11/24/2010

Let's meet at the Mongolian Bloggers 2010

Би 2008 оноос эхлэн өөрийн мэргэжилтэй холбоотойгоор блог бичиж эхэлсэн боловч миний анхны блог болох www.mug.blog.mn -ийг бичдэг байсан боловч энэ сэрвэр, миний блог, миний ертөнц, миний хөдөлмөр, хамгийн чухал нь миний уншигчид бүгд байхгүй болсон нь тун харамсалтай. Гэвч би ахин өөрийн блогоо эхлүүлж та бүхэнтэй мэдээлэл солилцож байгаа даа баяртай байна.

Би Монголын маш олон блогийг уншиж байсан, тиймээс тэдгээр хүмүүстэй уулзаж, ярилцахыг тэсэн ядан хүлээж байна.

11/22/2010

"Миний дуртай топ 5 блог" аян #BloggersMN

Та бүхний мэдэж байгаа блогчдод зориулсан томоохон арга хэмжээ болох Монгол Блогчид 2010 тун удахгүй болох гэж байгаатай холбогдуулан, "Миний дуртай топ 5 блог" аяны буухиа үргэлжилсээр байна. Энэхүү аянд зориулж өөрийн дуртай блогчдыг доор нэр дурдлаа.

  1. Энхбатын блог - Монголын интернэтийн загалмайлсан эцэг гэж хэлж болох УИХ-ын гишүүн, Ногоон намын тэргүүн Энхбатын блогоос шудрага нийгмийг үнэртдэг.
  2. Мэнд-Оршихын блог - Маркетингийн шинэ чиг хандлага, New media, social media-ын тухай ойлголтыг олж авсан блог маань юм. 
  3. Business Opportunity - Монголын маркетингийн хөгжлийн төлөөх МАРКЕТИНГ сэтгүүлийн эрхлэгч, хамтрагч Б.Амаржаргал-ын блогоос өөрийнхөө дутууг гүйцээдэг. Миний хувьд Маркетингийн мэргэжлийн мэдээллийн баазын маань нэг.
  4. Jirgee.com - Social Media болон маркетингийн шинэ хандлагын талаар сонирхолтой мэдээллийг бусдаас хуулбарлахгүйгээр нийтлэдэг энэхүү блог нь нийгмийн сайн сайхны төлөө байдгаараа бусдаас ялгарч харагддаг.
  5. Залуу-Маркетер -Мэргэжил нэгт залуучуудын маань бичдэг энэхүү блогийг аль болох уншихыг хичээдэг.

Энэхүү блогийг уншсан хэн бүхэн энэхүү буухиаг цааш үргэлжлүүлэхийг уриалж байна. Таны уншдаг тэр блогийг магадгүй би мэддэггүй байж болох юм. Мэдлэгт нэмэр болохын тулд та бүхэн харамгүй хуваалцаарай.

 

11/18/2010

Boston Consulting Group matrix

Байгууллагуудын маркетингийн төлөвлөгөөтэй танилцахад тэнд SWOT анализын аргыг л ашигласан байдаг. Мөн бусад судалгааг статистикийн аргачлалуудаар дүгнэж өөрсдийн ирээдүйн төлөвлөгөөг боловсруулдаг. Маркетингийн ахлах мэргэжилтнүүд уг мэдээлэл дээр үндэслэн Стратегийн хувьд шийдвэр гаргадаг. Энэ үүднээс Бостоны зөвлөх матриц, Конжойнт анализ зэргийг ашиглаж байх нь компанийн маркетингийн бодлогыг оновчтой тодорхойлоход ихэд дөхөм болно гэж найдаж байна.

Áîñòîíû çºâëºõ ìàòðèö

            “Áîñòîí Êîíñàëòèí ãðóïï” õýìýýõ байгууллага íü ñòðàòåãèéí òºëºâëºëòèéí øèíý çàãâàð, ìàòðèöèéã áîëîâñðóóëæýý.

            “Áîñòîí Êîíñàëòèí ãðóïï”-èéí ìàòðèö íü áèçíåñèéí ñòðàòåãè íýãæ¿¿äèéã ¿íäñýí ºðñºëäºã÷òýé íü õàðüöóóëñàí çàõ çýýëä ýçëýõ õóâü áîëîí ñàëáàðûí æèëèéí ºñºëòèéí õóðäöààð íü àíãèëíà.

 Çàõ çýýëä ýçëýõ õóâü

            Ýíý ìàðòðèöèéí òóñëàìæòàéãààð байгууллага íü ºðñºëäºã÷èäòýé õàðüöóóëàõàä áèçíåñèéí ñòðàòåãèéí àëü íýãæид ãîëëîõ ¿¿ðýãòýé áàéíà âý? , çàõ çýýëèéí õºäºë㺺í òóõàéëáàë òýä õºãæèæ áàéíà óó, òîãòâîðæèæ áàéíà óó, áóóð÷ áàéíà óó? Ãýäãèéã òîäîðõîéëíî. ̺í ýíýõ¿¿ ìàòðèöèéí àðãà íü òóõàéí ï¿¿ñèéí ¿éë àæèëëàãààíû îäîîãèéí áà èðýýä¿éí áàéäëûã çàõ çýýëä ýçëýõ áàéð áà ºðñºëäºõ ÷àäâàð òàëààñ íü õàðóóëäàã.

Áîñòîíû çºâëºõ ìàòðèö íü Îä, Ñààëèéí ¿íýý, Àñóóëòûí òýìäýã, Íîõîé ãýñýí ¿íäñýí 4 õýñýãýýñ á¿ðäýíý.

11/17/2010

Mongolian bloggers 2010

МОНГОЛ БЛОГЧИД 2010

Монголын шилдгийн шилдэг блогчдыг шалгаруулах үйл ажиллагаа

 Интернэтийн хэрэглээ улам бүр хүрээгээ тэлж, блог нь интернэт орчин дахь хамгийн өргөн хүрээг хамарсан харилцааны хэрэгсэл болж байна. Блог нь хүмүүсийн мэдлэг, чадвараа хуваалцах хэрэгсэл болж мэдлэгийн баялагийг бүтээх нийгмийн харилцааны хэлбэр болон хөгжиж байна.  Тэр тусмаа нийгмийн идэвхитэй хэсэг болсон мэдлэг боловсролтой, ажил хэрэгч хүмүүс интернэтийг өргөнөөр ашиглаж, блогоор дамжуулан өөрсдийн үзэл бодол, мэдээ мэдээлэл, санал бодлоо солилцож байна. Тиймээс хурдтай хөгжиж буй интернэт орчинг зөв зохистойгоор хүртээмжтэй ашиглах хэрэглээний соёлыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага урган гарч ирсээр байна.

The New Media Marketing Agency санаачлан, интернэт хэрэглээний соёл болох блогоор дамжуулан өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, иргэний сэтгүүл зүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монголын блогчдыг тодруулан, нийгэмд зөв үлгэр дууриалал болгож, мэдээллийн технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах "МОНГОЛ БЛОГЧИД - 2010" Монголын шилдгийн шилдэг блогчдыг шалгаруулах ёслолын ажиллагааг 2010 оны 12 сарын 3-ны 19:00 цагт iLoft Function House-д зохион байгуулахаар боллоо.

 Ёслолын ажиллагаанд:

1.         Оны Шилдэг Энтертайнмент Блог

2.         Оны Шилдэг Нийгмийн сэдэвт Блог

3.         Оны Шилдэг Бизнес Блог

4.         Оны Шилдэг Олны таашаал хүртсэн Блог гэсэн 4 төрөл болон Оны Шилдгийн Шилдэг Блогийг тодруулж New Media цом, өргөмжлөл, ивээн тэтгэгчийн шагнал гардуулна.

Ёслолын ажиллагаанд Монголын нэрт нийтлэгч ноён Баабар, Зохиолч сэтгүүлч Амарсайхан, Монголын блогчдын холбооны тэргүүн Б.Батхүү, дэлхийг тойрон аялагч DJ Амай, Тэнгэр группын Ерөнхийлөгч Ч. Ганхуяг, шилдэг блогч Хантулга, Санэке, жааз дуучин Д.Цэцэнбилэг, "Алтан ураг", "Ванкуиш" хамтлаг зэрэг нийгэм, улс төр, урлаг, спортын зүтгэлтнүүд, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, Монголын шилдэг 100 блогч урилгаар хүрэлцэн ирж Улаан хивсний ёслолын ажиллагаанд хүндэтгэлтэйгээр оролцоно.

 Мөн Ёслолын ажиллагааны тасалбарын орлогоор NMMA, "Жиргээ" ТББ-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, мэдээллийн технологийн салбарт идэвхитэй ажиллах зорилготой хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэнд тусламж үзүүлэх хүмүүнлэгийн үйл ажиллагаа болно.

 Блог бичдэг хүн бүр бүртгүүлж МОНГОЛ БЛОГЧИД 2010 шилдгийн шилдэгт өрсөлдөх боломжтой.

 Та блогоо бүртгүүлэх бол   ЭНД ДАРНА УУ

11/12/2010

Flash mob videos go viral

FLASH MOB гэдэг нь олон хүн цуглаж ямар нэгэн жирийн биш, сонирхол татахуйц мадагүй утгагүй зүйл хийхийг хэлээд байх шиг байгаа юм. FLASH MOB нь ямар нэгэн байдлаар цааш дамжуулагдаж байх ёстой ба зорилготой юм. Вайрал маркетинг хийхийн тулд Flash mob, infographic зэргийг ашигладаг ба эдгээр нь дотроо зорилгоороо ялгаатай байдаг ч үүнийгээ олон нийтэд заавал мэдэгдэх шаардлагагүй. Миний ойлгож байгаагаар бол FLASH MOB нь ямар нэгэн байгууллагын нэр хүндийг өсгөх, эсвэл ямар нэгэн зүйлийн тухай ярихад голд нь тухайн байгууллагын нэрийг дуудахад хүргэх зорилго харагдаж байдаг.

Миний хувьд FLASH MOB-ийг T-Mobile компаниар төсөөлдөг. Яагаад гэвэл тэд миний сэтгэлд анхны тэр сэтгэл татам FLASH MOB-ийг хийж байсан учраас. 

11/02/2010

Харилцаа чухал уу? Зар сурталчилгаа чухал уу?

Энэ удаагийн блогтоо маркетингийн чиг хандлагын талаар өөрийн бодлыг хуваалцая. Бид өөрийн бизнест маркетинг гэсэн ухагдахууныг оруулаад нийлээд зүйл хийж туршиж үзлээ. Эцсийн дүнд хэн илүү хөрөнгө зарцуулж чадаж байгаа нь зах зээл дээр тэргүүлэгч байна гэсэн ойлголт маань буруу болохыг ойлгож, харин хэн илүү сайн харилцаа үүсгэж чадсан нь энд хожих юм байна гэдэг дээр тогтоод байна.