11/12/2010

Flash mob videos go viral

FLASH MOB гэдэг нь олон хүн цуглаж ямар нэгэн жирийн биш, сонирхол татахуйц мадагүй утгагүй зүйл хийхийг хэлээд байх шиг байгаа юм. FLASH MOB нь ямар нэгэн байдлаар цааш дамжуулагдаж байх ёстой ба зорилготой юм. Вайрал маркетинг хийхийн тулд Flash mob, infographic зэргийг ашигладаг ба эдгээр нь дотроо зорилгоороо ялгаатай байдаг ч үүнийгээ олон нийтэд заавал мэдэгдэх шаардлагагүй. Миний ойлгож байгаагаар бол FLASH MOB нь ямар нэгэн байгууллагын нэр хүндийг өсгөх, эсвэл ямар нэгэн зүйлийн тухай ярихад голд нь тухайн байгууллагын нэрийг дуудахад хүргэх зорилго харагдаж байдаг.

Миний хувьд FLASH MOB-ийг T-Mobile компаниар төсөөлдөг. Яагаад гэвэл тэд миний сэтгэлд анхны тэр сэтгэл татам FLASH MOB-ийг хийж байсан учраас. 

энэхүү Flash mob нь миний хувьд анхны үзэж байсан нь: 2009.01.16-ний өдөр анх тавигдсан ба одоо зөвхөн энэ линк-ээр бараг 24 сая удаа үзсэн бөгөөд өөр бусад хуулбарласан, байдлаар нилээд хүн үзсэн байх.

энэхүү Flash mob нь 2010 оны 10-р сарын 27-ний өдөр хийгдэж 29-ний тавигдсанаас хойш 2,8 сая орчим хүнд хүрээд байна.

T-Mobile нь үүгээрээ маш олон хүнд хүрэхийн хажуугаар сэтгэлд хүрч чадаж байна.

Энэ мэтчилэн та бид олон Flash mob видеог үзсэн байх. Гадаадын гэлтгүй Монгол залуусын хийсэн Flash mob-ууд ч нэмэгдсээр байна. Гэвч үнэхээр бидний анхаарлыг татаж, сэтгэлийг маань хөдөлгөж, цааш дамжуулах, ярихад хүргэж чадаж байна уу?

Flash mob нь ямар нэгэн байдлаар хүмүүс цааш тараадаг байх ёстой. Ам дамжин, мөн гар утсан дээрээ бичлэг болгон үлдээж бусаддаа сонирхуулж, мөн youtube болон бусад олон нийттэй харилцах мэдээ, мэдээллийн сүлжээ цахим хуудсуудаар дамжуулан бусадтайгаа хуваалцаж байх ёстой.

Манайд хийгдсэн Flash mob-ийг та үзсэн үү?

Мөн Нарантуул олон улсын худалдааны төв дээр хийсэн 2 видео байсан. Эдгээр Flash mob-уудыг 80-аад мянган хүн үзсэн байна.

Өчигдөр буюу 11-р сарын 11-ний өдөр BE... брэндээс хийсэн Flash mob нь тухайн өдөр олны анхаарлыг татаж чадсан. Гэвч өмнө нь нилээн мэдээлэл өгч байсан учраас хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж чадаагүй байж магадгүй юм. Бичлэг янзлагдаж байх хугацаад олон цахим хуудсуудаар зураг нь тархсан байна. За гэхдээ энэ бол Монголд хийгдсэн хамгийн том Flash mob гэж хэлж болно. Цаашид илүү их зүйл ч хийгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

 

 

No comments:

Post a Comment