10/10/2010

Үнэ тогтооход гаргадаг 6 том алдаа

Бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ тогтоохдоо бизнес эрхлэгчид янз янзын хувилбаруудыг сонгодог. Өөртөө итгэлтэйгээр өндөр үнэ тогтоож худалдан авагчдыг үргээж байхад, зарим нь олон хүнд хүргэхийн тулд бага үнэ тогтоон бүүр үнэгүйдүүлдэг ч тал бий. Тиймээс үнэ тогтоох нь бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалт шууд нөлөө үзүүлэгч хүчин зүйлүүдийн нэг болох юм. Үнээр бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, эрэлт хэрэгцээг тодорхойлохоос гадна брэнд бүтээгдэхүүнийг бий болгоход ч чухал нөлөөтэй. Та өөрийн шинэ бүтээгдэхүүндээ үнээ тогтоох гэж байгаа бол доорх зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

Доогуур үнэлэх

Бодитой үнэ тогтоохийн тулд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гарч байгаа бүх зардлаа мэдэх хэрэгтэй. Энэ нь эд анги түүхий эдийн үнээс гадна бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашиглагдсан мэдлэг чадварийг ч бас багтаана. Зарим шинээр бизнес эрхлэгчид энэ бүх зардлыг тооцохгүйгээр үнээ тогтоох явдал байдаг. Тэд заримдаа ашиглалтын зардал түрээс гэх мэт нэмэгдэл зардлуудыг нэмэхээ мартчихдаг. Эсвэл өөрсдийн зарцуулсан цагаа яаж үнэлэхээ мэддэггүй. Үйлчилгээний газрууд үйлчилгээнийхээ өртгийг тооцох нэг арга бол нэг цагын цалингийн хөлсийг тодорхойлох байдаг. Үйлчилгээнийхээ үнийг тогтоохийн тулд үүнийг тухайн ажлыг хийхэд зарцуулсан цагаар үржүүлнэ.

Өрсөлдөгчдийг дагах

Өрсөлдөөнд үндэслэн үнээ тогтоох нь маш аюултай учир нь танай зардал өрсөлдөгчдийнхөөс өөр байж болно шүү дээ. Тэд бэлтгэн нийлүүлэгчдэд багыг эсвэл ихийг төлдөг байж болно, өөр технологитой, мөн танайхаас бага эсвэл их маркетингийн төсөвтэй байж болно шүү дээ. Гэхдээ өрсөлдөгчдийн үнийг мэдэх чухал. Учир нь та өөрийнхөө үнийг хэр бодитой байна вэ гэдгээ шалгаж болно. Хэрвээ танай үнэ өрсөлдөгчдийнхөөс маш бага байвал үнэ тогтоохдоо та ямар нэг зүйл орхигдуулсан байх вий шалгах хэрэгтэй.

Үнээр өрсөлдөх

Өрсөлдөгчдийг унагаахийн тулд үнээ тогтоох нь тийм ч найдвартай арга биш. Та ийм аргаар худалдан авагчдыг татаж болох боловч тэд танай байнгын харилцагчид болно гэдэг нь эргэлзээтэй. Хэрвээ бага зардал тэднийг татсан бол илүү хямд сонголт гараад ирвэл танай компанийг орхиод л явна. Илүү сайн арга бол бизнесээ өрсөлдөгчдийнхөөс ялгаатай байлгах. Тухайлбал маш сайн үйлчилгээ үзүүлэх, онцлогтой эсвэл сайн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэх мэт.

Үнээ өсгөхөөр хэт удаан хүлээх

Эрэлт нэмэгдэх эсвэл түүхий эдийн үнэ өсөх нь таныг үнээ өсгөх үү, болих уу гэдгийг шийдэхэд хүргэдэг. Хэрэглэгчид дургүйцэн хүлээн авч болзошгүй гэж үзээд зарим бизнес эрхлэгчид үнээ нэмэхээс зайлсхийдэг. Хүлээж хүлээж байгаад үнээ гэнэт ихээр нэмж харилцагчдыг цочролд оруулж байснаас үнээ багаар зугуухан нэмэх нь ихэнх тохиолдолд зөв байдаг. өөрөөр хэлбэл, үнийг 5 хувиар нэмснээс 10 хувиар нэмэх нь харилцагчдыг илүү дургүйцүүлнэ.

Нийлүүлэлтийг өөрчлөхгүйгээр үнээ буулгах

Зарим харилцагчид танай компанитай арай илүү наймаа хийхээр шууд бус аргаар санаархаж болзошгүй. Хэрвээ та үйлчилгээний бизнес эрхэлдэг бол энэ таныг ихээхэн эвгүй байдалд оруулж мэднэ. Урьдчилан тохиролцсон захиалгыг илүү бага үнээр нийлүүлнэ гэдэг нь та анхныхаа үнийг их өндрөөр тогтоосон мөн ирээдүй наймаанууддаа үнийн хэлэлцээр дахин хийх болох юм байна гэдгийг хэлж өгч байна. Сайн арга бол арай бага үнээр эхэлж хэлэлцээ хийгээд нийлүүлэлтийнхээ нөхцлийг бага багаар өөрчлөх юм. Жишээлбэл, хэрвээ та гурван сарын хугацаатай томоохон төслийн хэлэлцээ хийвэл долоо хоног тутмын уулзалтын тоог цөөлөх эсвэл сарын тайлангуудаа даруйхан даруйхан гаргаж өгөөд байвал төслийнхөө үнийг бууруулж болно гэж тохиролцож болно. Томоохон захиалгатай холбоотой бас нэг арга бол тоо хэмжээ нэмэгдэх тутам үнээ багасгах арга юм.

Янз бүрийн үнэ тогтоох

Зарим харилцагчид танай үнийн бүтцийг сонирхож болзошгүй иймд та тогтоосоон үнээ нотолж чаддаг байх ёстой. Нэмж хэлэхэд хэрвээ та үнэ тогтоохдоо ямар зардлуудыг хамруулснаа сайн мэдэхгүй бол тогтоосон үнээ хэзээ өөрчлөх нь зүйтэй вэ гэдгийг мэдэхэд хэцүү байна.

Та үнээ зөв тогтоосон уу? Эргэлзэж байна у?

Бусад мэдээллийг Монгол маркетинг

No comments:

Post a Comment