Жил ирэх тусам манай улсад хийгдэж буй маркетингийн кампанит ажлууд илүү хэрэглэгчрүү чиглэсээр байна. Хэрэглэгчтэй илүү бодит харилцаа үүсгэж, санал гомдлыг илүү түргэн шуурхай хүргэж байгаа нь үнэхээр сайхан хэрэг. Эдгээр байгууллагууд нь олон нийттэй харилцах мэдээ, мэдээллийн сүлжээ цахим хуудсуудаар дамжуулан ямар ч зардал гаргалгүй хэрэглэгчидтэйгээ бодит харилцааг үүсгэж, илүү ойртож ажиллаж чадаж байгаа нь нөгөө талаас хэрэглэгч тухайн байгууллагатай харилцахад хялбар болж байгаа бөгөөд дараа, дараагийн худалдан авалтандаа дахин сонгох магадлал нь 80 хувиас давж гарах байх. Харин уламжлалт арга барилаар идэвхижүүлэлтээ хийж байгаа байгууллагуудад энэ хэмжээний дахин худалдан авалт гарахгүй болов гэж таамаглаж байна.
Миний мэдэж байгаагаар залуучуудад чиглэсэн, нийтэд зориулагдсан бүтээгдэхүүнүүд эдгээр Дэвшилтэд Медиа /Social Media/ маркетингийг ашиглаж байгаа нь харагдаж байна.