1/26/2011

"Y" үеийнхэнд зориулж байгаа бол New media-г ашигла

Жил ирэх тусам манай улсад хийгдэж буй маркетингийн кампанит ажлууд илүү хэрэглэгчрүү чиглэсээр байна. Хэрэглэгчтэй илүү бодит харилцаа үүсгэж, санал гомдлыг илүү түргэн шуурхай хүргэж байгаа нь үнэхээр сайхан хэрэг. Эдгээр байгууллагууд нь олон нийттэй харилцах мэдээ, мэдээллийн сүлжээ цахим хуудсуудаар дамжуулан ямар ч зардал гаргалгүй хэрэглэгчидтэйгээ бодит харилцааг үүсгэж, илүү ойртож ажиллаж чадаж байгаа нь нөгөө талаас хэрэглэгч тухайн байгууллагатай харилцахад хялбар болж байгаа бөгөөд дараа, дараагийн худалдан авалтандаа дахин сонгох магадлал нь 80 хувиас давж гарах байх. Харин уламжлалт арга барилаар идэвхижүүлэлтээ хийж байгаа байгууллагуудад энэ хэмжээний дахин худалдан авалт гарахгүй болов гэж таамаглаж байна.

Миний мэдэж байгаагаар залуучуудад чиглэсэн, нийтэд зориулагдсан бүтээгдэхүүнүүд эдгээр Дэвшилтэд Медиа /Social Media/ маркетингийг ашиглаж байгаа нь харагдаж байна. 

1/04/2011

Маркетерүүдийн нэгдэл, үйл ажиллагаа

Монголчууд багийн спортод амжилт олохгүй гэж ярина. Яагаад? Тэр багт байгаа хүмүүс нь бүгд тэгж боддог учраас.

Ийм нэг яриа сонсоод гайхаж байлаа. Үүнийг манай бизнесийн байгууллагуудад буулгаж харахад багаар ажиллах тал дээр тийм ч хангалттай биш мэт санагдав. Ямар нэгэн салбарт ажиллаж буй бизнесийн байгууллагууд маань багаар хамтран ажиллах зайлшгүй шаардлагууд гардаг. Жишээ нь: Зах зээлийнхээ нийт багтаамжийг зөв тодорхойлох, бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх, улсаас мэдээлэлж буй тоон, статистикийн мэдээнд аудит хийх, шудрагаар өрсөлдөх, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих гэх мэт олон асуудлуудыг хамтран хийж болох юм.

Монголчууд бид эрт дээр үеээсээ л багаар ажиллаад л амжилт олж байсан юм чинь одоо ч мөн адил амжилт олж л таараа.

12/21/2010

ХХБанкны автобусны буудал дахь зар сурталчилгаа ба хууль илт зөрчсөн байдал

Манайд хийгдэж буй зарим нэг маркетингийн үйл ажиллагаанууд нь нэг талыг барьж байгааг өмнөх нийтлэлүүдэд дурьдаж байсан. Энэ удаад банкны салбарт 20 жил үйл ажиллагаагаа явуулж буй банкны автобусны зогсоол дээрх сурталчилгааг баримтжуулж авлаа. Энд "Монголын хамгийн шилдэг үйлчилгээтэй банк" гэсэн бичиг байгааг харж байгаа байх. Магадгүй төрийн болоод төрийн бус, бизнесийн ч юм уу ямар нэгэн байгууллага банкны үйлчилгээг судалж үзээд ХХБ-ыг хамгийн шилдэг гэж тодорхойлсон юм байхгүй. Үйлчлүүлэгч, харилцагчид тодорхойлоод байгаа юм байхгүй байхад бид тэргүүлэгч гэдэг нь бусад өрсөлдөгч банкуудын нэр хүндэд халдаж байгаа хэрэг.

12/16/2010

Монголын Маркетингийн хөгжил

Энэхүү infographic-аар Маркетингийн хөгжлийн түүхийг илэрхийлсэн байна. Энэхүү мэдээлэлт зургийг хараад Монголын Маркетингийн хөгжил хаана явна вэ? гэдэгт дүгнэлт хийх байх. Манайд энэхүү ухагдахууны талаар яриад 20-оод жил болж байна. Гэвч бид өнөөдөр 1970 оны цахим худалдааг хийж чадаж байна уу? 1990 оноос ашиглаж эхэлсэн CRM буюу Хэрэглэгчтэй Харилцах Менежментийг ашиглаж байна уу? та маркетер бол өөрөөсөө асуугаарай.

Ирээдүйд таны тоглодог тоглоом, таны 2 дахь амьдрал болох facebook-д чинь маркетинг хийнэ, хийгээд ч эхэлцэн байна. Миний сүүлд сонссоноор "WOW" буюу "World of War" хэмээх он-лайн тоглоомонд Оросын нэгэн тоглогч уг тоглоомондох хамгийн үнэтэй буюу бодит мөнгөөр 1 сая гаруй ам.долларын харшийг босгосон байна. 

Эх сурвалж: Хайгаад олдоггүй ээ. их олон өдрийн өмнө олсон зураг байсан тул.

12/12/2010

4C

Сүүлийн жилүүдэд маркетингийн ухаанд гарч буй өөрчлөлтүүд таны сонирхолыг татах байх. Бүх зүйлийн хөгжил өндөр технологи даган хувьсан өөрчлөгдөж байгаатай адил маркетинг ч мөн шинэ шилдэг технологийг даган өөрчлөгдсөөр байна. Хамгийн том эргэлт гаргаж байгаа зүйл бол цахим (интернэт) орчин. Эдгээр өөрчлөлтөд хэн хамгийн хурдан дасч хэн хамгийн хурднаар мэдэрч байгаа маркетерүүд л бизнесээ амжилтын зүгт хөтөлсөөр. Маркетингийн ухаанд 4Р хэмээх бараа бүтээгдэхүүнийг амжилттай бүтээх, оновчтой үнийн бодлого тогтоох, шилдэг урамшуулал, худалдааны байршлын стратеги боловсруулдаг аргууд нэгэнт хоцрогдсон зүйл болжээ. Шинэ зуун, шинэ хөгжил, шинэ хэрэглэгч. Энэ бүхэнтэй нэгэн адил таньд маркетингийн шинэ дэвшил болох маркетингийн 4С-г танилцуулья.