12/12/2010

4C

Сүүлийн жилүүдэд маркетингийн ухаанд гарч буй өөрчлөлтүүд таны сонирхолыг татах байх. Бүх зүйлийн хөгжил өндөр технологи даган хувьсан өөрчлөгдөж байгаатай адил маркетинг ч мөн шинэ шилдэг технологийг даган өөрчлөгдсөөр байна. Хамгийн том эргэлт гаргаж байгаа зүйл бол цахим (интернэт) орчин. Эдгээр өөрчлөлтөд хэн хамгийн хурдан дасч хэн хамгийн хурднаар мэдэрч байгаа маркетерүүд л бизнесээ амжилтын зүгт хөтөлсөөр. Маркетингийн ухаанд 4Р хэмээх бараа бүтээгдэхүүнийг амжилттай бүтээх, оновчтой үнийн бодлого тогтоох, шилдэг урамшуулал, худалдааны байршлын стратеги боловсруулдаг аргууд нэгэнт хоцрогдсон зүйл болжээ. Шинэ зуун, шинэ хөгжил, шинэ хэрэглэгч. Энэ бүхэнтэй нэгэн адил таньд маркетингийн шинэ дэвшил болох маркетингийн 4С-г танилцуулья.

Маркетингийн 4С нь бизнесийн амжилтанд хүргэх хамгийн тэргүүн стратеги болон тактик юм. Маркетингийн 4С-д Content буюу Агуулга, Context буюу нөхцөл байдал, Connection буюу харилцаа , Community буюу нэгдмэл байдал юм. Маркетингийн 4С-г тус бүрт нь:

Content буюу Агуулга:

Агуулга бол хэрэглэгчдэд хамгийн эрхэм үнэтэй зүйл нь байдаг. Хэрэглэгчдийн уйдаасан маркетингийн үйл ажиллагаа борлуулалт хийж буй хүний хичээл зүтгэлийг нурааж байдаг. Тийм ч учраас хэрвээ та хэрэглэгчдэд зориулж бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол тухайн зүйлийнхээ маркетингийн үйл ажиллагааны агуулгад маш их анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Context буюу Нөхцөл байдал:

Нөхцөл байдлыг тодорхойлох нь маркетингийн ухааны хамгийн том зарчим. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалан ямар амжилтанд хүрэх нь ямар тактик, ямар стратеги баримтлан ажиллах нь шууд хамаардаг. Нөхцөл байдал маш олон зүйлээс шалтгаалан өөрчлөгдөж байдаг ба түүн дотроос хамгийн тэргүүнд анхааран үзэх ёстой зүйл бол таны зорилтод хэрэглэгч. Тэдний хүсэл бодол нөхцөл байдлыг зуун хувь өөрчлөх хүчтэй байдаг.

Connection буюу Харилцаа:

Харилцаа гэдэг нь бизнесийн гол хөдөлгөгч хүч нь болж байдаг зүйл. Бид харилцааг технологи дээр бий болгож урт хугацааны харилцааг хүмүүсийн хоорондын харилцан үйлчлэл дээр бий болгодог. Та өөрийн бизнесээ урт хугацаанд амжилттай явуулахын тулд хэн нэгэнтэй заавал урт хугацааны харилцаа үүсгэх шаардлага гарна. Үүний нэг нь мэдээж хэрэглэгч. Та өөрийн хэрэглэгчтэйгээ байнгын сайн харилцаатай байснаар таны бизнест үнэнч хэрэглэгчийн орон зай үүсдэг. Тиймээс та өөрийн бизнесийнхээ зорилтод хэрэглэгч, өрсөлдөгч болон бусад зүйлстэй байнгын урт хугацааны харилцааг үүсгэхийн тулд өдөр бүр хичээн ажиллах хэрэгтэй.

Community буюу Нэгдмэл байдал:

Хамгийн сүүлийн С бол нэгдмэл байдал. Бид үргэлж нэгдмэл байх хэрэгтэй. Энэ бол бидний сургууль энэ бол бидний гэр энэ бол бидний бизнесийн байгууллага. Аль ч орчин нөхцөлд үргэлж нэгдмэл зохион байгуулалт дутагдаж байдаг. Нэгдмэл байдал гэдэг үгний гол утга учир нь та өөрийн хэрэглэгч, түнш, бэлтгэн нийлүүлэгч, зарим нөхцөлд өрсөлдөгчтэйгөө чөлөөтэй үзэл бодлоо хуваалцаж, тэдэнтэй нэгдэж, тэдний дуртай дургүй зүйлсийг хамтдаа ярилцаж (ямар ч асуудал байж болно.) тэдэнтэй урт хугацааны харилцааны стратеги баримтлаж ажиллах хэрэгтэй. Хэрэв та зөв урт хугацааны харилцааны стратегийг баримтлан ажиллаж чадвал алсдаа олон сайхан боломжийг өөртөө бүрдүүлж чадах болно.

No comments:

Post a Comment