9/21/2011

Бага зардал өндөр ашиг

Бид жижиг зах зээл дээр ажилдаг. Тиймээс бид үргэлж шинэ үйлчлүүлэгчийг хайх нь буруу. Манайд явагдаж буй бизнесүүд жишээ нь /ISP/ интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хувьд манай зах зээл ханасан гэх судалгаа байна. Хэрэв үнэхээр шинээр интернэт тавиулах өрх, албан байгууллага олдохгүй болсон бол бид зардлаа багасгаж ашиг орлогоо нэмэгдүүлэх нь чухал болжээ. 

Бид өдөр тутамдаа үйл ажиллагааны зардлыг гаргасаар байдаг. Жишээ нь бичиг цаас, цахилгаан эрчим хүч, ус, дулаан, бензин шатгуун, бас бус зардлууд их гардаг. Бид өөрсдийн гаргаж буй зардлаас бага ч болов уу хэмнэлт хийж байж ашиг орлогоо нэмэгдүүлж чадна. 

Одоогийн хэрэглэгч нартай бодит харилцааг үүсгэж байж үнэнч хэрэглэгч нарыг бий болгодог. Тэдгээр хэрэглэгч нарт бид сайн үйлчилгээг үзүүлж чадвал бидэнтэй байнга хамт байна гэдэгт итгэх хэрэгтэй. 

Бодит харилцааг хамгийн богино хугацаанд, зардал багатайгаар хүргэх гарц бол цахим орчин тэр дундаа Social network-г сайн ашиглахад л болно. Харин үндсэн үйл ажиллагааныхаа зардлыг хэмнэхийн тулд бид өөрсдийн үйл ажиллагааг аль болох цахим хэлбэрт шилжүүлэх нь зөв. 

 

No comments:

Post a Comment