Showing posts with label Нийгмийн хариуцлага. Show all posts
Showing posts with label Нийгмийн хариуцлага. Show all posts

10/26/2011

Миний хүсэл, чиний хүсэлтэй нийлнэ

Та бид бүгд л хүний ёсоор өөрөөсөө илүү яваа нэгнийг харж, түүний амьдралыг хүсдэг. Гэвч бидэн шиг амьдрахыг хүсдэг олон хүн байдаг гэдгийг бид хэзээ ч мартаж болохгүй. 

__

"ЗАРЛИГ" хүмүүнлэгийн хөдөлгөөнийг бид анх бизнес эрхлэгчдийн зарын сүлжээ гэж нэрлэн бизнес эрхлэгчид - блогчид - бид гэсэн 3 талт харилцааг нэгтгэх зорилгоор гаргасан юм. Эхний хувилбар дээр Бизнес эрхлэгчид нь өөрсдийн зар сурталчилгааг нэг хүнд харагдахад 5₮, төлнө, үүнээс блогчид нь тухайн зар сурталчилгааг хүргэсэн хэмжээгээрээ мөнгө авах үндсэн ойлголттой байсан юм. 

Блогрууд орлоготой болж, бид бас ашигтай ажиллах боломж байсан хэдий ч тэгээгүй бөгөөд одоогийн  "Зарлиг" хүмүүнлэгийн хөдөлгөөнийг би болгосон юм. 

"Зарлиг" гэдэг нэрнээс бид олон хүмүүст мэдээлэл хүргэх гэсэн ойлголтыг авч болно. Хүмүүнлэгийн хөдөлгөөн болох болсон шалтгаан. 

  1. Блогчид нь өөрсдийн үзэл бодлыг олон нийттэй хуваалцах, бусдад үнэ төлбөргүй мэдээлэл хүргэх гэж блог бичдэг. Тэд хэнээс ч мөнгө гуйгаагүй.
  2. Блогчид нь үргэлж сайн, сайхан зүйлийг эрэлхийлж, түүнийхээ төлөө тэмүүлдэг. 
  3. Блогчид нь цахим орчинд хэдийнээ танил болцгоон, нэгдэн нийлж нийгэмд сайн, сайхан үйл ажиллагааг зохион байгуулж чаддаг. 
  4. Блогчидод нийгмийг өөрчлөх, хувьсгал хийх ч хүч байгаа гэж бодсоны үндсэн дээр "Зарлиг" хүмүүнлэгийн хөдөлгөөн гараагаа эхэлсэн юм. 

Одоогоор "Зарлиг" хүмүүнлэгийн хөдөлгөөнд 127 блогчид сайн дурын үндсэн дээр нэгдэж. Өөрсдийн блогууд дээр баннер байршуулсан байна. Мөн түүнчлэн http://zarlig.biz/#!/ цахим хуудсаараа дамжуулан олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулж, түүнээс хамгийн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө оруулах юм. 

"Зарлиг" хүмүүнлэгийн хөдөлгөөнийг дэмжсэн хамгийн эхний байгууллага нь ҮСАХ буюу Шинэ парк байсанд бид маш их билэгтэй үйл болсон гэж ойлгож байгаа. Шинэ парк маань ч гэсэн Хүмүүнлэгийн хөдөлгөөн маань ч гэсэн олон хүнд инээмсэглэлийг билэглэх болтугай. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

9/12/2011

Зарлиг мэт түмэнд түгнэ

Манай улсад бизнесийн байгууллагуудын хүмүүнлэгийн салбарт хийж байсан хамгийн том хөрөнгө оруулалт бол ХААН банкны 100,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт гэж саяханы нэг ТВ-ээр сонсож байлаа. Энэ бол маш сайн хэрэг. Бизнесийн байгууллага амжилтын хажуугаар нийгэмдээ хөрөнгө оруулалт хийх нь шудрага ёсонд нийцнэ гэж үзэж байна. 

Энэ удаа Зарлиг хүмүүнлэгийн хөдөлгөөний танилцуулгыг хуваалцаж байна. Энэхүү хөдөлгөөн маань байгуулагдаад 1 жил гаран хугацаанд үйл ажиллагаа явуулж буй The New Media Marketing Agency-аас санаачлан хөгжүүлж буй хүмүүнлэгийн хөдөлгөөн юм. 

Бид Зарлиг хүмүүнлэгийн хөдөлгөөнийг манай улсад тулгамдаж буй асуудалд бодитой хувь нэмрийг оруулахын тулд эхлүүлээд байгаа билээ. Зарлиг хүмүүнлэгийн хөдөлгөөн нь 5 жилийн хугацаанд нийт 1 тэрбум төгрөг, түүнээс багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байна. 

ТАНЫ БЛОГ ӨӨРЧЛӨЛТИЙГ АВЧИРНА 

ЗАРЛИГ ХҮМҮҮНЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЭРЭЙ

 

 

8/30/2011

Монголын Facebook хэрэглэгчдийн хамгийн их очдог газар

facebook_check_in_Aug_2011.pdf Download this file

Facebook-н шинэ онцлогуудын нэг "Check in" буюу ирсэн тухайгаа хуваалцах хэсэг. Энэ хэсгийг ихэвчлэн хөдөлгөөнт хэрэгсэлээсээ ашигладаг ба энд, тэнд өөрийн явж байгаа, үзэж сонирхож байгаа, хооллож байгаа зэрэг хаана л явж байна тэр газрыгаа бусдад мэдэгдэх боломжтой юм. 

Монголчуудын хувьд үзвэр үйлчилгээний газруудад илүү ихээр ирсэн тухайгаа бусдад мэдэгддэг авч тэдгээр газруудад нь facebook цахим хуудас дээрх албан ёсны place үүсгээгүйгээс маш олон төрлөөр, олон хуудсууд автоматаар үүссэн байдаг. Энд байгаа PDF формат бүхий файлд манай Монголчуудын хамгийн их "Check in" буюу "Ирсэн тухайгаа мэдэгдсэн" газруудын жагсаалт байгаа юм. 

Та өөрийн байгууллагын тухай мэдээ, мэдээллийг өөрийн үйлчлүүлэгчдээр дамжуулан тэдний танил, найз нөхдөд хүргэх энгийн, үр дүн өндөр байж болох боломжийг заавал ашиглах хэрэгтэй.

 

8/08/2011

БОНД БОЛ МӨНГӨ ӨСГӨХ АРГА

39352_1415553546888_1174068171_31046651_1465641_n
Сэтгүүлч: Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийгөө бидэнд танилцуулна уу

Цог: Сайн байна уу, би “БиДиСЕК” ХК-ийн хөрөнгө оруулалтын албаны менежер Ц.Цог байна. 

Сэтгүүлч: Тэгэхээр сүүлийн үед хөрөнгийн зах зээлийн талаар хүн бүр ярих боллоо. Энэ зах зээлийн онцлог, зах зээл дээрх бүтээгдэхүүний талаар хэлж өгнө үү.

Цог: Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн гол онцлог нь урт хугацааны хөрөнгө оруулалт хийж түүнээс өгөөж хүртэх, мөн хүссэн компанийнхаа хувийг үнэт цаасны арилжаагаар дамжуулан худалдан авч, тодорхой эрх үүрэгтэйгээр компанийн үйл ажиллагаанд оролцох боломжийг олгодог юм. Манай хөрөнгийн зах зээл дээр одоогоор арилжаалагдаж буй хувьцаа болон бонд гэсэн үндсэн бүтээгдэхүүнүүд байна. Хувьцааны хувьд иргэд хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэддэг болсон байх харин бондын талаар бол ихэнхи иргэд төдийлөн сайн мэддэггүй. Учир нь компанийн болон засгийн газрын бонд нь хөрөнгийн зах зээл дээр байнга арилжаалагдаад байдаггүй бүтээгдэхүүн юм.

7/30/2011

Дэлхийд Монгол улсыг зөв таниулах нь

Tedxulaanbaatar
"Уламжлалаа дээдэлж ирээдүйг бүтээцгэе" уриан дор зохион байгуулагдаж буй TEDxUlaanbaatar арга хэмжээ нь 2011.08.20-ны өдөр Blackbox teatre-д зохион байгуулаахаар ажиллаж байна.

TED нь Technology, Entertainment, Design гэсэн 3 үгний товчлол бөгөөд 1984 оноос хойш “Даян дэлхийд санаагаа хуваалцая” уриан доор дэлхийн шилдэг бүтээн байгуулагчид болон сэтгэгчид жил бүр цугларан технологи, энтертэйнмэнт, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг, бизнес, хөгжлийн гэх мэт чиглэлээр хэлэлцэн, санал бодлоо хуваалцдаг олон улсын арга хэмжээ юм.

TED нь “Шинэ онцгой санаануудыг түгээн дэлгэрүүлэх” зорилгоор бүсчилсэн хөтөлбөр болох TEDx-ийг бий болгосон юм. TEDx нь тухайн бүс нутгийн байгууллага, хүмүүсийн санаачилгаар өөрсдийн туршлага, санал сэтгэгдлээ хуваалцах, дэлхий дахинд хэрэгтэй шинэ санааг түгээх зорилгоор тусгай зөвшөөрлийн дагуу бие даан зохион байгуулагддаг TED-ын салбар арга хэмжээ юм.

Энэ удаагийн TEDxUlaanbaatar арга хэмжээ нь “Уламжлалаа дээдэлж, Ирээдүйг Бүтээе” уриан дор зохион байгуулагдах бөгөөд одоогоор хамгийн ихээр анхаарал татаад байгаа уул уурхайн салбараас гадна Монгол улсын өвөрмөц урлаг соёл, эдийн засаг, технологи, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын тухай хэлэлцүүлэг явуулахын хажуугаар Монголын сэтгэгч, бүтээгч, манлайлагчдыг олон нийтэд таниулах юм. Бид Монгол улсад уул уурхайгаас гадна дэлхийд хэрэгтэй санаа, арвин туршлагатай хүмүүс байдаг гэдгийг дэлхий дахинд танилцуулахыг зорьж байна.

Би уг арга хэмжээг дэмжих шинэлэг санаагаар дүүрэн, шилдэг байгууллагуудтай хамтран ажиллах талыг хариуцан ажиллаж байгаа юм. Миний бодож байгаагаар уг арга хэмжээг Монгол үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлчилгээнүүд хамтран ажиллаасаа гэсэн үндсэн дээр гадаад зах зээл дээр өрсөлдөх боломжтой, дотоодыг үйлдвэрлэгчидэд саналыг хүргүүлж байгаа юм. 

ТEDxUlaanbaatar арга хэмжээн дээр ивээн тэтгэгчээр хамтран ажиллах хэд хэдэн үндэслэл, боломжууд олдож байгаа. Хамгийн түрүүнд бодох зүйл бол Youtube цахим хуудас дахь "TEDtalksDirector" сувагт уг арга хэмжээнд тавигдсан илтгэлүүд тавигдах юм. Энэхүү суваг нь 245056 дагагчтай дэлхийд дээгүүр тооцогдох суваг Youtube цахим хуудас дахь суваг юм. Үүний дараа бид Монгол улсыг уул уурхайгаас өөр зүйл хийж бүтээж чадах юм гэдгийг дэлхий дахинд тунхаглах ажил юм. Энэхүү үйлсийг дэмжин ажиллах нь жинхэнэ утгаараа тухайн байгууллагын нийгмийн хариуцлага болох юм. Монгол улсаа дэлхий дахинд таниулая гэсэн зорилгын доор сайн дураараа нийлсэн залуусын хийж буй ажлыг бид Монголчууд нийтээрэй дэмжин ажиллах нь чухал юм. 

Танай хамт олныг, өөрийн онцгой өнгө төрх, дуу хоолой, хэв маягийг TEDxUlaanbaatar арга хэмжээнд оролцогчид болон дэлхий нийтэд хүргэж эх орноо дэлхийд дахин нэг нээхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.


 

7/22/2011

Шинэ санаагаа хуваалцая

Монгол улс уул уурхай, Чингис хаанаас өөр дэлхийд сонирхуулах зүйлгүй мэт сэдэл гадныханд төрдөг байх. Гэвч өнөөдөр Монголчууд, Монгол улсад, бидэнд юу байгаа, юу байдаг гэдгийг дэлхий нийтэд хүргэх TEDxUlaanbaatar арга хэмжээ 8-р сарын 20-ны өдөр Blackbox театр-т болох гэж байна. Уг арга хэмжээ нь TED буюу Технологи, Энтертэймэнт, Дизайн гэсэн үгнүүдийн товчлол бөгөөд дэлхий дээр шинэ санаа дэвшүүлж буй манлайлагчдын илтгэлийн индэр нь болж өгдөг маш нэр хүндтэй томоохон арга хэмжээ юм. 

Манай улсад зохион байгуулагдах TEDxUlaanbaatar арга хэмжээ нь TED-н бүсчилсэн хөгжил буюу TEDx арга хэмжээ юм. Энэ удаагийн арга хэмжээ нь "Уламжлалаа дээлдэлж ирээдүйг бүтээцгэе" уриан доор явагдах бөгөөд Монгол улс уул уурхайгаас өөр юу хийж чаддаг хүмүүс вэ гэдгийг дэлхий дахинд тунхаглах сайн дурын гишүүдээс бүрдсэн, ашгийн бус арга хэмжээ юм.

Энэхүү арга хэмжээ нь Монголыг гэсэн хүсэл тэмүүлэл бүхий байгууллагууд, сайн дурын ажилтануудын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах бөгөөд Монголын гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвартай гэж үзсэн байгууллагуудтай хамтран ажиллах юм. 

Энэ удаагийн арга хэмжээ нь уул уурхайгаас илүү оюуны ямар баялаг байдаг гэдгийг бид дэлхий дахинд тунхаглах учир уул уурхай, түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудтай хамтран ажиллахгүй байх шийдвэрийг гаргасан. Тиймээс манай улсад амжилттай үйл ажиллагаа явуулж буй, дэлхийд нэрээ гаргаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх сонирхолтой, бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй, Монголоо гэсэн сэдэлтэй ямар байгууллагууд байж болох талаар надад санал сэтгэгдэлээ илгээгээрэй.

Монгол улсын ирээдүйн сайн сайхны төлөө бид нэгдэнэ. 

http://TEDxUlaanbaatar.com
http://facebook.com/TedxUlaanbaatar
http://twitter.com/TEDxUlaanbaatar
http://youtube.com/TEDxUlaanbaatar
http://flickr.com/photos/TEDxUlaanbaatar
http://ted.com/tedx/events/2470

7/06/2011

Дэвшилтэт медиа: Блог

Манай улсын цахим хэрэглээ нэмэгдэж 2010 онд хийгдсэн тооллогын дүнд нийт интернэт хэрэглэгчдийн тоо 740,0 мянгад хүрсэн байна. Энэ тоо нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 40% өссөн дүн харагдаж байна. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийн 80% нь нэг талыг барьсан мэдээлэл түгээдэг болсон. Тиймээс хэрэглэгчид цахим хэлбэрээр мэдээлэл авч болохуйц олон сувгуудын дундаас сонголтоо хийж байна. 

Миний хувьд мэдээллийн эх сурвалж бол микро блог буюу twiiter.com, мөн мэргэжилтнүүдийн блог хуудсуудаас мэдээлэл авдаг. Би ямар нэгэн мэдээллийн цахим хуудсуудаас мэдээлэл авахаас илүүтэйгээр нийтлэгч нь тодорхой байх ямар нэгэн Блог-оос авсан мэдээлэлдээ илүү итгэлтэй байдаг. 

Энэ байдал нь цахим хэрэглээ илүү хөгжсөн газруудад ажиглагддаг. Хэрэглэгч ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээ авахын өмнө интернэтээс хайдаг соёл хэвшисэн байдаг. Ингэхдээ тухайн байгууллагын үндсэн цахим хуудсаас илүүтэйгээр тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг өмнө нь ашиглаж байсан хүмүүсийн санал, сэтгэгдэлүүдэд илүү анхаарлаа хандуулдаг болсон.

Тиймээс Блог цахим хуудсууд нь хувь хүн бүхэнд нээлттэй байдаг мэдээллийн суваг юм. Бизнес эрхлэгчид болон мэргэжилтнүүд өөрсдийн хийж бүтээж буй зүйлсийн талаар маш бага зардлаар хүмүүст хүргэх боломж мөн энд байна. 

Хэрэв та блогтой бол Монгол блогчид цахим хуудсаар зочилон өөрийн блогийг бүтгүүлэхийг зөвлөж байна. Мөн The New Media Marketing Agency-с санаачилж буй Зарлиг хүмүүнлэгийн хөдөлгөөнд нэгдэхийн уриалж байна. 

 

 

 

New media: Blog

Манай улсын цахим хэрэглээ нэмэгдэж 2010 онд хийгдсэн тооллогын дүнд нийт интернэт хэрэглэгчдийн тоо 740,0 мянгад хүрсэн байна. Энэ тоо нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 40% өссөн дүн харагдаж байна. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийн 80% нь нэг талыг барьсан мэдээлэл түгээдэг болсон. Тиймээс хэрэглэгчид цахим хэлбэрээр мэдээлэл авч болохуйц олон сувгуудын дундаас сонголтоо хийж байна. 

Миний хувьд мэдээллийн эх сурвалж бол микро блог буюу twiiter.com, мөн мэргэжилтнүүдийн блог хуудсуудаас мэдээлэл авдаг. Би ямар нэгэн мэдээллийн цахим хуудсуудаас мэдээлэл авахаас илүүтэйгээр нийтлэгч нь тодорхой байх ямар нэгэн Блог-оос авсан мэдээлэлдээ илүү итгэлтэй байдаг. 

Энэ байдал нь цахим хэрэглээ илүү хөгжсөн газруудад ажиглагддаг. Хэрэглэгч ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээ авахын өмнө интернэтээс хайдаг соёл хэвшисэн байдаг. Ингэхдээ тухайн байгууллагын үндсэн цахим хуудсаас илүүтэйгээр тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг өмнө нь ашиглаж байсан хүмүүсийн санал, сэтгэгдэлүүдэд илүү анхаарлаа хандуулдаг болсон.

Тиймээс Блог цахим хуудсууд нь хувь хүн бүхэнд нээлттэй байдаг мэдээллийн суваг юм. Бизнес эрхлэгчид болон мэргэжилтнүүд өөрсдийн хийж бүтээж буй зүйлсийн талаар маш бага зардлаар хүмүүст хүргэх боломж мөн энд байна. 

Хэрэв та блогтой бол Монгол блогчид цахим хуудсаар зочилон өөрийн блогийг бүтгүүлэхийг зөвлөж байна. Мөн The New Media Marketing Agency-с санаачилж буй Зарлиг хүмүүнлэгийн хөдөлгөөнд нэгдэхийн уриалж байна. 

 

 

 

6/15/2011

Маркетинг сэтгүүлийн 16 дахь дугаар

_
Би 2009 оны 1-р сараас эхлэн өөрийн их сургуулийн анд нар болох Б.Амаржаргал, М.Тэмүүлэн, Б.Ганбаатар, Г.Ганзориг нартай хамтран МОНГОЛЫН МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ..." уриатай "МАРКЕТИНГ" сэтгүүлийг эрхлэн гаргаад өнөөдөр 16 дахь дугаар гарлаа. 

"МАРКЕТИНГ" сэтгүүлийн гол зорилго бол Монголын маркетингийн хөгжлийг шинэ түвшинд аваачих байсан юм. 2009 онд бид хэд сургуулиа төгсөөд 2 жил болсон байлаа. Манай бусад хамтрагчид маань Юнитель, Анод банк, Туушин зэрэг компаниудад мэргэжлээрээ ажиллаж туршлага хуримтлуулан, өнөөгийн маркетингийн байдал, ажлын явц, хандлагын талаар тодорхой хэмжээний ойлголттой болсон учир энэ сэтгэл зүйд өөрчлөлт хийх хүсэл эрмэлзэл МАРКЕТИНГ сэтгүүлийг бүтээлгэсэн юм. Хамдаа сэтгүүлээ бэлтгэж, дизайныг нь бэлтгэж, хэвлүүлж, ууталж, тарааж явсан нөхөддөө баярлалаа. 

5/16/2011

SPSS guide by Myagmar

SPSS_Guide_by_Myagmar.pdf Download this file
Оюутан байхад статисткийн онол, маркетингийн судалгаа зэрэг хичээлүүд дээр SPSS, E-VIEWS зэрэг мате тооцоолол хийдэг програмуудыг санал болгон заадаг байлаа. Ашиглахад ч анх маш хэцүү санагдаж байтал энэ гарын авлагыг олж авч байсан юм. Уг гарын авлагыг орчуулан нийтэлсэн Мягмар танд оройтсон ч гэсэн баярлалаа гэдгээ хэлье. 

3/19/2011

Монгол Брэнд

Milk1

Надад нэг санаа байна түүнийгээ хэрэгжүүлнэ, бас бусадтай хуваалцая гэж бодлоо. Би 2 жилийн өмнө нэг шинэ сүүний үйлдвэрийн судалгаан дээр ажиллаж байлаа. Энэ судалгаанаас би юу ойлгосон бэ гэхээр бид ямар нэгэн бүтээгдэхүүн дээр төвлөрч судалгаа хийж үнэхээр төгс Брэнд бүтээгдэхүүнийг бий болгох боломж хэн бүхэнд байгаа юм. Тухай үед сүүний нэр ба сав баглаа боодлын дизайн дээр анхаарал хандуулж байсан бөгөөд Сансар супер маркетийн сүлжээ 4 дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдэд 10 төрлийн савны дизайн, нэрийг санал болгож анкетаар асуулга авсан. Хэрэглэгчид яг өөрийн сонгож болох загварыг барьж авч байсан нь судалгааны үр дүн бодит байдалтай ойр очсон гэж үзэж байна. Эндээс бид бүтээгдэхүүний нэр, сав баглаа боодлын дизайныг сонгоход төвөггүй болж байгаа юм. Мөн дээрээс нь бүтээгдэхүүний /сүүний/ чанар, тослогийн хэмжээг хэрэглээнээс нь шалтгаалан сонгож жинхэнэ хэрэглэгчдийн хүсэлд нийцэх Брэндийн бүтээж болох юм гэсэн санаа. 

Хэн нэгэн өөрийн санаачлагаар брэнд бүтээж патентийн эрхийг авах боломж байгаа. Та өөрийн брэндийг амьдрал дээр буулгахад санхүүжүүлэх байгууллага хэрэгтэй. Хэрэв та өөрийн брэнд бүтээгдэхүүнд хөрөнгө босгохдоо санхүүжилт хийх боломжтой ямар нэгэн байгууллагуудын удирдлагуудад санал болгож болох юм. Үнэхээр таны Брэнд амьдрал дээр амжилттай байж чадах эсэхийг хөрөнгө оруулагчид дахин нягталж үзэх нь ойлгомжтой байх. Таны Брэнд таны л нэр дээр патентийн эрх үүссэн л бол ямар ч байгууллага түүнийг таны зөвшөөрөлгүй үйлдвэрлэх боломжгүй гэсэн үг юм. За танд амжилт хүсэе. 

2/17/2011

ГАДААД ОРНУУДЫН МАРКЕТИНГИЙН ХУУЛИЙН ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТУУД

Ихэнх улс оронд маркетингийн үйл ажиллагаа болох бараа, үйлчилгээ, санааг бий болгох явцыг төлөвлөн хэрэгжүүлэх, үнэлэх, идэвхижүүлэх хуваарилах сувгуудыг зохицуулсан хууль тогтоомж байдаг. Зарим улс оронд хуулийн үйлчлэл тааруу байдаг бол Европын орнуудад маш хатуу, чанга зохицуулалттай байдаг. Хаа сайгүй л бөөн бөөн хямдрал. Энэ үнэхээр хямдрал мөн үү! Зарим нэг нь жилийн дөрвөн улирлын турш хямдралтай байх юм. Үүнийг зохицуулсан хууль Монгол улсад бий юу. Саяхан Шударга өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийгээд бараа бүтээгдэхүүн үнэн хэрэгтээ хямдардаггүй хэмээн дүгнэлт гаргасан. Уншигч та бүхэн энэхүү нийтлэлээс гадаад улс орнуудын маркетингийн хуулийн талаар бага боловч мэдээлэлтэй болно хэмээн найдаж байна.

Австрид улсад бэлэн мөнгөний хөнгөлөлт үзүүлэх, купон болон үнэгүй бэлэг тараах зэрэг нь хориотой байдаг бол Финлянд улсад зөвшөөрөгддөг боловч брэнд бүтээгдэхүүний хувьд багцын урамшуулал үзүүлэх нь хориотой ажээ. Жишээ нь: хоёрыг авбал нэг үнэгүй гэх мэт . Гэхдээ борлогдохгүй бараагаа шахах зорилгоор үнэгүй хэмээн дагалдуулахыг хориглодог байна. Франц улс дээрх аргыг практик дээр хэрэглэдэг ба тухайн бараа бүтээгдэхүүнийг өөрийнх нь өртгөөс доогуур үнээр зарахыг хууль бус гэж үздэг. Иймээс хэрэглэгчдэд зарах зорилгоор бэлэг өгөх нь хориотой юм. 

12/21/2010

ХХБанкны автобусны буудал дахь зар сурталчилгаа ба хууль илт зөрчсөн байдал

Манайд хийгдэж буй зарим нэг маркетингийн үйл ажиллагаанууд нь нэг талыг барьж байгааг өмнөх нийтлэлүүдэд дурьдаж байсан. Энэ удаад банкны салбарт 20 жил үйл ажиллагаагаа явуулж буй банкны автобусны зогсоол дээрх сурталчилгааг баримтжуулж авлаа. Энд "Монголын хамгийн шилдэг үйлчилгээтэй банк" гэсэн бичиг байгааг харж байгаа байх. Магадгүй төрийн болоод төрийн бус, бизнесийн ч юм уу ямар нэгэн байгууллага банкны үйлчилгээг судалж үзээд ХХБ-ыг хамгийн шилдэг гэж тодорхойлсон юм байхгүй. Үйлчлүүлэгч, харилцагчид тодорхойлоод байгаа юм байхгүй байхад бид тэргүүлэгч гэдэг нь бусад өрсөлдөгч банкуудын нэр хүндэд халдаж байгаа хэрэг.

11/22/2010

"Миний дуртай топ 5 блог" аян #BloggersMN

Та бүхний мэдэж байгаа блогчдод зориулсан томоохон арга хэмжээ болох Монгол Блогчид 2010 тун удахгүй болох гэж байгаатай холбогдуулан, "Миний дуртай топ 5 блог" аяны буухиа үргэлжилсээр байна. Энэхүү аянд зориулж өөрийн дуртай блогчдыг доор нэр дурдлаа.

  1. Энхбатын блог - Монголын интернэтийн загалмайлсан эцэг гэж хэлж болох УИХ-ын гишүүн, Ногоон намын тэргүүн Энхбатын блогоос шудрага нийгмийг үнэртдэг.
  2. Мэнд-Оршихын блог - Маркетингийн шинэ чиг хандлага, New media, social media-ын тухай ойлголтыг олж авсан блог маань юм. 
  3. Business Opportunity - Монголын маркетингийн хөгжлийн төлөөх МАРКЕТИНГ сэтгүүлийн эрхлэгч, хамтрагч Б.Амаржаргал-ын блогоос өөрийнхөө дутууг гүйцээдэг. Миний хувьд Маркетингийн мэргэжлийн мэдээллийн баазын маань нэг.
  4. Jirgee.com - Social Media болон маркетингийн шинэ хандлагын талаар сонирхолтой мэдээллийг бусдаас хуулбарлахгүйгээр нийтлэдэг энэхүү блог нь нийгмийн сайн сайхны төлөө байдгаараа бусдаас ялгарч харагддаг.
  5. Залуу-Маркетер -Мэргэжил нэгт залуучуудын маань бичдэг энэхүү блогийг аль болох уншихыг хичээдэг.

Энэхүү блогийг уншсан хэн бүхэн энэхүү буухиаг цааш үргэлжлүүлэхийг уриалж байна. Таны уншдаг тэр блогийг магадгүй би мэддэггүй байж болох юм. Мэдлэгт нэмэр болохын тулд та бүхэн харамгүй хуваалцаарай.

 

11/17/2010

Mongolian bloggers 2010

МОНГОЛ БЛОГЧИД 2010

Монголын шилдгийн шилдэг блогчдыг шалгаруулах үйл ажиллагаа

 Интернэтийн хэрэглээ улам бүр хүрээгээ тэлж, блог нь интернэт орчин дахь хамгийн өргөн хүрээг хамарсан харилцааны хэрэгсэл болж байна. Блог нь хүмүүсийн мэдлэг, чадвараа хуваалцах хэрэгсэл болж мэдлэгийн баялагийг бүтээх нийгмийн харилцааны хэлбэр болон хөгжиж байна.  Тэр тусмаа нийгмийн идэвхитэй хэсэг болсон мэдлэг боловсролтой, ажил хэрэгч хүмүүс интернэтийг өргөнөөр ашиглаж, блогоор дамжуулан өөрсдийн үзэл бодол, мэдээ мэдээлэл, санал бодлоо солилцож байна. Тиймээс хурдтай хөгжиж буй интернэт орчинг зөв зохистойгоор хүртээмжтэй ашиглах хэрэглээний соёлыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага урган гарч ирсээр байна.

The New Media Marketing Agency санаачлан, интернэт хэрэглээний соёл болох блогоор дамжуулан өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, иргэний сэтгүүл зүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монголын блогчдыг тодруулан, нийгэмд зөв үлгэр дууриалал болгож, мэдээллийн технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах "МОНГОЛ БЛОГЧИД - 2010" Монголын шилдгийн шилдэг блогчдыг шалгаруулах ёслолын ажиллагааг 2010 оны 12 сарын 3-ны 19:00 цагт iLoft Function House-д зохион байгуулахаар боллоо.

 Ёслолын ажиллагаанд:

1.         Оны Шилдэг Энтертайнмент Блог

2.         Оны Шилдэг Нийгмийн сэдэвт Блог

3.         Оны Шилдэг Бизнес Блог

4.         Оны Шилдэг Олны таашаал хүртсэн Блог гэсэн 4 төрөл болон Оны Шилдгийн Шилдэг Блогийг тодруулж New Media цом, өргөмжлөл, ивээн тэтгэгчийн шагнал гардуулна.

Ёслолын ажиллагаанд Монголын нэрт нийтлэгч ноён Баабар, Зохиолч сэтгүүлч Амарсайхан, Монголын блогчдын холбооны тэргүүн Б.Батхүү, дэлхийг тойрон аялагч DJ Амай, Тэнгэр группын Ерөнхийлөгч Ч. Ганхуяг, шилдэг блогч Хантулга, Санэке, жааз дуучин Д.Цэцэнбилэг, "Алтан ураг", "Ванкуиш" хамтлаг зэрэг нийгэм, улс төр, урлаг, спортын зүтгэлтнүүд, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, Монголын шилдэг 100 блогч урилгаар хүрэлцэн ирж Улаан хивсний ёслолын ажиллагаанд хүндэтгэлтэйгээр оролцоно.

 Мөн Ёслолын ажиллагааны тасалбарын орлогоор NMMA, "Жиргээ" ТББ-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, мэдээллийн технологийн салбарт идэвхитэй ажиллах зорилготой хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэнд тусламж үзүүлэх хүмүүнлэгийн үйл ажиллагаа болно.

 Блог бичдэг хүн бүр бүртгүүлж МОНГОЛ БЛОГЧИД 2010 шилдгийн шилдэгт өрсөлдөх боломжтой.

 Та блогоо бүртгүүлэх бол   ЭНД ДАРНА УУ

10/29/2010

ЗАХИРАЛ МААНЬ МИНИЙ ЖОЛООЧ (My Boss is My driver)

 
Click to view large
- Ажилтанаа хэрхэн сайн ажиллуулах вэ?
- Ажилтанаа яаж сэтгэл хангалуун бүтээмжтэй ажиллуулах вэ?
- Ажилтан, компани 2 хэрхэн хоёулаа “Хож, хож” зарчмаар ажиллах вэ?
Бид хэрхэн ажиллаж байна?
- Захирал тушаагч би гүйтэтгэгч биш. Харин би санаачлагч.  
- Би зөвхөн урдахаа хийх үүрэгтэй ажилтан биш. Харин захирал шигээ сэтгэж, бизнес санаачилж болно.
- Хувийн бизнесээ хийлээ гэж ад шоо үзэгдэж ажлаасаа халагдах биш. Харин ч бүүр хувийнхаа бизнесийг захиралаараа дэмжүүлж болно.
- Чи юу сэтгэж хийвэл хамгийн сэтгэл хангалуун байх вэ. Түүнийгээ л хий. Чи сэтгэл хагалуун бүтээмжтэй бол захирал сэтгэл хангалуун. 
- Чиний амжилт бол компанийн амжилт.
- Чамайг дургүй зүйлийг чинь хийлгэж ширээний ард цагдахгүй. Харин чи хүссэн газраасаа ажилла.
- Захирал ба ажилтан тэгш эрхтэй санаачлагч, манлайлагч байснаар компани хөгждөг гэдгийг захирал мэддэг.
Надад ямар байна?
- Захиралдаа тал засах эсвэл айх шаардлагагүй яагаад гэвэл тэр миний хамтран зүтгэгч.
- Би түүнд захирагдаж, түүний доор ажиллаж байгаа биш. Харин бид хамтраад илүү том амжилтыг бүтээхээр зорьж байна.
- Хэн нэгний доор ажиллаж байна гэсэн мэдрэмж төрөхгүй. Хэн нэгэнтэй мөр зэрэгцэн ур чадвараа нэгтгэж ажиллаж байна гэсэн мэдрэмж төрнө.
- Хэн нэгнийг баяжуулж байна гэсэн санаа төрөхгүй. Компаний ашиг бол бидний амьдрал гэсэн санаа төрнө.
- Би энэ компаний хөлсний ажилтан гэж өөрийгөө боддоггүй. Харин энэ бол миний компани гэж боддог.
- Гэртээ харихдаа захиралтай зам нийлдэг болохоор үргэлж гэртээ хүргүүлдэг. ЗАХИРАЛ МААНЬ МИНИЙ ЖОЛООЧ.
Надад сайхан байна. Би илүү ихийг хийж бүтээмээр байна. Сэтгэмээр байна.
ХҮН ТӨВТЭЙ БИЗНЕС- Энэ бол БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ. 
Амжилтын ертөнцөд уулзацгаая. Эцэст нь хэлэхэд Та амжилтын төлөө тэмцэж байгаа бол таны хамгийн чухал зүйл бол түм буман компьютер, тоног төхөөрөмж, байшин барилга, техник технологи биш. Харин ХҮН гэдгийг бүү мартаарай.
ХҮН ХҮН ХҮН

 

HR Specialist Ж.Лувсандорж


Би нэг л амьдарна. Байгаль дэлхийдээ хор хөнөөлгүй, шудрага, авилгал, хээл хахуульгүй, нийгмийн эрх тэгш байдлыг эрхэмлэн ажиллаж, амьдрах болно.