Сүүлийн жилүүдэд корпорацид CMO /Chief Marketing Officer/ нь ихээхэн яригддаг албан тушаал болж байна. Дэвшилтэт медиагийн үр дүнд гарч буй маркетингийн томоохон өөрчлөлт шинэчлэлт өсөлтийн дагуу компаниуд маркетингийн үүрэг роль компаний стратегит болон санхүүд ихээхэн байгааг ойлгож эхэлж байна. Тэгсэн ч гэсэн CFO /Chief Finance Officer/-н албан тушаалдаа байх хугацаа 4-5 жил байдагтай харьцуулахад CMO-ийн албан тушаалдаа байх хугацаа нь 2-3 дахин бага байна.
Тийм ч олон компани өөрсдийн удирдлагын багтаа маркетингийн ажилтантай байдаггүй. Тэгэхээр компаниудад CMO хэрэгтэй юм уу эсвэл зөвхөн CMO-ийн дүр төдийн хүн хэрэгтэй юу гэсэн асуулт гарч ирнэ. Энэ нийтлэл нь энэ асуултад хариулт олох мөн компаниудад арай илүү стратегийн чиглэл санал болгох болно.
Яагаад Маркетингийн ахлах мэргэжилтэн /Chief Marketing Officer/ хэрэгтэй вэ?
Бизнесийн хүрээ тэлэхийн хэрээр маркетинг ч бас илүү өргөн хүрээний стратегит оролцоно. Хэрэглэгчдийн талаарх мэдлэгийг CEO болон удирдах зөвлөлийн бусад гишүүдэд ойлгомжтой байдлаар тайлбарлах, тэдний төвшинд ярилцах мэргэжилтэн шаардлагатай болсон юм. Мөн дараах үр ашиг гарах тул компаниудад CMO хэрэгтэй: