5/16/2011

Mongolian top twitters

Монголын twitter хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөн нэмэгдсээр байна. Монголын ТОП-50 жиргээчдийн жагсаалтыг харж болно. Энэ цахим хуудсаар дамжуулан хэн бүхэн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бусадтай санал солилцдог нь уг цахим хуудсанд бүртгэлтэй хэрэглэгчдийн идэвхитэй байдал нь өндөр байдаг байна. Миний тооцоогоор Twitter-т хэрэглэгчийн данстай Монгол хэрэглэгчийн тоо 4000 давсан байна. Хүмүүс болон байгууллагууд өөрсдийн блог, цахим хуудас, нэрийн хуудас зэрэг дээр Twitter дансаа тавьдаг болсон байна. 

Монголын идэвхитэй ТОП-50 Twitter хэрэглэгчдийг авч үзвэл 20% нь улс төр, 12% нь бизнесийн болон мэдээллийн байгууллага, 42% нь мэдээллийн технологийн мэргэжилтэн, 27% маркетинг болон бизнесийн салбарт ажиллагсад байна.

No comments:

Post a Comment