1/26/2011

"Y" үеийнхэнд зориулж байгаа бол New media-г ашигла

Жил ирэх тусам манай улсад хийгдэж буй маркетингийн кампанит ажлууд илүү хэрэглэгчрүү чиглэсээр байна. Хэрэглэгчтэй илүү бодит харилцаа үүсгэж, санал гомдлыг илүү түргэн шуурхай хүргэж байгаа нь үнэхээр сайхан хэрэг. Эдгээр байгууллагууд нь олон нийттэй харилцах мэдээ, мэдээллийн сүлжээ цахим хуудсуудаар дамжуулан ямар ч зардал гаргалгүй хэрэглэгчидтэйгээ бодит харилцааг үүсгэж, илүү ойртож ажиллаж чадаж байгаа нь нөгөө талаас хэрэглэгч тухайн байгууллагатай харилцахад хялбар болж байгаа бөгөөд дараа, дараагийн худалдан авалтандаа дахин сонгох магадлал нь 80 хувиас давж гарах байх. Харин уламжлалт арга барилаар идэвхижүүлэлтээ хийж байгаа байгууллагуудад энэ хэмжээний дахин худалдан авалт гарахгүй болов гэж таамаглаж байна.

Миний мэдэж байгаагаар залуучуудад чиглэсэн, нийтэд зориулагдсан бүтээгдэхүүнүүд эдгээр Дэвшилтэд Медиа /Social Media/ маркетингийг ашиглаж байгаа нь харагдаж байна. 

  • Өргөө кино театр: Өөрийн гэсэн цахим хуудастай, цахим хуудасд зочилоход тийм ч таатай биш ч эндээс гарч буй кинонуудын тухай болон бусад холбоо тогтоож болох хаягуудыг байрлуулсан. Утсаар захиалга авдаг, мөн yahoo messenger-ээр, албан ёсны twitter хаягтай, facebook page үүсгэсэн тогтмол мэдээлэл хүргэдэг нь таалагдсан. Саяхан нэг хэрэглэгчээс гомдол гаргаж блог бичсэн, уг блог-т "Өргөө кино театрыг муулж" бичсэн байсан ба дахин үйлчлүүлэхгүйгээ мэдэгдсэн байсан нь Блог, Твиттер, Файсбүүк-ээр цацагдаж байсан. Харин Өргөө КТ-ын албан ёсны Твиттер хаягаас уучлал гуйж, хариу илгээж байсан нь зөв алхам болж байгаа юм. Мэдээж тэд дахин энэ асуудлыг тавтахгүй байх. 

  • Пепси Монгол: Маркетингийн стратеги нь буруутсан гэж боддог. Учир нь: Пепси ундааг Монголчууд анхны хийжүүлсэн, хуванцар савалгаатай ундаагаар төсөөлдөг. Хуванцар савыг бид Пепсины сав гэж ярьж, хэрэглэдэг байв. Гэтэл бидэнд шинэ биш хуучин мэдэх зүйлийг маань ШИНЭ КОЛА гэсэнд байгаа юм. Тактикийн хувьд Пепси Монгол өөрийн гэсэн захим хуудасгүй, магадгүй хэрэггүй юм болов уу? www.pepsi.mn хаягийг Пепси интернэшнл-ийн цахим хуудастай холбосон, тэнд хэзээ ч монгол хэл гэж байхгүй нь мэдээж. Гэхдээ тэд блогтой, твиттер болон файсбүүк-ыг ашигладаг. Блог нь харин шинэчлэгддэггүй юм билээ. Тэдний хамгийн сайн хийж чадаж байгаа зүйл нь Файсбүүк хуудас, тэд энэ хуудсаараа залуучуудтай байнга ойр байж, тэдний санал сэтгэгдлийг, юу бодож явдагийг мэдэж чаддаг. Харин твиттерийг тэд нээх ойшоодоггүй бололтой. Саяхан тэд Файсбүүк, твиттер хоёрын алийг нь идэвхитэй байлгавал дээр вэ? гэсэн асуулт тавьсан. Асуулт нь буруу энэ 2 чинь 2 өөр зүйл бөгөөд хоорондоо уялдаж ажиллавал илүү хүртээмжтэй байдаг гэдгийг гадны олон мэргэжилтнүүд өөрсдийн блогтоо бичээд байна шүү. 
  • GreenSpot: АПУ ХК-аас санаачлан гаргаж буй залуусын зөв хэрэглээг уриалсан кампанит ажил, тэдний НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА. Ногоон өнгийг агуулсан нь Fusion брэндийг онцолж байгаа нь ойлгомжтой. АПУ ХК-ийн бүтээгдэхүүн тул тэдний цахим хуудсанд бүтээгдэхүүний талаар мэдээлэл байх нь баараагүй. Тэд харин Файсбүүк хуудастай ч Твиттерт бүртгэлгүй байдаг. Тэдний хамгийн сайн хийсэн зүйл бол Блогчидыг дэмжиж чадсан. Блогчид бол хэний ч дэмжлэггүй өөрсдөө интернэт дэх Монгол агуулагыг нэмэгдүүлж байдаг сайн хүмүүс, тэрийг ойлгож тэднийг дэмжиж ажилласан нь мэдээж тус компанийн НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА.  

 

 

 

No comments:

Post a Comment