1/04/2011

Маркетерүүдийн нэгдэл, үйл ажиллагаа

Монголчууд багийн спортод амжилт олохгүй гэж ярина. Яагаад? Тэр багт байгаа хүмүүс нь бүгд тэгж боддог учраас.

Ийм нэг яриа сонсоод гайхаж байлаа. Үүнийг манай бизнесийн байгууллагуудад буулгаж харахад багаар ажиллах тал дээр тийм ч хангалттай биш мэт санагдав. Ямар нэгэн салбарт ажиллаж буй бизнесийн байгууллагууд маань багаар хамтран ажиллах зайлшгүй шаардлагууд гардаг. Жишээ нь: Зах зээлийнхээ нийт багтаамжийг зөв тодорхойлох, бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх, улсаас мэдээлэлж буй тоон, статистикийн мэдээнд аудит хийх, шудрагаар өрсөлдөх, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих гэх мэт олон асуудлуудыг хамтран хийж болох юм.

Монголчууд бид эрт дээр үеээсээ л багаар ажиллаад л амжилт олж байсан юм чинь одоо ч мөн адил амжилт олж л таараа.

Бизнес эрхлэгчид судлаачдын хамгийн том мэдээллийн нөөц бол Гаалийн мэдээлэл, Статистикийн газар, Татварын мэдээлэл, ..... улсын хэдэн байгууллагуудын мэдээлэл байдаг. Эдгээр мэдээллийг худал гэдгийг би баталж чадахгүй ч энд орж буй мэдээлэл үнэн гэдэгт би мөн адил итгэхгүй. Учир нь Гааль, Татвар зэрэг төлбөртэй холбоотой харилцаанд зарим нэг байгууллагууд худал мэдээлэл өгдөг гэдэгт магадгүй хэн ч эргэлзэхгүй байх.

Ундаа, Гурил, Архи зэргийг үйлдвэрлэгч хэд хэдэн байгууллагууд байдаг хэдий ч тэдгээр байгууллагууд нь хэчнээн Монголчууд жилд хичнээн хэмжээний бүтээгдэхүүн хэрэглэгдэгийг, ямар хэмжээний өсөлттэй байгаа гэдгийг нэгдэж хийгээсэй.

No comments:

Post a Comment