10/13/2010

Цахим шуудангийн маркетингийн зохист хэрэглээ

Хэрэв та МАРКЕТИНГ гэсэн ойлголтыг харилцагч нартайгаа илүү ойр байхыг хэлнэ гэж ойлгодог бол таны заавал ашиглах ёстой зүйлсийн нэг нь Цахим шуудангийн маркетинг юм. Цахим шуудангийн маркетинг нь байгууллага хэрэглэгч хоёрыг харилцааг ойр байлгах шалгарсан арга юм. Бид бага зардлаар хэрэглэгч үйлчлүүэгч нартаа хүрэх гол хэрэгсүүл болно гэсэн үг.

Монголчууд цахим шууданг ашиглаад нилээд олон жил болж байгаа хэдий ч өөрийн бизнест хэрхэн зөв зохистой ашиглах талаарх ойлголт хомс байдаг юм шиг санагдаж байна. Монголд цахим шуудан илгээх үйлчилгээ үзүүлэгч нилээд хэдэн байгууллага байдаг хэдий ч тэдгээр байгууллагууд нь хаанаас, хэнээс, яаж цуглуулсаныг мэдэхгүй 200К орчим цахим шуудангийн хаяг /ID/-руу МАСС цахим шуудан илгээдэг. Энэ 200К хүмүүсийн нас, хүйс, ажил мэргэжил болон бусад зүйлсийн талаар ямар ч бүлгэлсэн зүйл байхгүй бөгөөд хамгийн чухал зүйл болох эдгээр хүмүүсийн хэнээс нь ч зөвшөөрөл аваагүй байдаг. Жишээ нь миний хувьд би өөрийн цахим шуудангийн хаяганд ирсэн зөвшөөрөлгүй /SPAM/ зар сурталчилгааг нээж уншилгүй усгадаг, учир тэнд надад хэрэггүй, миний мэдэхийг хүсээгүй цахим шуудангууд байдгаас гадна, заримдаа бүүр эмэгтэйчүүдэд зориулагдсан сурталчилгааны хуудас ирдэг. Энэ нүдээ олоогүй маш их үргүй зардал гарч байгаа юм. Та маркетингийн ажилтны үүднээс хэрхэн бага зардлаар үнэнч хэрэглэгч нарыг бүрдүүлэх вэ гэж боддог бол энэ замыг сонгох таны оруулсан хөрөнгө оруулалт чинь үргүй зардал болон хийсч байна гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Цахим шуудангийн маркетинг нь байгууллага хэрэглэгч хоёрын шууд харилцааг бага зардлаар шийдэх боломжтой нь энэ аргыг зайлшгүй хэрэглэх шалтгаан болох юм. Үүнд: 

- Холбоо тогтоох бүртээ бага зардал гаргадаг тул өртөг бага, үр ашиг сайн байдаг
- Төлөвлөж болохуйц
- Тохируулах боломжтой
- Хэмжих бүрэн боломжтой

Цахим шуудангийн маркетингийн зөв хэрэглээг бий болгохын тулд та нэн тэргүүнд өөрийн үйлчлүүлэгч болон сонирхогчдын баазыг бүрдүүлэх хэрэгтэй. Та энэ тал дээр ямар ч тактик ашиглаж болно. Өөрийн дэлгүүр, байгууллагаар үйлчлүүлэгчдээс, эсвэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллийг нь авах, цахим хаягийг нь авсаных нь төлөө ямар нэгэн бэлэг, хөнгөлөлт өгч урамшуулж болох юм. Ингэснээр та өөрийн харилцагчдын баазыг бүрдүүлж чадна. Одоо та өөрийн цахим шууданг илгээж болно. 

Харилцагчтайгаа байнгын харилцаатай байхын тулд та тогтмол явуулж байх нь зөв. Гэхдээ байнга явуулаад байвал хэрэглэгч залхаж болох юм. Ямар ч тохиолдолд хэрэглэгч дахин авахыг хүсэхгүй бол өөрийн хаягийг хасуулах холбоос буюу UNSUBSCRIBE гэсэн холбоосыг заавуул оруулж байх хэрэгтэй юм шүү. Хэрэв энэ холбоосыг оруулж өгөхгүй бол хэрэглэгчдэд байгууллагын талаар сөрөг сэтгэгдэл төрж болох юм. 

Цахим шууданг илгээхдээ та мэдээж төлөвлөгөөтэй, зорилготой байх нь зөв. Зорилго нь хэн, хэнд нь хэрэгтэй байхаар, Ж.нь: бүтээгдэхүүн үйлчилгээний тээвэрлэлтийн талаар, захиалга баталгаажуулах талаар, эсвэл цуцлах талаар, үйлчлүүлэгчид байгууллагын талаар мэдээлэл хүргэх, ямар нэгэн хямдрал урамшуулал зарлаж байгаа тухайгаа илгээх хэрэгтэй. Үүнд зар сурталчилгааны зүйлс бага байх тусам хэрэглэгчид танай байгууллагаас илгээж буй цахим шууданг уншсаар байх болно. 

Бусад холбоотой мэдээлэл авах бол New Media Marketing Blog-оор зочилоорой

No comments:

Post a Comment