7/22/2011

Шинэ санаагаа хуваалцая

Монгол улс уул уурхай, Чингис хаанаас өөр дэлхийд сонирхуулах зүйлгүй мэт сэдэл гадныханд төрдөг байх. Гэвч өнөөдөр Монголчууд, Монгол улсад, бидэнд юу байгаа, юу байдаг гэдгийг дэлхий нийтэд хүргэх TEDxUlaanbaatar арга хэмжээ 8-р сарын 20-ны өдөр Blackbox театр-т болох гэж байна. Уг арга хэмжээ нь TED буюу Технологи, Энтертэймэнт, Дизайн гэсэн үгнүүдийн товчлол бөгөөд дэлхий дээр шинэ санаа дэвшүүлж буй манлайлагчдын илтгэлийн индэр нь болж өгдөг маш нэр хүндтэй томоохон арга хэмжээ юм. 

Манай улсад зохион байгуулагдах TEDxUlaanbaatar арга хэмжээ нь TED-н бүсчилсэн хөгжил буюу TEDx арга хэмжээ юм. Энэ удаагийн арга хэмжээ нь "Уламжлалаа дээлдэлж ирээдүйг бүтээцгэе" уриан доор явагдах бөгөөд Монгол улс уул уурхайгаас өөр юу хийж чаддаг хүмүүс вэ гэдгийг дэлхий дахинд тунхаглах сайн дурын гишүүдээс бүрдсэн, ашгийн бус арга хэмжээ юм.

Энэхүү арга хэмжээ нь Монголыг гэсэн хүсэл тэмүүлэл бүхий байгууллагууд, сайн дурын ажилтануудын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах бөгөөд Монголын гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвартай гэж үзсэн байгууллагуудтай хамтран ажиллах юм. 

Энэ удаагийн арга хэмжээ нь уул уурхайгаас илүү оюуны ямар баялаг байдаг гэдгийг бид дэлхий дахинд тунхаглах учир уул уурхай, түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудтай хамтран ажиллахгүй байх шийдвэрийг гаргасан. Тиймээс манай улсад амжилттай үйл ажиллагаа явуулж буй, дэлхийд нэрээ гаргаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх сонирхолтой, бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй, Монголоо гэсэн сэдэлтэй ямар байгууллагууд байж болох талаар надад санал сэтгэгдэлээ илгээгээрэй.

Монгол улсын ирээдүйн сайн сайхны төлөө бид нэгдэнэ. 

http://TEDxUlaanbaatar.com
http://facebook.com/TedxUlaanbaatar
http://twitter.com/TEDxUlaanbaatar
http://youtube.com/TEDxUlaanbaatar
http://flickr.com/photos/TEDxUlaanbaatar
http://ted.com/tedx/events/2470

No comments:

Post a Comment