7/06/2011

Дэвшилтэт медиа: Блог

Манай улсын цахим хэрэглээ нэмэгдэж 2010 онд хийгдсэн тооллогын дүнд нийт интернэт хэрэглэгчдийн тоо 740,0 мянгад хүрсэн байна. Энэ тоо нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 40% өссөн дүн харагдаж байна. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийн 80% нь нэг талыг барьсан мэдээлэл түгээдэг болсон. Тиймээс хэрэглэгчид цахим хэлбэрээр мэдээлэл авч болохуйц олон сувгуудын дундаас сонголтоо хийж байна. 

Миний хувьд мэдээллийн эх сурвалж бол микро блог буюу twiiter.com, мөн мэргэжилтнүүдийн блог хуудсуудаас мэдээлэл авдаг. Би ямар нэгэн мэдээллийн цахим хуудсуудаас мэдээлэл авахаас илүүтэйгээр нийтлэгч нь тодорхой байх ямар нэгэн Блог-оос авсан мэдээлэлдээ илүү итгэлтэй байдаг. 

Энэ байдал нь цахим хэрэглээ илүү хөгжсөн газруудад ажиглагддаг. Хэрэглэгч ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээ авахын өмнө интернэтээс хайдаг соёл хэвшисэн байдаг. Ингэхдээ тухайн байгууллагын үндсэн цахим хуудсаас илүүтэйгээр тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг өмнө нь ашиглаж байсан хүмүүсийн санал, сэтгэгдэлүүдэд илүү анхаарлаа хандуулдаг болсон.

Тиймээс Блог цахим хуудсууд нь хувь хүн бүхэнд нээлттэй байдаг мэдээллийн суваг юм. Бизнес эрхлэгчид болон мэргэжилтнүүд өөрсдийн хийж бүтээж буй зүйлсийн талаар маш бага зардлаар хүмүүст хүргэх боломж мөн энд байна. 

Хэрэв та блогтой бол Монгол блогчид цахим хуудсаар зочилон өөрийн блогийг бүтгүүлэхийг зөвлөж байна. Мөн The New Media Marketing Agency-с санаачилж буй Зарлиг хүмүүнлэгийн хөдөлгөөнд нэгдэхийн уриалж байна. 

 

 

 

No comments:

Post a Comment