9/27/2011

ЗӨВ ХЭРЭГСЛИЙГ АШИГЛА

Tuguldur_4
Зорилтот хэрэглэгчиддээ тохирсон маркетингийн хэрэгслийг сонгохыг эрэлхийлэх нь мэдээж.

Зах зээл хөгжихийн хэрээр улс орон бүр өөр өөрийн гэсэн маркетингийн шинэ арга техникийг гаргаж ирдэг. Өдөр бүр маркетингийн шинэ хандлага, арга техникийн талаар мэдээллийг хүлээн авч байгаа байх. Дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчид өөр өөрсдийн зорилтот хэрэглэгчдээ зориулан шинэ маркетинг, шинэ технологи бүтээсээр байна. Та ч өөрийн зорилтот хэрэглэгчиддээ зориулж шинэ маркетингийг туршиж үзсэн, эсвэл үзэх гэж байж магадгүй, тийм бол амжилт юм. Гэхдээ маркетер хүн болгон заавал шинэ маркетингийн арга техинкийг зохиох албагүй.

Тиймээс та энэ олон маркетингийн хөгжлийн чиг хандлага дотроос өөрийн зорилтот хэрэглэгчиддээ тохирсон ашигтай арга хэрэгслийг ашиглах хэрэгтэй. Энэ нь хэдийгээр өөр байгууллагад туршигдаж танигдсан зүйл учраас эрсдэлтэй боловч магадгүй та түүнийг зөв хэрэгслээр ашиглаж чадвал энэ нь амжилттай болох болно.

Энэ нь яг л хамгийн амттай шоколадаар хамгийн хямдхан нарийн боов хийж хүн бүр өөр өөр мэдрэмж авч байгаатай л адил зүйл. Жишээ нь: Таны хийх гэж буй маркетингийн үйл ажиллагаа цөцгийн тос, гурил, элсэн чихэр, өндөг зэрэг хольцоор нарийн боов хийж байна гэж үзье. Мэдээж та найрлагын дагуу хийвэл амттай болно. Харин одоо та юу хийх вэ? Нарийн боовоо хэрэглэгчдэд хүргэх хэрэгтэй. Олон маркетерүүд үүн дээр л алддаг. Учир нь тэд дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүний хэрэглэгчдэд хүргэж буй маркетингийн үйл ажиллагааг маш амжилттай өөр дээрээ хэрэгжүүлж чаддаг боловч (яг түрүүний хийсэн нарийн боов хийсэн шиг) тэдний эцсийн хэрэглэгчдэд хүргэж буй хэрэгслийг сонгож хийгээд байдаг. Гэтэл үндсэндээ бол тэдний зорилтот хэрэглэгчдээс өөрсдийн зорилтот хэрэглэгчийн зан төлөв өөр байдгыг төдийлөн анхаарч үздэхгүй байх шиг.

Тиймээс та хэрэв тухайн амжилттай болсон маркетингийн үйл ажиллагааг өөрийн зорилтот хэрэглэгчиддээ хэрэгжүүлэх гэж байгаа бол бусдын биш зөвхөн өөрийн зорилтот хэрэглэгчиддээ тохирсон маркетингийн хэрэгслийг сонгох хэрэгтэй. Тиймээс та одоо олон төрлийн маркетингийн хэрэгсэл дундаас зорилтот хэрэглэгчдээ хамгийн тохирсныг хайх нь илүү үр дүнтэй алхам болох болно.

 

No comments:

Post a Comment