12/09/2009

Маркетингийн төлөвлөгөөгөө хийх


Таны маркетингийн төлөвлөгөө товч, тодорхой, сайн бодож боловсруулсан бичиг баримт байх ёстой бөгөөд таныг маркетингийн хөтөлбөрөөр удирдан чиглүүлнэ. Энэ төлөвлөгөө нь танай маркетингийн зорилт, тэр зорилтод хэрхэн хүрэхэд анхаарах ёстой. Танай компани бүтээгдхүүн, үйлчилгээний алиныг нь ч хангадаг байсан, таны амжилтад маркетингийн төлөвлөгөө зайлшгүй хэрэгтэй.
Амжилттай маркетингийн төлөвлөгөө бүтээх зургаан гол элементийг доор жагсаав.
Танд хэсэг бүрт нэг юм уу хоёр өгүүлбэр л хэрэгтэй байж болно... эсвэл та хэсэг бүрийг цөөн хэдэн тодорхой заалтуудад задлан хуваахыг хүсч болно.
- Таны зорилтот худалдан авагч
- Таны бүтээгдхүүн, үйлчилгээний ашиг тус
- Байр сууриа тодорхойлох
- Таны маркетингийн тактик
- Таны маркетингийн төсөв
Хэсэг бүрийг хийхдээ та дараах зөвлөмжүүдийг санаж байх хэрэгтэй:
  •  Маркетингийн төлөвлөгөөгөө энгийн байлга. Олон жижиг бизнесийн эзэд хэт дэлгэрэнгүй төлөвлөгөө хийснээс болж зорилгоо мэдэхээ больдог. Төлөвлөгөөгөө энгийн байлгаснаар та хүрэх хэрэгтэй зүйлдээ төвлөрөх тодорхой ажлын дарааллыг бий болгоно.
  • Маркетингийн төлөвлөгөөгөө бичиж эхэл (энэ тухай бодож, толгойдоо байлгаж байснаас бичиж эхэлсэн нь дээр). Таны юунд хүрэх гээд байгааг сануулж байдаг бичиг баримттай байх нь чухал. Хэрэв та итгэлгүй байгаа бол, найз нөхөд, хамаатан садан, хамт ажиллагсад, эсвэл ажилтнуудаасаа өөрийн төлөвлөгөөг уншихыг хүс. Тэд таны зорилгыг тэр даруй олж мэдэх ёстой.
  • Хэт их уян хатан байх хэрэггүй.  Та зах зээлийн янз бүрийн болзошгүй нөхцөл байдалд зориулан төлөвлөмөөр байж болно. Хэрэв таны зах зээл хурдан өөрчлөгддөг бол та үүнийг төлөвлөгөөндөө оруулах ёстой. Гэхдээ баримталж байх стратегийг бүтээ - нэгдүгээрт төлөвлөгөөтэй байхын зорилго нь энэ юм.
  • Маркетингийн төлөвлөгөөгөө үргэлж - тухайлбал улирал бүр, сар бүр хянан үзэж бай. Энэ нь та сар бүр төлөвлөгөөгөө засаж өөрчил гэсэн үг биш. Гэхдээ үүнийг үнэлж, чиг шугамандаа байгаа эсэхээ шалгахад цаг зарцуулах хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд....маркетингийн үйл ажиллагаагаа хэзээ ч бүү зогсоо!
Таны төлөвлөгөө бэлэн болонгуут, та үйл ажиллагаагаа эхлэх хэрэгтэй. Маркетингийн хөтөлбөртөө өөрийгөө дайчил. Өөрийгөө зогсонги байдалд бүү оруул. Үүнийг дагаж мөрдсөнөөр та бизнестээ цэцэглэн хөгжих боломж өгөх болно.

No comments:

Post a Comment