2/24/2011

Удирдах зөвлөл дэх шинэ дүр

Сүүлийн жилүүдэд корпорацид CMO /Chief Marketing Officer/ нь ихээхэн яригддаг албан тушаал болж байна. Дэвшилтэт медиагийн үр дүнд гарч буй маркетингийн  томоохон өөрчлөлт шинэчлэлт өсөлтийн дагуу компаниуд маркетингийн үүрэг роль компаний стратегит болон санхүүд ихээхэн байгааг ойлгож эхэлж байна. Тэгсэн ч гэсэн CFO /Chief Finance Officer/-н албан тушаалдаа байх хугацаа 4-5 жил байдагтай харьцуулахад CMO-ийн албан тушаалдаа байх хугацаа нь 2-3 дахин бага байна.

Тийм ч олон компани өөрсдийн удирдлагын багтаа маркетингийн ажилтантай байдаггүй. Тэгэхээр компаниудад CMO хэрэгтэй юм уу эсвэл зөвхөн CMO-ийн дүр төдийн хүн хэрэгтэй юу гэсэн асуулт гарч ирнэ. Энэ нийтлэл нь энэ асуултад хариулт олох мөн компаниудад арай илүү стратегийн чиглэл санал болгох болно.  

Яагаад Маркетингийн ахлах мэргэжилтэн /Chief Marketing Officer/ хэрэгтэй вэ? 

Бизнесийн хүрээ тэлэхийн хэрээр маркетинг ч бас илүү өргөн хүрээний стратегит оролцоно. Хэрэглэгчдийн талаарх мэдлэгийг CEO болон удирдах зөвлөлийн бусад гишүүдэд ойлгомжтой байдлаар тайлбарлах, тэдний төвшинд ярилцах мэргэжилтэн шаардлагатай болсон юм. Мөн дараах үр ашиг гарах тул компаниудад CMO хэрэгтэй: 

2/17/2011

ГАДААД ОРНУУДЫН МАРКЕТИНГИЙН ХУУЛИЙН ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТУУД

Ихэнх улс оронд маркетингийн үйл ажиллагаа болох бараа, үйлчилгээ, санааг бий болгох явцыг төлөвлөн хэрэгжүүлэх, үнэлэх, идэвхижүүлэх хуваарилах сувгуудыг зохицуулсан хууль тогтоомж байдаг. Зарим улс оронд хуулийн үйлчлэл тааруу байдаг бол Европын орнуудад маш хатуу, чанга зохицуулалттай байдаг. Хаа сайгүй л бөөн бөөн хямдрал. Энэ үнэхээр хямдрал мөн үү! Зарим нэг нь жилийн дөрвөн улирлын турш хямдралтай байх юм. Үүнийг зохицуулсан хууль Монгол улсад бий юу. Саяхан Шударга өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийгээд бараа бүтээгдэхүүн үнэн хэрэгтээ хямдардаггүй хэмээн дүгнэлт гаргасан. Уншигч та бүхэн энэхүү нийтлэлээс гадаад улс орнуудын маркетингийн хуулийн талаар бага боловч мэдээлэлтэй болно хэмээн найдаж байна.

Австрид улсад бэлэн мөнгөний хөнгөлөлт үзүүлэх, купон болон үнэгүй бэлэг тараах зэрэг нь хориотой байдаг бол Финлянд улсад зөвшөөрөгддөг боловч брэнд бүтээгдэхүүний хувьд багцын урамшуулал үзүүлэх нь хориотой ажээ. Жишээ нь: хоёрыг авбал нэг үнэгүй гэх мэт . Гэхдээ борлогдохгүй бараагаа шахах зорилгоор үнэгүй хэмээн дагалдуулахыг хориглодог байна. Франц улс дээрх аргыг практик дээр хэрэглэдэг ба тухайн бараа бүтээгдэхүүнийг өөрийнх нь өртгөөс доогуур үнээр зарахыг хууль бус гэж үздэг. Иймээс хэрэглэгчдэд зарах зорилгоор бэлэг өгөх нь хориотой юм. 

2/10/2011

Хөргөгч таны бүтээгдэхүүнийг сурталчилна

Хүн төвтэй бизнес бидний эрхэм зорилго. Бидэнд ажлын цаг гэж байхгүй энэ нь биднийг ажилдаа бага цаг зарцуулдаг болгодоггүй харин бид хүссэн газраасаа хүссэн үедээ ажлаа хийдэг нь бидний бүтээмжийг илүү өндөр болгож чаддаг. Бидэнд дарга гэж байдаггүй харин манлайлагч байдаг. Бид нэгнийхээ гаргасан санааг үгүйсгэхээс илүү дэмждэг. Бид ажил дээрээ дуртай зүйлээ хийдэг. Дартс, Play Station, Sega, ... гэх мэтчилэн өөрсдийн сонирходог дуртай тоглоомоороо ажил дээрээ тоглодог. Ажлынхаа хөрхөгчийг 14 хоногт 1 удаа дүүргэдэг. Хөргөгчинд жимс, сүү, тараг, пиво зэрэг бүтээгдэхүүнүүд байдаг. Ажил дээрээ пиво уудаг гэвэл та бараг итгэхгүй байх. Бид 14 хоногт 30-аад хүний хоолноос бусад дээр дурьдсан хүнсийг нь бэлддэг. Хөргөгч болон бусад өөрсдийн хэрэглэж буй бүтээгдэхүүний тухай Social network-уудаар байнга л яригдаж харагдаж байдаг. Манай хөргөгчийг дүүрэн байлгаж чадах байгууллагуудтай бид хамтран ажиллах сонирхолтой байна.

 

 

The New Media Marketing Agency