2/10/2011

Хөргөгч таны бүтээгдэхүүнийг сурталчилна

Хүн төвтэй бизнес бидний эрхэм зорилго. Бидэнд ажлын цаг гэж байхгүй энэ нь биднийг ажилдаа бага цаг зарцуулдаг болгодоггүй харин бид хүссэн газраасаа хүссэн үедээ ажлаа хийдэг нь бидний бүтээмжийг илүү өндөр болгож чаддаг. Бидэнд дарга гэж байдаггүй харин манлайлагч байдаг. Бид нэгнийхээ гаргасан санааг үгүйсгэхээс илүү дэмждэг. Бид ажил дээрээ дуртай зүйлээ хийдэг. Дартс, Play Station, Sega, ... гэх мэтчилэн өөрсдийн сонирходог дуртай тоглоомоороо ажил дээрээ тоглодог. Ажлынхаа хөрхөгчийг 14 хоногт 1 удаа дүүргэдэг. Хөргөгчинд жимс, сүү, тараг, пиво зэрэг бүтээгдэхүүнүүд байдаг. Ажил дээрээ пиво уудаг гэвэл та бараг итгэхгүй байх. Бид 14 хоногт 30-аад хүний хоолноос бусад дээр дурьдсан хүнсийг нь бэлддэг. Хөргөгч болон бусад өөрсдийн хэрэглэж буй бүтээгдэхүүний тухай Social network-уудаар байнга л яригдаж харагдаж байдаг. Манай хөргөгчийг дүүрэн байлгаж чадах байгууллагуудтай бид хамтран ажиллах сонирхолтой байна.

 

 

No comments:

Post a Comment