7/30/2011

Дэлхийд Монгол улсыг зөв таниулах нь

Tedxulaanbaatar
"Уламжлалаа дээдэлж ирээдүйг бүтээцгэе" уриан дор зохион байгуулагдаж буй TEDxUlaanbaatar арга хэмжээ нь 2011.08.20-ны өдөр Blackbox teatre-д зохион байгуулаахаар ажиллаж байна.

TED нь Technology, Entertainment, Design гэсэн 3 үгний товчлол бөгөөд 1984 оноос хойш “Даян дэлхийд санаагаа хуваалцая” уриан доор дэлхийн шилдэг бүтээн байгуулагчид болон сэтгэгчид жил бүр цугларан технологи, энтертэйнмэнт, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг, бизнес, хөгжлийн гэх мэт чиглэлээр хэлэлцэн, санал бодлоо хуваалцдаг олон улсын арга хэмжээ юм.

TED нь “Шинэ онцгой санаануудыг түгээн дэлгэрүүлэх” зорилгоор бүсчилсэн хөтөлбөр болох TEDx-ийг бий болгосон юм. TEDx нь тухайн бүс нутгийн байгууллага, хүмүүсийн санаачилгаар өөрсдийн туршлага, санал сэтгэгдлээ хуваалцах, дэлхий дахинд хэрэгтэй шинэ санааг түгээх зорилгоор тусгай зөвшөөрлийн дагуу бие даан зохион байгуулагддаг TED-ын салбар арга хэмжээ юм.

Энэ удаагийн TEDxUlaanbaatar арга хэмжээ нь “Уламжлалаа дээдэлж, Ирээдүйг Бүтээе” уриан дор зохион байгуулагдах бөгөөд одоогоор хамгийн ихээр анхаарал татаад байгаа уул уурхайн салбараас гадна Монгол улсын өвөрмөц урлаг соёл, эдийн засаг, технологи, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын тухай хэлэлцүүлэг явуулахын хажуугаар Монголын сэтгэгч, бүтээгч, манлайлагчдыг олон нийтэд таниулах юм. Бид Монгол улсад уул уурхайгаас гадна дэлхийд хэрэгтэй санаа, арвин туршлагатай хүмүүс байдаг гэдгийг дэлхий дахинд танилцуулахыг зорьж байна.

Би уг арга хэмжээг дэмжих шинэлэг санаагаар дүүрэн, шилдэг байгууллагуудтай хамтран ажиллах талыг хариуцан ажиллаж байгаа юм. Миний бодож байгаагаар уг арга хэмжээг Монгол үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлчилгээнүүд хамтран ажиллаасаа гэсэн үндсэн дээр гадаад зах зээл дээр өрсөлдөх боломжтой, дотоодыг үйлдвэрлэгчидэд саналыг хүргүүлж байгаа юм. 

ТEDxUlaanbaatar арга хэмжээн дээр ивээн тэтгэгчээр хамтран ажиллах хэд хэдэн үндэслэл, боломжууд олдож байгаа. Хамгийн түрүүнд бодох зүйл бол Youtube цахим хуудас дахь "TEDtalksDirector" сувагт уг арга хэмжээнд тавигдсан илтгэлүүд тавигдах юм. Энэхүү суваг нь 245056 дагагчтай дэлхийд дээгүүр тооцогдох суваг Youtube цахим хуудас дахь суваг юм. Үүний дараа бид Монгол улсыг уул уурхайгаас өөр зүйл хийж бүтээж чадах юм гэдгийг дэлхий дахинд тунхаглах ажил юм. Энэхүү үйлсийг дэмжин ажиллах нь жинхэнэ утгаараа тухайн байгууллагын нийгмийн хариуцлага болох юм. Монгол улсаа дэлхий дахинд таниулая гэсэн зорилгын доор сайн дураараа нийлсэн залуусын хийж буй ажлыг бид Монголчууд нийтээрэй дэмжин ажиллах нь чухал юм. 

Танай хамт олныг, өөрийн онцгой өнгө төрх, дуу хоолой, хэв маягийг TEDxUlaanbaatar арга хэмжээнд оролцогчид болон дэлхий нийтэд хүргэж эх орноо дэлхийд дахин нэг нээхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.


 

No comments:

Post a Comment