9/08/2010

Өөрийн олон нийтийн сувгийн нөлөөлөгч нарыг олох нь

Зургийнхаа альбомноос дунд сургуулийнхаа хуучин зургийг гаргаад үз. Зураг нь хэдэн ч оных байж болох бөгөөд хуучин байх тусмаа л зүгээр. Тэгээд үзэг аваад өөрийнхөө дажгүй гэж бодсон хүмүүсээ дугуйл. Чамд юу анзаарагдаж байна? Тэд онцгойрч гарч ирж байгаа биз?  Тэгнэ гэдэгт мөрийцсөн ч яахав  Хичнээн гоц гойд хувийн зан чанарын ямар нэгэн зааг хязгаар тавьдаггүй сургуулийн жирийн охид хөвгүүд дээр очоод үзсэн ч эдгээр хүүхдүүд яг л шархалсан эрхий хуруу шиг цойлоод гараад ирнэ гэдэгт  мөрийцсөн ч яахав. Тэд хамгийн гоё үс засалттай /ядаж л тухайн үеийнхээ шилдэг нь/, хамгийн тасархай гуталтай, хамгийн секси нь, ихэвчлэн юунд ч анхаарал хандуулдаггүй, юуг ч тоодоггүй хүмүүс байдаг.  Сургууль даяараа тэдний тухай ярьдаг биздэ. 

Одоо өөр хэн нэгний сургуулийн зургийг олж ав. Зурган доторх хүмүүсийн нэгийг нь ч чи таньдаггүй байх хэрэгтэй /чадвал эцэг, эхийнхээ зургийг ч ашиглаж болно ш дээ/. Тэндээс ямар нэгэн манлайлагч, дажгүй хүнийг сонгож чадах эсэхээ үз дээ. Магадгүй чи энэ тестэнд 100 оноо авахгүй ч байж магад, гэхдээ чамайг энэ оноонд нэлээд дөхөж очино гэдэгд би итгэлтэй байна.  Дажгүй хүмүүс бүгд ялгарч байгааг чи харж байгаа байх. Энэ бол удирдагч байхын нэг хэсэг юм. Тийм ч учраас генералууд мөрөн дээрх мөрдөс бусдаас илүү сүртэй байдаг бөгөөд үүнийг нь хараад нөлөө бүхий хүн гэдгийг нь мэддэг учраас хүмүүс түүнийг сонсож байх ёстой. 

Интернэт бол ангийн зурагтай бага зэрэг төстэй юм. Чи мэдээж хэрэг хүн болгоны зургийг олж болно, гэхдээ чиний хэрхэн харж байгаагаас илүү дажгүй байхын тулд илүү зөндөө зүйл байгаа нь тодорхой. Дунд сургуульд бол хичээлийн дараа хаана цагийг зугаатай өнгөрүүлдэг чинь тооцогдоно. Хэнтэй болзож, хэчнээн хүн чиний төрсөн өдрийн үдэшлэгт ирж байгаа нь, чиний ямар спортоор хичээллэдэг, чи сагсан бөмбөгийн багийн ахлагч мөн үү биш үү, эсвэл шатрын клубын ахлагч уу гэдэг бүгд тооцогдоно. Хөгжилтэй нь эдгээр нь бүгд хүмүүсийн профайлууддаа хадгалдаг мэдээллүүд юм. Тэдгээр нь дунд сургуулиудынх байж болох ч тэдний зурагны хажууд байх мэдээллүүд нь тэр хүн танай брэндийн талаар аль хэр эерэг аман сурталчилгаа хийж болох вэ гэдгийг тодорхойлох боломжийг олгодог.  Доорх нь бид үйлчлүүлэгчийнхээ гол нөлөөлөгчийг олж мэдэх процесс юм. 

1. Танай брэндийн талаар ярьдаг хүмүүсийг олох  Энэ маш тодорхой мэт санагдаж байвч танай брэндийн талаар эерэг аман мэдээллийг интернэтээр тараах хүмүүс нь угаасаа л эерэг мэдээллийг аль эртнээс тарааж буй тэдгээр хүмүүс байдаг. Харин та тэндэнтэй танилцаад илүү их зүйлийг мэдээллэхээс гадна боломжоороо тэднийг идэвхжүүлээрэй. Хэрвээ та өөрийн чинь брэндийн талаар ярьдаг хэн нэгнийг олж чадаагүй бол зүгээр л дараагийн алхам руу шилжицгээе. 

2. Өрсөлдөгч нарын чинь тухай ярьдаг хүмүүсийг олох  Нэг дэх алхамд хийснээ яг ижилээр хийх хэрэгтэй, гэхдээ брэндүүдийн нэрийг солих хэрэгтэй. Кока Колагийн фэнүүд Пепсид дурлахгүй нь лавтай, мөн нэг хөлбөмбөгийн фанатууд нөгөө багийг үзэн ядах байх, гэхдээ л тэд танай брэндийн хүчтэй нөлөө үзүүлэгчид байсаар байх болно. Яг л найзуудтайгаа дотно бай, дайснуудтайгаа тэднээс ч илүү дотно бай гэдэг шиг. 

3. Үйлдвэрийн чинь талаар ярьдаг хүнийг олох  Үйлдвэрийнхээ тухай ямар нэгэн түлхүүр үгийг сонгоод хайгаад үз магадгүй танай үйлдвэрийн болон таны талаар хаа нэг газар ярьж, бичсэн л байж таарна. Эдгээр хүмүүсийг өөрийн тухай эерэг мэдээлэл тараалгахыг хичээх хэрэгтэй, гэхдээ тэднийг хүчлэх шаардлагагүй. Тэд бол яах аргагүй чиний хандах ёстой хүмүүс. 

4. Тэдний нийгмийн хүрээг тодорхойлох  Одооноос эхлээд хүмүүсийн нэрсийн жагсаалттай болох хэрэгтэй /тэд хичнээн Kitty1981, Bataa247 гэдэг нэртэй байсан ч хамаагүй/. Тэдний нэрийг мэдээллийн хүснэгтийнхээ эхний баганад хуулан ард нь тэдний Twitter-н дагагчидийн тоо, Facebook, MySpace-н найзуудынх тоог бичих зэргээр өөр олон төрлийн зүйлүүдийг нэмэх хэрэгтэй.  Мөн Technorati /блог хайдаг хайлтийн систем/-г ашиглан тэдний блогийн оноо, LinkedIn-д байгаа хүмүүсийн тоо болон өөр хамааралтай, тэдний бодлыг сонсдог, хуваалцдаг хүмүүсийн тухай мэдэж болохуйц ямар нэгэн мэдээллийг олох хэрэгтэй. 

5. Тэднийг сонсдог хүмүүсийг олох  Эштон Катчерийн Twitter-г саяаас илүү хүн дагадаг ч тэдний дийлэнх нь зүгээр л сониуч хүмүүс байдаг. Зүгээр л тэр үсэр гэхэд хэн ч хэр өндөр гэж асуудаггүй болохоор тэр. Хэн нэгний жинхэнэ нөлөөллийг тодорхойлохын тулд тэдний яг ямар сүлжээнүүдэд идэвхитэй байдаг, тэд хэдий насны хүмүүс болох, мөн чи тэднээс юу олж авахыг хүсч байгаа зэргийг харгалзаж үзэх хэрэгтэй. 

6. Товчлуурт гараа шарчигнуул  Азаар одоо чамд social media стратегид чинь суурилагдсан, цааш ажиллахад хэрэг болохуйц зорилтуудтай боллоо. Яг аль чиглэл рүү явахыг хүсч буйгаа тодорхойлоод, өөрийн чинь жагсаалтад байгаа хүмүүсийн аль хэсэг нь чамд хэрэг болохыг олж мэдэх хэрэгтэй. Хэрвээ чи зайрмаг хийхийг хүсч байгаа бол MySpace-д хамгийн олон найзтай хүүхдүүд рүү хандах хэрэгтэй. Хэрвээ чи мэргэжлийн CV бичигч бол LinkedIn илүү их үр жимс хураахад чинь туслах болно. Олон нийтийн харилцаандаа эдгээр хүмүүсийг хэрхэн хамруулахаа шийдэхэд чи нэлээд хашир байх хэрэгтэй, гэхдээ хэрвээ үйлчлүүлэгч нартаа яг л найз нар шигээ хандах хэрэгтэй гэсэн social media-н алтан дүрмийг санах юм бол чи маш өндөр үр дүнд хүрэх болно. Магадгүй чи танилууддаа хамгийн хэрэгтэй хүн нь ч байж болно шүү.  

No comments:

Post a Comment