9/13/2011

ЭТГЭЭД ҮГИЙГ БҮҮ ХЭРЭГЛЭ

Marketing

Ямар нэгэн зүйл дээр хэрэглэгчдэд үл ойлгогдох этгээд үгийг бүү хэрэглэ!

Энэ зарчим бол та ямар нэгэн хэрэглэгчтэй холбоотой үйл ажиллагааг хийхдээ хайрцагнаас гадуур сэтгэж хийх гэж байгаа бол хэрэглэгчдэд үл ойлгогдох этгээд үг хэллэгийг бүү хэрэглэ. Өөрөөр хэлбэл байгууллагын танилцуулга, брошур, сурталчилгаа, цахим хуудас, twitter, facebook page, блог гэх мэт хэрэглэгчтэй шууд харьцдаг зүйлс дээр аль болох ойлгомжтой үг хэллэгийг хэрэглэх хэрэгтэй. Тэр дундаа бид өөрсдийн уриа болон бусдад хүргэхийг зорьж буй мэссэжийг Англи хэл дээр эсвэл Англи хэлнээс Монгол хэлрүү хөрвүүлэн ашигладаг. Энэ үед яг төгс орчуулгыг хийж чаддаг уу гэдэгтээ дүгнэлт хийн анхааралтай байх хэрэгтэй. Зарим үед утга санаа нь өөрөөр ойлгогдох үе ч гарч болох юм. 

Мөн ихэнх байгууллагууд албаны сүржин үг хэллэгийг ихээхэн ашиглаж байдаг. Жишээ нь: Бид орчин үеийн, шинэ, брэнд бараа бүтээгдэхүүнээр таны хэрэгцээг хангана. Энэ нь нэг талаараа өөрсдийн байгууллагыг хэрэглэгчдэд хамгийн сайн гэдгийг ойлгуулахыг хүсч байгаа боловч ихэнх хэрэглэгчид иймэрхүү үг хэллэгээс залахсан. Тиймээс аль болох хэрэглэгчдэд хамгийн ойр байх, тэдний сонирохлыг татахуйц үг хэллэгийг ашиглах хэрэгтэй. Саяхан хийсэн судалгаагаар хэрэглэгчдийг хамгийн их залхаасан уриа болох үг хэллэгийг гаргаж ирсэн байна. Үүнд:

1. Бид бол хамгийн шилдэг нь

2. Та биднийг сонго

3. Хамгийн хүртээмжтэй

4. Таны хэрэглээнд нийцсэн

5. Хамгийн хямд

6. Хамгийн ...

Дээрх үг хэллэг нь ерөнхийдөө олон жилийн турш бизнесийн байгууллагууд ашиглаж ирсэн учир шинэ цаг үед хэрэглэгчид иймэрхүү үг хэллэгт төдийлөн анхаарлан хандуулахаа больсон гэдгийг судалгааны дүгнэлт нотолж байгаа юм.

 

No comments:

Post a Comment