Ерөнхий мэдээлэл
Дэлхий дээр нийт 678 928 320 хүн Файсбүүк цахим хуудсыг ашиглаж байна.
Нийт хэрэглэгчид: | 158 680 | Нийт хүн амын эзлэх хувь: | 5.14% |
Жагсаалтад эзлэх байр: | 122 | Он-лайн хүн амаас эзлэх хувь: | 45.34% |
Дундаж CPC: Cost per click | $0.10 | Дундаж CPM: cost per mille, the advert cost per thousand views | $0.04 |
Монголд интернэт хэрэглэгчдийн тоо 158 680 хүрсэн. Энэ нийт интернэт хэрэглэгчдийн 45,34% гэж гаргасан нь Монголын идэвхитэй интернэт хэрэглэгчдийн тоо 350000 хүрсэн гэдгийг харуулж байна.
Та facebook -ээр дамжуулан өөрийн байгууллага, брэнд, бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгааг явуулахыг хүсвэл нэг даралт тутамд дунджаар 0,1$ төлөх ба 1000 хүнд харагдах тутамд дунджаар 0,04$ төлнө.
Хэрэглэгчдийн өсөлт
Монголын facebook хэрэглэгчдийн өсөлт идэвхижиж эхэлжээ. Нийт facebook хэрэглэгчдийн дунд хийгдсэн судалгаагаар цахим орчинд идэвхитэй байгаа хүн амын 50% орчим нь уг цахим хуудаст бүртгэлтэй байдаг байна. Тиймээс энэ тоо нэмэгдэх тусам нийт интернэт хэрэглэгчдийн тоо өснө гэж ойлгож болно.
Насны байдлаар авч үзвэл
facebook цахим хуудас нь 13-аас дээш насны хүмүүс хэрэглэгчийн данс нээх боломжтой байдаг бөгөөд ихэнх нь нийгэмд идэвхитэй байр суурийг эзлэх залуучууд байна. Тиймээс манайд үйл ажиллагаа явуулж буй ямар ч байгууллага уг цахим хуудсыг маркетингийн бодлого стратегид оруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Эр/Эм хэрэглэгчид
Эх сурвалж: http://socialbaker.com/
No comments:
Post a Comment