1/19/2010

М.Ю.Ж ХХК



Бидний тухай   “Mongolian Updating Group” ХХК нь  2008 онд улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлсэн.  Бид орчин үеийн дэвшилтэд арга барилыг ашиглан маркетингийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлж байна.


Эрхэм зорилго  


Бид үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг болохуйц чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлж, өөрийн салбартаа  тэргүүлэгч байх.


Бидний уриа


We always update your business ...    


Бидний үнэт зүйлс


1.Шинийг санаачлагч


Бид үргэлж шинийг эрэлхийлж, маркетинг менежментийн хамгийн сүүлийн үеийн арга  техникүүдийг өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах болно.


2.Боломжит үнэ


Бид үйлчлүүлэгчиддээ үргэлж үнийн боломжит хувилбарыг санал болгоно.


3.Хэрэглэгчдээ халамжлах


Бид үйлчлүүлэгчиддээ цаас өгөхгүй харин боломжийг бүрдүүлж өгнө.


4.Хараат бус байдал


Үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхлоос өөр ямар ч зүйлийн нөлөөнд автахгүй гүйцэтгэж буй  ажлаа үнэнч шудрага, нягт нямбай гүйцэтгэх болно.


Яагаад “Mongolian Updating Group” ÕÕÊ гэж?


  • Бид үйлчлүүлэгчиддээ цаас өгөхгүй харин боломжийг бүрдүүлж өгдөг учраас 
  • Нийт зах зээлд хандсан судалгааг хийх үед гадны судалгааны байгууллага илүү итгэлтэй, үнэн зөв мэдээллээр хангадаг учраас
  • Тухайн байгууллагын маркетингийн алба өдөр тутмын ажлын хажуугаар чанартай, өргөн цар хүрээтэй судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх хүний нөөц, цаг хугацаа хомс байдаг учраас консалтинг компанийг сонгох нь илүү давуу талтай учраас…    
  • Та манай компанийг сонгох нь өөрийн компанийхаа ирээдүйд маш том хөрөнгө оруулалт хийж чадах болно.


Үйл ажиллагааны чиглэлүүд: 


  • Маркетингийн судалгаа
  • Маркетингийн төлөвлөгөө
  • Бизнес төлөвлөгөө
  • Хөрөнгө оруулалтын болон зээлийн төсөл боловсруулах
  • Реклам сурталчилгаа, PR-ын кампанит ажил
  • Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох
  • Гэрээт маркетингийн үйлчилгээ
  • Маркетингийн зөвлөлгөө


Та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байх болно.
Та бүхнийг хүндэтгэсэн “Mongolian Updating Group” ХХК
Харилцах хаяг: СБД, 9-р хороо, Их Тойруу-70, Хүдэрмөнх оффис төв 503 тоот  Утас: 8811 1518, 9665 4157  Факс: 976-7011 0514  И-мэйл хаяг: info.mugroup@gmail.com     

1/14/2010

2010 оны маркетингийн чиг хандлага

Юуны өмнө Монголын анхны маркетингийн мэргэжлийн сэтгүүлийн байнгын уншигч захиалагчдаа шинэ оны мэнд хүргэе. 2009 он та бүхэнд амжилт бүтээлээр дүүрэн жил байсан бизээ. 2009 онд анхлан худалдаанд гарсан Маркетинг сэтгүүл нь нэгэнтээ 11 дугаар гарч аль хэдийн өөрийн гэсэн байнгын уншигч захиалагчтай, өөрийн зах зээл дээрээ томоохонд тооцогдох сэтгүүл болсон байна. 2010 онд Маркетинг сэтгүүл нь нийтлэлийн бодлого болон сэтгүүлийн чанар, чансаанд илүү их анхаарч та бүхэндээ маш олон санаа, зөвлөгөө, бизнесийн боломжуудыг өгөхөөр зорин ажиллах болно.  Та бүхэндээ 2010 онд амжилт бүтээлээр дүүрэн байх ерөөлийг дэвшүүлж байна. Ингээд та бүхэндээ Маркетинг сэтгүүлийн 11 дэхь дугаарт ямар хэрэгцээт санаа, зөвлөгөө болон боломжууд орсоныг танилцуулж байна.