Манайд хийгдэж буй зарим нэг маркетингийн үйл ажиллагаанууд нь нэг талыг барьж байгааг өмнөх нийтлэлүүдэд дурьдаж байсан. Энэ удаад банкны салбарт 20 жил үйл ажиллагаагаа явуулж буй банкны автобусны зогсоол дээрх сурталчилгааг баримтжуулж авлаа. Энд "Монголын хамгийн шилдэг үйлчилгээтэй банк" гэсэн бичиг байгааг харж байгаа байх. Магадгүй төрийн болоод төрийн бус, бизнесийн ч юм уу ямар нэгэн байгууллага банкны үйлчилгээг судалж үзээд ХХБ-ыг хамгийн шилдэг гэж тодорхойлсон юм байхгүй. Үйлчлүүлэгч, харилцагчид тодорхойлоод байгаа юм байхгүй байхад бид тэргүүлэгч гэдэг нь бусад өрсөлдөгч банкуудын нэр хүндэд халдаж байгаа хэрэг.
12/21/2010
ХХБанкны автобусны буудал дахь зар сурталчилгаа ба хууль илт зөрчсөн байдал
12/16/2010
Монголын Маркетингийн хөгжил
Энэхүү infographic-аар Маркетингийн хөгжлийн түүхийг илэрхийлсэн байна. Энэхүү мэдээлэлт зургийг хараад Монголын Маркетингийн хөгжил хаана явна вэ? гэдэгт дүгнэлт хийх байх. Манайд энэхүү ухагдахууны талаар яриад 20-оод жил болж байна. Гэвч бид өнөөдөр 1970 оны цахим худалдааг хийж чадаж байна уу? 1990 оноос ашиглаж эхэлсэн CRM буюу Хэрэглэгчтэй Харилцах Менежментийг ашиглаж байна уу? та маркетер бол өөрөөсөө асуугаарай.
Ирээдүйд таны тоглодог тоглоом, таны 2 дахь амьдрал болох facebook-д чинь маркетинг хийнэ, хийгээд ч эхэлцэн байна. Миний сүүлд сонссоноор "WOW" буюу "World of War" хэмээх он-лайн тоглоомонд Оросын нэгэн тоглогч уг тоглоомондох хамгийн үнэтэй буюу бодит мөнгөөр 1 сая гаруй ам.долларын харшийг босгосон байна.
Эх сурвалж: Хайгаад олдоггүй ээ. их олон өдрийн өмнө олсон зураг байсан тул.
12/12/2010
4C
Сүүлийн жилүүдэд маркетингийн ухаанд гарч буй өөрчлөлтүүд таны сонирхолыг татах байх. Бүх зүйлийн хөгжил өндөр технологи даган хувьсан өөрчлөгдөж байгаатай адил маркетинг ч мөн шинэ шилдэг технологийг даган өөрчлөгдсөөр байна. Хамгийн том эргэлт гаргаж байгаа зүйл бол цахим (интернэт) орчин. Эдгээр өөрчлөлтөд хэн хамгийн хурдан дасч хэн хамгийн хурднаар мэдэрч байгаа маркетерүүд л бизнесээ амжилтын зүгт хөтөлсөөр. Маркетингийн ухаанд 4Р хэмээх бараа бүтээгдэхүүнийг амжилттай бүтээх, оновчтой үнийн бодлого тогтоох, шилдэг урамшуулал, худалдааны байршлын стратеги боловсруулдаг аргууд нэгэнт хоцрогдсон зүйл болжээ. Шинэ зуун, шинэ хөгжил, шинэ хэрэглэгч. Энэ бүхэнтэй нэгэн адил таньд маркетингийн шинэ дэвшил болох маркетингийн 4С-г танилцуулья.
11/24/2010
Let's meet at the Mongolian Bloggers 2010
Би 2008 оноос эхлэн өөрийн мэргэжилтэй холбоотойгоор блог бичиж эхэлсэн боловч миний анхны блог болох www.mug.blog.mn -ийг бичдэг байсан боловч энэ сэрвэр, миний блог, миний ертөнц, миний хөдөлмөр, хамгийн чухал нь миний уншигчид бүгд байхгүй болсон нь тун харамсалтай. Гэвч би ахин өөрийн блогоо эхлүүлж та бүхэнтэй мэдээлэл солилцож байгаа даа баяртай байна.
Би Монголын маш олон блогийг уншиж байсан, тиймээс тэдгээр хүмүүстэй уулзаж, ярилцахыг тэсэн ядан хүлээж байна.
11/22/2010
"Миний дуртай топ 5 блог" аян #BloggersMN
Та бүхний мэдэж байгаа блогчдод зориулсан томоохон арга хэмжээ болох Монгол Блогчид 2010 тун удахгүй болох гэж байгаатай холбогдуулан, "Миний дуртай топ 5 блог" аяны буухиа үргэлжилсээр байна. Энэхүү аянд зориулж өөрийн дуртай блогчдыг доор нэр дурдлаа.
- Энхбатын блог - Монголын интернэтийн загалмайлсан эцэг гэж хэлж болох УИХ-ын гишүүн, Ногоон намын тэргүүн Энхбатын блогоос шудрага нийгмийг үнэртдэг.
- Мэнд-Оршихын блог - Маркетингийн шинэ чиг хандлага, New media, social media-ын тухай ойлголтыг олж авсан блог маань юм.
- Business Opportunity - Монголын маркетингийн хөгжлийн төлөөх МАРКЕТИНГ сэтгүүлийн эрхлэгч, хамтрагч Б.Амаржаргал-ын блогоос өөрийнхөө дутууг гүйцээдэг. Миний хувьд Маркетингийн мэргэжлийн мэдээллийн баазын маань нэг.
- Jirgee.com - Social Media болон маркетингийн шинэ хандлагын талаар сонирхолтой мэдээллийг бусдаас хуулбарлахгүйгээр нийтлэдэг энэхүү блог нь нийгмийн сайн сайхны төлөө байдгаараа бусдаас ялгарч харагддаг.
- Залуу-Маркетер -Мэргэжил нэгт залуучуудын маань бичдэг энэхүү блогийг аль болох уншихыг хичээдэг.
Энэхүү блогийг уншсан хэн бүхэн энэхүү буухиаг цааш үргэлжлүүлэхийг уриалж байна. Таны уншдаг тэр блогийг магадгүй би мэддэггүй байж болох юм. Мэдлэгт нэмэр болохын тулд та бүхэн харамгүй хуваалцаарай.