5/20/2011

Using SOCIAL NETWORK for your business

Social network нь бидэнд маш олон боломжуудыг олгодог. Тэр болгоныг өөрийн ажил хэрэгтээ ашиглаж чадаж байна уу? 

Та дээрх асуултыг өөрөөсөө асуу, та магадгүй аль нэг social network цахим хуудсыг өөрийн ажил хэрэгтээ ашиглаж байвал "Тийм" гэсэн хариултыг өгөх байх. 

Facebook (World website Rank: 2 | Social Networking Rank: 1)

2004 онд хязгаарлагдмал байдлаар ашиглалтад орсон. 2010 оны 7-р сарын байдлаар 500 сая идэвхитэй хэрэглэгчтэй болсон байна. Facebook нь Mark Zuckerberg түний их сургуулийн ангийн нөхдийн бүтээл юм.

Монголчууд facebook-г өөрсдийн ажил хэрэгтээ хэрхэн ашиглаж байна:

  • Гадаад сурч, амьдарч буй хүмүүс мөн Монголдоо байж таарахгүй зарим хүмүүс цаг алдалгүй харилцаа үүсгэж байна.
  • Өөрийгөө олон нийтэд болон найз нөхөддөө ойлгуулах зүйлсийг өдөр бүр хийж байна. 
  • facebook fan page-г өөрсдийн ажиллаж буй байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээг бусдад хүргэх гэж ажиллаж байна. 
  • Сонирходог бүхнийхээ мэдээллийг цаг алдалгүй авч байна. 
  • Хоорондоо танилцаж байна, шинэ зүйлсийн талаар мэдээллийг цаг алдалгүй авч байна. 

Нэгэнт уг цахим хуудсанд 150К орчим идэвхитэй хэрэглэгчид бий болсон. Тиймээс та маркетингийнхаа зардлыг багасгах жинхэнэ бодит хэрэглэгч нарыг хайж явдаг л бол энэхүү цахим хуудсанд заавал байх нь чухал. 

Twitter (World website Rank: 9 | Social Networking Rank: 2)

140 тэмдэгтэд багтаан бичээд бусдын бичсэнийг унших энэ энгийн хэрэглээтэй Social network цахим хуудас миний хувьд мэдээ, мэдээлэл, авах, түгээхэд маш чухал хэрэгсэлүүд болсон.

Монголчууд уг цахим хуудсыг хэрхэн ашиглаж байна:

  • Мэдээллийг шуурхай хүлээн авдаг, мөн түгээдэг  .
  • Өөрийн уулзаж чаддаггүй хүмүүсдээ хэлэх гэсэн зүйлээ хүргэдэг, зарим үед нь хариулт авдаг. 
  • Бизнесийн болон хийж буй зүйлсийнхээ тухай бусдад зөв ойлголтыг өгдөг, мөн бусдынхыг хүлээн авдаг. 
  • Мэдэхгүй зүйлдээ хариулт авдаг, зарим зүйлсийн талаар бусдын дунд хэлэлцүүлдэг. 

Энэхүү цахим хуудсанд манай улс төр, бизнесийн салбарын шийдвэр гаргах түвшиний удирдлагуудаас нилээн сайн төлөөлтэй болсон. УИХ-н гишүүд болон Яамдуудын удирдах түвшиний мэргэжилтнүүд бүгд Ipad-тай болоод түүнээсээ твиттер бичдэг болсон. Үнэхээр нийгмийн ил тод байдлыг харж болох талбар болсон. Та болохгүй, ойлгохгүй байгаа зүйлийг асуу, тэд ямар нэгэн хариулт өгнө. Нөгөө талаас хэвлэлийнхэнд мөнгө төлж өөрсдийн тухай бичүүлэх хэрэггүй болсон. Энд та бич бусад нь уншина ойлгоно. Сэтгүүлчид ямар нэгэн удирдлагаас асуух зүйл байвал цаг, зардал зарахгүй шуудхан асуух боломжийг бий болоод байна. 

LinkedIn (World website Rank: 22 | Social Networking Rank: 3)

Бизнес руу чиглэсэн Social network цахим хуудас. 2003 оны 5 сард нээгдсэн, илүү албан ёсны байдлаар хэрэглэгдэх цахим хуудас. 2010 оны 11 сарын байдлаар дэлхийн 200 гаруй орны 80 сая гаруй хүн бүртгүүлсэн байна. 

Монголчууд хэрхэн ашиглаж байна: 

  • Ихэвчлэн гадны бизнес эрхлэгчидтэй харилцаа тогтооход илүү анхаарал хандуулдаг. 
  • Бизнесийн харилцаа үүсгэдэг. 
  • Илүү албан ёсны байдлаар ашигладаг тул цахим шуудан болон бусад холбоосыг олж авахад ашигладаг. 

Судалгааны эхний 3 байрыг эзэлж буй олон нийттэй харилцах мэдээ, мэдээллийн сүлжээ цахим хуудсуудад өөрийн сэтгэгдлийг оруулан нийтэллээ. Таны сэтгэгдэл надад болон бусдад хэрэг болж болох юм. 


Эх сурвалж: blog.badoo.com

 

5/16/2011

Mongolian top twitters

Монголын twitter хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөн нэмэгдсээр байна. Монголын ТОП-50 жиргээчдийн жагсаалтыг харж болно. Энэ цахим хуудсаар дамжуулан хэн бүхэн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бусадтай санал солилцдог нь уг цахим хуудсанд бүртгэлтэй хэрэглэгчдийн идэвхитэй байдал нь өндөр байдаг байна. Миний тооцоогоор Twitter-т хэрэглэгчийн данстай Монгол хэрэглэгчийн тоо 4000 давсан байна. Хүмүүс болон байгууллагууд өөрсдийн блог, цахим хуудас, нэрийн хуудас зэрэг дээр Twitter дансаа тавьдаг болсон байна. 

Монголын идэвхитэй ТОП-50 Twitter хэрэглэгчдийг авч үзвэл 20% нь улс төр, 12% нь бизнесийн болон мэдээллийн байгууллага, 42% нь мэдээллийн технологийн мэргэжилтэн, 27% маркетинг болон бизнесийн салбарт ажиллагсад байна.

SPSS guide by Myagmar

SPSS_Guide_by_Myagmar.pdf Download this file
Оюутан байхад статисткийн онол, маркетингийн судалгаа зэрэг хичээлүүд дээр SPSS, E-VIEWS зэрэг мате тооцоолол хийдэг програмуудыг санал болгон заадаг байлаа. Ашиглахад ч анх маш хэцүү санагдаж байтал энэ гарын авлагыг олж авч байсан юм. Уг гарын авлагыг орчуулан нийтэлсэн Мягмар танд оройтсон ч гэсэн баярлалаа гэдгээ хэлье. 

5/06/2011

Монголын Facebook хэрэглэгчдийн судалгаа

Ерөнхий мэдээлэл

Дэлхий дээр нийт 678 928 320 хүн Файсбүүк цахим хуудсыг ашиглаж байна.

Нийт хэрэглэгчид:

158 680

Нийт хүн амын эзлэх хувь:

5.14%

Жагсаалтад эзлэх байр:

122

Он-лайн хүн амаас эзлэх хувь:

45.34%

Дундаж CPC:

Cost per click

$0.10

Дундаж CPM:

cost per mille, the advert cost per thousand views

$0.04

Монголд интернэт хэрэглэгчдийн тоо 158 680 хүрсэн. Энэ нийт интернэт хэрэглэгчдийн 45,34% гэж гаргасан нь Монголын идэвхитэй интернэт хэрэглэгчдийн тоо 350000 хүрсэн гэдгийг харуулж байна. 

Та facebook -ээр дамжуулан өөрийн байгууллага, брэнд, бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгааг явуулахыг хүсвэл нэг даралт тутамд дунджаар 0,1$ төлөх ба 1000 хүнд харагдах тутамд дунджаар 0,04$ төлнө.