мэдээллүүд нь тэр хүн танай брэндийн талаар аль хэр эерэг аман сурталчилгаа хийж болох вэ гэдгийг тодорхойлох боломжийг олгодог.  Доорх нь бид үйлчлүүлэгчийнхээ гол нөлөөлөгчийг олж мэдэх процесс юм. 

1. Танай брэндийн талаар ярьдаг хүмүүсийг олох  Энэ маш тодорхой мэт санагдаж байвч танай брэндийн талаар эерэг аман мэдээллийг интернэтээр тараах хүмүүс нь угаасаа л эерэг мэдээллийг аль эртнээс тарааж буй тэдгээр хүмүүс байдаг. Харин та тэндэнтэй танилцаад илүү их зүйлийг мэдээллэхээс гадна боломжоороо тэднийг идэвхжүүлээрэй. Хэрвээ та өөрийн чинь брэндийн талаар ярьдаг хэн нэгнийг олж чадаагүй бол зүгээр л дараагийн алхам руу шилжицгээе. 

2. Өрсөлдөгч нарын чинь тухай ярьдаг хүмүүсийг олох  Нэг дэх алхамд хийснээ яг ижилээр хийх хэрэгтэй, гэхдээ брэндүүдийн нэрийг солих хэрэгтэй. Кока Колагийн фэнүүд Пепсид дурлахгүй нь лавтай, мөн нэг хөлбөмбөгийн фанатууд нөгөө багийг үзэн ядах байх, гэхдээ л тэд танай брэндийн хүчтэй нөлөө үзүүлэгчид байсаар байх болно. Яг л найзуудтайгаа дотно бай, дайснуудтайгаа тэднээс ч илүү дотно бай гэдэг шиг. 

3. Үйлдвэрийн чинь талаар ярьдаг хүнийг олох  Үйлдвэрийнхээ тухай ямар нэгэн түлхүүр үгийг сонгоод хайгаад үз магадгүй танай үйлдвэрийн болон таны талаар хаа нэг газар ярьж, бичсэн л байж таарна. Эдгээр хүмүүсийг өөрийн тухай эерэг мэдээлэл тараалгахыг хичээх хэрэгтэй, гэхдээ тэднийг хүчлэх шаардлагагүй. Тэд бол яах аргагүй чиний хандах ёстой хүмүүс. 

4. Тэдний нийгмийн хүрээг тодорхойлох  Одооноос эхлээд хүмүүсийн нэрсийн жагсаалттай болох хэрэгтэй /тэд хичнээн Kitty1981, Bataa247 гэдэг нэртэй байсан ч хамаагүй/. Тэдний нэрийг мэдээллийн хүснэгтийнхээ эхний баганад хуулан ард нь тэдний Twitter-н дагагчидийн тоо, Facebook, MySpace-н найзуудынх тоог бичих зэргээр өөр олон төрлийн зүйлүүдийг нэмэх хэрэгтэй.  Мөн Technorati /блог хайдаг хайлтийн систем/-г ашиглан тэдний блогийн оноо, LinkedIn-д байгаа хүмүүсийн тоо болон өөр хамааралтай, тэдний бодлыг сонсдог, хуваалцдаг хүмүүсийн тухай мэдэж болохуйц ямар нэгэн мэдээллийг олох хэрэгтэй. 

5. Тэднийг сонсдог хүмүүсийг олох  Эштон Катчерийн Twitter-г саяаас илүү хүн дагадаг ч тэдний дийлэнх нь зүгээр л сониуч хүмүүс байдаг. Зүгээр л тэр үсэр гэхэд хэн ч хэр өндөр гэж асуудаггүй болохоор тэр. Хэн нэгний жинхэнэ нөлөөллийг тодорхойлохын тулд тэдний яг ямар сүлжээнүүдэд идэвхитэй байдаг, тэд хэдий насны хүмүүс болох, мөн чи тэднээс юу олж авахыг хүсч байгаа зэргийг харгалзаж үзэх хэрэгтэй. 

6. Товчлуурт гараа шарчигнуул  Азаар одоо чамд social media стратегид чинь суурилагдсан, цааш ажиллахад хэрэг болохуйц зорилтуудтай боллоо. Яг аль чиглэл рүү явахыг хүсч буйгаа тодорхойлоод, өөрийн чинь жагсаалтад байгаа хүмүүсийн аль хэсэг нь чамд хэрэг болохыг олж мэдэх хэрэгтэй. Хэрвээ чи зайрмаг хийхийг хүсч байгаа бол MySpace-д хамгийн олон найзтай хүүхдүүд рүү хандах хэрэгтэй. Хэрвээ чи мэргэжлийн CV бичигч бол LinkedIn илүү их үр жимс хураахад чинь туслах болно. Олон нийтийн харилцаандаа эдгээр хүмүүсийг хэрхэн хамруулахаа шийдэхэд чи нэлээд хашир байх хэрэгтэй, гэхдээ хэрвээ үйлчлүүлэгч нартаа яг л найз нар шигээ хандах хэрэгтэй гэсэн social media-н алтан дүрмийг санах юм бол чи маш өндөр үр дүнд хүрэх болно. Магадгүй чи танилууддаа хамгийн хэрэгтэй хүн нь ч байж болно шүү.