12/09/2009

Харилцагчидаа ангилах

Харилцагчдыг сегментлэнэ/ангилна гэдэг нь тэдний онцлог шинж,төлвийг судлах бөгөөд ингэснээрээ тэдэнд тохирсон маркетинг хийх боломжтой болох юм. Ийнхүү зөвхөн тухайн сегментэд л зориулсан маркетинг явуулснаар мөнгөө ухаалгаар хямгатай зарцуулах боломжтой болох юм.
Харилцагчдаа тодорхой ангилахийн тулд дараах 5 шалгуурыг ашиглан харилцагчдаа үнэл.
1. Харилцагчын төрөл
Харилцагчдаа ангилах хамгийн энгийн арга нь эцсийн хэрэглэгчдийг зорих уу эсвэл худалдан авагч бизнесийн байгууллагыг зорих уу гэдгийг шийдэхээс эхлэнэ. Зарим жижиг компаниуд хоюуланг нь амжилттай зорьж ажилладаг. Энэ хоёрын хооронд бага зэргийн төстэй зүйл байх боловч тэдэнд хүргэх маркетинг маш ялгаатай байдаг.

2. Газар зүйн байрлал
Харилцагчийн газар зүйн байрлал танай компаний маркетингийн арга хэлбэрийг тодорхойлоход их чухал үүрэг гүйцэтгэнэ. Харилцагч нь орон нутгийн, бүс нутгийн, үндэсний, олон улсын аль нь ч байж болно. Зарим компаниудын зорилтот зах зээл маш тодорхой байдаг. Тухайлбал хими цэвэрлэгээний газрын зорилтот зах зээл нь хэдхэн милийн зайд оршиж болно. Ийм ойрхон байсан ч гэсэн газар зүйн байрлалар нь ангилах нь зүйтэй. Тухайлбал, шуудангийн коод, хөрш зэргэлдээ байдал г/м -ээр нь улам цааш ангилах. Үүнтэй төстэйгөөр үндэсний болон олон улсын харилцагчдыг хот, улс гэх мэтээр нь ангилах нь зүйтэй.

3. Хүн ам зүйн байдал
Хүн ам зүйн байдал нь танай харилцагчдын талаархи үндсэн мэдээлэл болно. Хүн ам зүйн байдлын хувьд ангилснаараа та харилцагчдыгаа тодорхойлж байгаа статистикийн онцлог мэдээлэлтэй болох юм. Хэрвээ танай компани ямар нэгэн зорилтот харилцагчдыг сонгон ажиллах гэж байгаа бол хүн ам зүйн байдлын талаархи ангилалт нас, хүйс, боловсролын түвшин, ажил мэргэжил, орлого, гэр бүлийн байдал, яс үндэс, шашин шүтлэг гэх мэт мэдээллүүдийг хамрах ёстой. Энэ бүх шалгууруудыг заавал бүгдийг ашиглах албагүй. Харин танай бүтээгдэхүүн үйлчилгээ хэнд хамгийн тохиромжтой байна вэ гэдгийг л судлах нь зүйтэй. Танайхаас худалдан авдаг компаниудыг ангилахдаа танай харилцагч аль салбарт байна вэ гэдгийг харгалзан үзэх нь чухал. Харилцагч компаниудаа ажилчдын тоо, борлуулалтын хэмжээнд нь үндэслэн хэмжээгээр нь ангилж болно. Эцэст нь хэн худалдан авах шийдвэрийг гаргаж байна, тэр хүний албан тушаал нь юу, ямар хэлтэс тасагт ажилладаг зэргийг харгалзан үзэх нь зүйтэй.

4. Сэтгэл зүйн байдал
Сэтгэл зүйн байдал гэдэгт худалдан авахад нөлөөлдөг хувийн болон сэтгэл зүйн шинж чанаруудыг хамруулдаг. Өөрөөр хэлбэл танай харилцагчийн худалан авах зуршил юу вэ? Жишээлбэл, танай харилцагч эрсдэл хүлээгч үү эсвэл эрсдлээс зайлсхийгч уу? Таны харгалзан үзвэл зохих маш олон шинжүүд байдаг. Эдгээрээс хамгийн нийтлэгүүд
- Харилцагчдын шинэ бүтээгдэхүүн худалдан авах хандлага
- Харилцагчдын худалдан авах зуршилд үзүүлэх нөлөө (тухайлбал боловсрол)
- Бүтээгдэхүүн үйлчилгээний чухал шинжүүд
- Брэнд нэр, нэр хүнд
- Худалдан авах шийдвэр гаргалтанд нөлөөлөх хүчин зүйл,тухайлбал үнэ

5. Итгэл үнэмшил ба амьдралын хэв маяг
Эдгээр зүйлүүд харилцагчийн өөрийгөө авч явах байдалтай холбоотой. Итгэл үнэмшилд шашин шүтлэг, улстөрийн итгэл үнэмшил, үндэсний болон соёлийн бахархал зэрэг багтана. Амьдралын хэв маяг гэдэгт хүмүүсийн ажлын бус цагаараа хийдэг зүйлс: хобби, спорт, амралт зэргийг хамруулна. Харилцагчдын ирээдүйн худалдан авах зан төлөвийг тааварлахад ашигладаг тул эдгээр үзүүлэлтүүд чухал байдаг.

No comments:

Post a Comment