10/12/2011

Social Media Club ULAANBAATAR

314325_243921918993801_181690031883657_707599_483239489_n
Social media club Ulaanbaatar арга хэмжээний анхдугаар уулзалт Монголын Нууц товчоо ресторанд болж 2011 оны 10-р сарын 10 ны өдөр болж өнгөрлөө. Уг арга хэмжээ нь дэлхийн  300 гаруй хотод зохиогддог, Social media-г хэрхэн ашиглаж амжилтанд хүрэх талаар туршлагаа хуваалцах зорилготой сайн дурынханы арга хэмжээ юм. 

Улаанбаатар хотод болсон анхны арга хэмжээнд ирсэн зочид ирсэн зорилгоо ярьж өөрсдийгөө танилцуулсанаар эхэлсэн юм. Анхны арга хэмжээнд The New Media Group-г үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч А.Мэнд-Орших, Сангийн дэд сайдын туслах Лхагваа, Сэтгэл судлаач Индраа, Боловсролын яамны мэргэжилтэн Батсайхан, Залуу програмистуудын холбооны үүсгэн байгуулагч, likeit.mn цахим хуудсын редактор Баярсайхан, The New Media Marketing Agency-н бүтээгдэхүүний мэргэжилтэн, тус арга хэмжээний модератор Болдбаатар нар өөрсдийн туршлагаас хуваалцаж, ирсэн зочидтой санал бодлоо хуваалцсан юм. 

Залуучууд өөрсдийн хийж бүтээж буй зүйлсийн талаараа ярилцаж, хамтран ажиллах боломжоо хуваалцаж, танилцаж, хөгжилдөж нэг үдшийг зугаатай өнгөрөөсөн юм. 

Ирсэн зочдын дунд зохиогдсон хөгжилтэй тэмцээнд нийт 12 залуу баг болон хуваагдаж тэмцэлдсээр ХасБанк, Нацагдоржийн номын сан, Монголын оюутны холбооны төлөөллөөс бүрдсэн баг түрүүлж, шагнал болох зургийг 3 байгууллагадаа ээлжлэн тавихаар шийдвэрлэн цаашид ууламжлал болгон шилжин явуулахаар болов. Шилжин явах зургийг дагалдуулан клубээс Social media-тай холбоотой сургалт болон нэвтрүүлгийг тогтмол хийж байхаар ирсэн зочдын саналын дагуу шийдвэрлэв. 

Анхны уулзалт надад Social media-н туршлагын дагуу олон мэдэхгүй зүйлсийг мэдэж авсандаа баяртай байна. 

Дараагийн уулзалтанд таныг ч бас урьж байна. 

No comments:

Post a Comment